Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 18:21 - Ариун Библи 2013

21 Саул —Давидад Михал урхи болог. Филистчүүдийн гарыг түүний эсрэг болгохын тулд Михалыг түүнд өгье гэж бодов. Тийм учраас Саул хоёр дахь удаагаа Давидад —Өнөөдөр чи миний хүргэн болж болно гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

21 Саул —Михал Давидад урхи болж, филистчүүдийн гар түүний эсрэг болохын тулд Михалыг түүнд өгье хэмээн бодов. Тийм учраас Саул Давидад —Өнөөдөр чи хоёр дахь удаагаа миний хүргэн болж болно гэв.

Gade chapit la Kopi




1Самуел 18:21
11 Referans Kwoze  

Тэгээд Саул, Давидад —Хар, энэ миний том охин Мераб байна. Түүнийг чамд эхнэр болгон өгье. Зөвхөн миний төлөө гэсэн зоригт эр байж, ЭЗЭНий тулалдаанд тулалдагтун гэж хэлэв. Учир нь Саул —Миний гар бус, харин филистчүүдийн гар Давидын эсрэг байг гэж санасан ажээ.


Тэдний хэл бол үхлийн сум. Энэ нь заль мэхийг ярьдаг. Амаараа хэн нэгэн хөршдөө амар амгаланг яривч Дотроо түүнийг отох нуувч бэлдэж байдаг.


Саулын зарц нар эдгээр үгсийг Давидад хэлэхэд, хааны хүргэн болох нь түүнд таалагдав. Тогтоосон өдрүүд дуусахаас өмнө


Фараоны албат нар нь түүнд —Энэ хүн хэр удаан бидэнд урхи болох юм бэ? Хүмүүсийг нь явуулаач! Тэд Бурхан ЭЗЭНдээ үйлчлэг. Египет сүйрсэн болохыг та мэдэхгүй байна гэж үү? гэв.


Учир нь ард түмний минь дундаас Буруу муу хүмүүс олдсон бөгөөд Тэд хүлээж хэвтдэг шувуу баригчид шиг хардаг. Тэд урхи тавьж хүмүүсийг барьдаг.


Хөршөө бялдуучилдаг хүн Хөлд нь урхи тавьж буй хэрэг.


Миний амийг эрэгчид урхи тавина. Намайг шархлуулахыг хүсэгчид Хорлолын тухай ярилцаж, Өдөржингөө заль мэхийг сэднэ.


Тэгээд Саул зарц нартаа тушаан —Давидад нууцаар ингэж хэл. “Харагтун. Хаан таныг таалж, түүний зарц нар нь ч бүгд таныг хайрлаж байна. Тиймээс хааны хүргэн бологтун” гэж ятга хэмээв.


Swiv nou:

Piblisite


Piblisite