Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 2:10 - Ариун Библи 2013

10 Түүнтэй тэрсэлдэгчид нам дарагдана. Тэгээд тэднийг ЭЗЭН тэнгэрээс бас ниргэнэ. Дэлхийн хязгаар хүртэл ЭЗЭН шүүх болно. Хаандаа хүч чадлыг Тэр өгөх болно. Тосолсныхоо эврийг Тэр бас өргөх болно гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 ЭЗЭНтэй сөргөлдөгчид юу ч үгүй устгагдана. Тэдний эсрэг ЭЗЭН тэнгэрээс аянга буулгана. ЭЗЭН дэлхийн хязгаар хүртэл шүүх болно. Тэр Өөрийн хаанд хүч чадлыг өгч, Өөрийн тосолсон Нэгэний эврийг өргөмжилнө гэв.

Gade chapit la Kopi




1Самуел 2:10
50 Referans Kwoze  

Чи тэднийг төмөр таягаар хэмх цохиж, Шавар сав шиг бутлах болно» гэсэн.


Үнэн ба хайр энэрэл минь түүнтэй хамт байж, Миний нэр дээр түүний эвэр өргөмжлөгдөнө.


Учир нь Тэр ирж байна, Учир нь Тэрээр газар дэлхийг шүүхээр ирж байна. Тэрээр ертөнцийг зөв шударгаар, Хүмүүсийг үнэнээрээ шүүнэ.


Аяа, ЭЗЭН, баруун мутар тань юутай хүчтэй. Аяа, ЭЗЭН, баруун мутар тань дайсныг нам даржээ.


Учир нь Тэрээр газар дэлхийг шүүхээр ирж байна. Тэрээр ертөнцийг зөвтөөр, Ард түмнийг чигч шударгаар шүүх болно.


ЭЗЭН тослогдогчоо авардаг гэдгийг Одоо би мэднэ. Тэр баруун гарынхаа аврах хүчээр, Ариун тэнгэрээсээ түүнд хариулах болно.


Самуел шатаалт тахил тахиж байсан бөгөөд филистчүүд Израильтай тулалдахаар ойртон ирэв. Харин ЭЗЭН тэр өдөр филистчүүдийн дээрээс ниргэх мэт хүчит аянга буулгаж тэднийг айлган цочоосонд тэд Израилийн өмнө бут цохигдов.


Надаар өөрсдийгөө хаанчлуулахыг хүсээгүй дайснуудыг минь нааш авчирч, өмнө минь тэднийг хөнөөгтүн” гэж зарлиг буулгажээ гэв.


Есүс дөхөж ирээд, тэдэнд —Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн.


Сайн, муу гэж ялгалгүй нууцлагдсан юм бүрийг, бүх үйлсийг Бурхан шүүлтэд аваачих болно.


Залуу минь, идэр насандаа баярлаж цэнгэ. Залуу насныхаа турш зүрхээ баясга. Өр зүрхнийхээ хүсэл, өөрийн нүдний харцыг дага. Гэхдээ энэ бүгдийнхээ төлөө Бурханаар шүүгдэх болно гэдгээ мэдтүгэй.


Та зөвт байдлыг хайрлаж, Буруу явдлыг үзэн яддаг. Тиймээс Бурхан, Таны Бурхан, Нөхдийн тань дээгүүр Таныг баяр баяслын тосоор тослов.


ЭЗЭН, Таны хүчинд хаан баясах болно, Таны авралд тэр юутай их баярлана вэ!


“Би ариун уул Сиондоо Өөрийн хааныг өргөмжилсөн” гэлээ.


ЭЗЭН ба Түүний Тослогдсон Нэгэнийг эсэргүүцэн Газар дэлхийн хаад сууцгааж, Захирагчид хоорондоо зөвлөлдөж, хэлэхдээ,


ЭЗЭН Та, Өөрийн бүх дайснаа ийнхүү устгаач. Харин Түүнийг хайрлагчид нь мандаж байгаа сүрлэг нар мэт байг. Ингээд энэ газар нутаг дөчин жилийн турш амар жимэр байлаа.


Учир нь хүн бүр мууг ч, сайныг ч, юу үйлдсэнийхээ төлөө биеэрээ хариугаа авахаар бид бүгдээрээ Христийн шүүх суудлын өмнө гарч ирэх ёстой.


Энэ нь Бурхан хэрхэн Назарын Есүсийг Ариун Сүнс ба хүч чадлаар тосолсон хийгээд Тэрээр диаволд дарлагдсан бүгдийг эдгээн, сайныг үйлдэж явсан тухай юм. Учир нь Бурхан Түүнтэй хамт байсан.


Таны тосолсон, ариун зарц Есүсийн тань эсрэг Херод, Понти Пилат нар харийнхан болон израильчуудтай үнэхээр энэ хотод цугласан билээ.


Бидний төлөө авралын эврийг Зарц Давидынхаа гэрт Тэр босгов.


Тэгээд Хаан баруун талдаа байгсдад хэлэх нь “Эцэгээр минь ерөөгдөгсөд өө, нааш ир. Ертөнцийн сууриас та нарт бэлтгэсэн хаанчлалыг өвлөн авсугай.


Зөвхөн ЭЗЭН дор Миний тухай «Зөвт байдал ба хүч» гэж хэлэгдэнэ.” Түүн дээр ирэх бөгөөд Түүнд уурсагч бүхэн доромжлогдоно.


Үзэгтүн, хаан нь үнэн зөвөөр хаанчлан Ноёд нь шударгаар захирна.


Ард түмнийхээ төлөө Тэрээр эврийг өргөжээ. Бишрэлт бүгдийнх нь, Түүнд ойр буй ард түмэн, Израилийн хөвгүүдийн төлөөх магтаал болой. ЭЗЭНийг магтагтун!


Учир нь Та тэдний Хүч чадлын алдар бөгөөд Таны тааллаар бидний эвэр өргөмжлөгдөнө.


ЭЗЭН бол Өөрийнхөө хүмүүсийн хүч чадал, Тэрээр Өөрийнхөө тосолсон хүмүүсийн авралын хамгаалалт буюу.


Эсвэл чамд Бурханых шиг мутар бий юу? Чи Түүнтэй адил дуугаар нүргэлэн дуугарч чадах уу?


ЭЗЭН, тэнгэрээс аянга цахилуулан Хамгийн Дээд Нэгэн нь дуугаа хүнгэнүүлэв.


Миний нэрийн төлөө тэрээр өргөө барина. Би түүний хаанчлалын сэнтийг мөнхөд тогтооно.


Мөн “Тиймээс одоо чи Миний зарц Давидад ингэж хэл. «Түг түмдийн ЭЗЭН “Өөрийн ард түмэн Израилийн удирдагч болгохын тулд Би өөрөө чамайг бэлчээр дээрээс, хонин сүргийн араас авсан билээ.


ЭЗЭН, Самуелд —Израилийн хаан байхыг нь болиулж Миний үл хэрэгссэн Саулын хойноос хэдий болтол гашуудах юм бэ? Эвэртээ тос дүүргэн явагтун. Би чамайг Бетлехемийн хүн Иесси уруу илгээе. Учир нь түүний хөвгүүдийн дундаас Өөртөө Би хааныг харан сонгосон билээ гэв.


Самуел түүнд —Өнөөдөр ЭЗЭН танаас Израилийн хаанчлалыг урж таслан танаас илүү сайн, таны хөршид түүнийг өгөв.


Тийнхүү ЭЗЭНийг Самуел дуудахад ЭЗЭН тэр өдөр аянга дуутай бороо оруулав. Бүх ард олон ЭЗЭН ба Самуелаас ихэд айжээ.


Тиймээс өөрийн хүсэж сонгосон хааныг үзтүгэй. ЭЗЭН та нарын дээр хааныг тавив.


Би энд байна. ЭЗЭНий өмнө болон Түүний тослогдсон нэгнийх нь өмнө миний эсрэг гэрчлэгтүн! Би хэний үхрийг эсвэл хэний илжгийг булааж авсан бэ? Эсвэл би хэнийг хууран мэхэлж, хэнийг зовоон дарамталж, нүдээ таглан хэний гараас хээл хахууль авсан бэ? Тэгсэн аваас би та нарт буцааж өгье гэв.


Түг түмдийн ЭЗЭН Чамайг аянга, газар хөдлөлт, их дуу чимээ, хуй салхи, шуурга, түймэрдэгч галын дөлөөр шийтгэнэ.


Тэр өдөр Би Израилийн гэрийн төлөө нэг эврийг ургуулж, тэдний дунд Би амыг чинь нээх болно. Тэгэхэд тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно гэв.


Өнөөдөр буудайн ургацын үе бус уу? Би ЭЗЭНийг дуудахад ЭЗЭН аянга дуутай бороо оруулна. Та нар өөрсдөдөө хааныг гуйснаар ЭЗЭНий мэлмийн өмнө үйлдсэн бузар муу чинь асар их болохыг ойлгож, харах болно гэв.


Зарим нь тэргэнд, зарим нь моринд найддаг. Харин бид өөрсдийн Бурхан ЭЗЭНий нэрийг санах болно.


Би бас гарыг нь далай дээр, Түүний баруун гарыг гол мөрнүүд дээр байлгана.


Тэнд Би Давидад эврийг ургуулна. Би тослогдогчдоо дэнлүү бэлтгэнэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite