Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 2:1 - Ариун Библи 2013

1 Тэгээд Ханна залбиран —ЭЗЭН тандаа зүрх минь баярлана. ЭЗЭНийхээ дотор эвэр минь бас өргөгдөнө. Авралд тань баярлан баяссан би Ам юугаа дайснуудынхаа эсрэг чинээгээр нь ангайв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Дараа нь Ханна залбиран, —Миний зүрх ЭЗЭНд баярлана. Би Таны авралд баясдаг учир миний ам дайснуудынхаа эсрэг зоригтойгоор ярьж, эвэр минь ЭЗЭНд өргөгдөнө.

Gade chapit la Kopi




1Самуел 2:1
37 Referans Kwoze  

Харин би хайр энэрэлд тань итгэсэн. Зүрх минь Таны авралд баясах болно.


Юунд ч санаа бүү зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл.


Харин Та эврийг минь Зэрлэг үхрийнх мэт өргөмжилсөн. Та над дээр шинэхэн тос цутгасан.


Учир нь Та тэдний Хүч чадлын алдар бөгөөд Таны тааллаар бидний эвэр өргөмжлөгдөнө.


Эзэний дотор үргэлж баярла. Би дахин хэлнэ. Баярлагтун!


Бид ялалтад чинь баярлан дуулж, Бурханыхаа нэрээр бид тугаа мандуулах болно. ЭЗЭН бүх гуйлтыг чинь Биелүүлэх болтугай!


Тэгвэл би Таны бүх магтаалыг зарлах бөгөөд Сион охины үүд хаалган дээр Таны авралд би баясна.


Сэтгэл минь ЭЗЭНд баярлаж, Авралд нь баясна


Учир нь Бурханы Сүнсээр мөргөж, Христ Есүсээр сайрхан, махбодод эс түшиглэх биднийх л жинхэнэ хозлол юм шүү.


Үүгээр барахгүй Бурханы дотор бидний Эзэн Есүс Христээр дамжин баярлан хөөрдөг. Түүгээр бид эдүгээ эвлэрлийг авав.


ЭЗЭНий дотор би баясан хөөрч, Авралынхаа Бурхан дотор баярлана.


ЭЗЭН миний хүч ба миний дуу, Тэр миний аврал болсон.


Үнэн ба хайр энэрэл минь түүнтэй хамт байж, Миний нэр дээр түүний эвэр өргөмжлөгдөнө.


Мириам тэдэнд дуулан —ЭЗЭНд дуулъя! Тэр өндөрт өргөмжлөгдлөө. Хүлэг морийг унаачтай нь далайд Тэр хаялаа гэв.


Тэгээд Мосе ба Израилийн хөвгүүд ЭЗЭНд энэ дууг дуулжээ. —ЭЗЭНдээ дуулнам би. Хүлэг морийг унаачтай нь далайд Тэр хаяж Үлэмж өргөмжлөлийг Өөртөө Тэр авчээ.


Та нар Түүнийг хараагүй ч Түүнийг хайрладаг. Эдүгээ та нар Түүнийг харахгүй байгаа ч Түүнд итгэдэг. Та нар хэлэхийн аргагүй, алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярладаг.


ЭЗЭН, уруулыг минь нээгээч. Ам минь Таны магтаалыг тунхаглана.


ЭЗЭН бол миний хад, Миний цайз, Миний аврагч, Миний Бурхан, Миний хоргодох хад, Миний бамбай, Миний авралын эвэр, Миний бэхлэлт юм.


Шигионотын дагуу, эш үзүүлэгч Хабаккукийн залбирал.


Буруутын бүх эвэр таслагдана Зөвтийн эврүүд өндөрт өргөгдөнө.


Ам минь Таны магтаалаар, Таны алдраар бүхэл өдөржин дүүрэн.


Тэнгэр ээ, ариун хүмүүс ээ, элч нар аа, эш үзүүлэгчид ээ, түүний улмаас баярлагтун. Учир нь Бурхан та нарын төлөө түүнийг шийтгэв.


Бидний төлөө авралын эврийг Зарц Давидынхаа гэрт Тэр босгов.


мөн талархлын мөргөлийг эхлүүлэх удирдагч байсан Асафын гуч, Забдийн ач, Микагийн хүү Маттаниа мөн ах дүүсийнхээ дунд хоёр дахь нь болох Бакбукиа мөн Иедутуны гуч, Галалын ач, Шаммуагийн хүү Абда байв.


Түүний сүр хүч нь ууган тугал шиг, Түүний эвэр нь зэрлэг үхрийн эвэр шиг бөгөөд Түүгээрээ ард түмнүүдийг газар дэлхийн хязгаар хүртэл түрнэ. Тэд Ефраимын түмтүүд, Манассегийн мянгатууд болой.


Арьсан дээгүүрээ таар оёж, эврээ шороонд шаав.


Ард түмнийхээ төлөө Тэрээр эврийг өргөжээ. Бишрэлт бүгдийнх нь, Түүнд ойр буй ард түмэн, Израилийн хөвгүүдийн төлөөх магтаал болой. ЭЗЭНийг магтагтун!


ЭЗЭН хэвлийг нь хаасан учир бүсгүйн өрсөлдөгч Пенинна түүнийг бухимдуулах гэж байдгаар нь өддөг байлаа.


Жилээс жилд Ханнаг ЭЗЭНий өргөөнд очих болгонд ийм юм болдог бөгөөд Пенинна түүний хорыг малтдаг байв. Тэгэхэд нь Ханна уйлж унжаад, хоол унд ч иддэггүй байжээ.


Иуда болон Иерусалимын бүх хүн Иехошафатаар тэргүүлүүлэн Иерусалим уруу баяр хөөртэйгөөр буцжээ. Учир нь ЭЗЭН тэднийг дайсных нь ялагдалд баярлуулсан юм.


Та түүнд зүрхнийх нь хүслийг өгсөн бөгөөд Уруулынх нь гуйлтад татгалзаагүй. Села


Учир нь бидний бамбай ЭЗЭНийх агаад Израилийн Ариун Нэгэн бидний Хаан.


Swiv nou:

Piblisite


Piblisite