14 ЭЗЭН, Давидтай хамт байсан учир тэр бүх юманд агуу амжилтыг олж байв.
14 ЭЗЭН Давидтай хамт байсан учир тэр бүх юманд агуу амжилтыг олж байв.
Шоронгийн харгалзагч нь Иосефын гар дор байсан зүйлийн өчүүхнийг нь ч хянадаггүй байлаа. Учир нь ЭЗЭН Иосефтой хамт байж, түүний хийсэн бүхнийг бүтэмжтэй болгожээ.
та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.
Тэгтэл залуу эрчүүдийн нэг нь —Харагтун, би Бетлехемийн Иессийн хөвгүүнийг харсан. Тэрээр чадварлаг хөгжимчин, эрэлхэг хүчит дайчин, үгэнд цэцэн сайхан эр билээ. ЭЗЭН түүнтэй хамт байдаг гэж хариулав.
Ийнхүү ЭЗЭН, Иошуатай хамт байж, түүний алдар суу тэр нутаг даяар тархав.
Учир нь Би чамтай хамт байна. Хэн ч чамайг хорлох гэж гар хүрэхгүй. Учир нь Миний хүмүүс энэ хотод олон бий гэв.
«Харагтун, онгон бүсгүй хүүхэд олж, Хүү төрүүлнэ. Түүнийг Иммануел (орчуулбал «Бурхан бидэнтэй хамт») гэж тэд нэрлэнэ» гэсэн юм.
Бурхан чамтай хамт байх тул эдгээр тэмдгүүд чамд ирэхэд гарт чинь юу олдоно түүнийгээ үйлд.
Давид агуу их амжилт олж буйг үзээд Саул түүнээс маш их жийрхэж байлаа.
ЭЗЭН түүнтэй хамт байсан тул тэр хаа явсан газартаа мэргэн ухааныг олж байв. Тэрээр Ассирийн хаанд үйлчилсэнгүй түүний эсрэг тэрслэв.
Би гэм зэмгүйн замаар явна. Та над уруу хэзээ ирэх вэ? Би гэр дотроо үнэнч сэтгэлээр явах болно.
ЭЗЭН Иудатай хамт байсан ба тэд уулархаг нутгийг эзлэн авав. Харин тал хөндийн хүмүүс төмөр тэрэгтэй байсан тул Иуда тэднийг хөөн зайлуулж чадсангүй.
Самуелыг өсөж торниход ЭЗЭН түүнтэй хамт байж, түүний үгнээс нэг нь ч хөсөр хаягдсангүй.
Дайн дахин эхлэхэд Давид явж филистчүүдтэй тулалдан тэднийг цохиж үй олноор хядсанд тэд Давидаас зугтав.
Түг түмдийн Бурхан ЭЗЭН түүнтэй хамт байсан учраас Давид улам хүчирхэгжсэн билээ.
Тэгээд Дамаскийн Арамд Давид цэргийн ангиудаа байрлуулж, арамчууд алба гувчуур төлдөг, Давидын зарц нар болов. Ийнхүү Давидын явсан газар бүрд нь ЭЗЭН түүнд туслав.
Тэрээр Едомд цэргийн ангиудыг байрлуулсанд едомчууд бүгд Давидын зарц болов. Тийнхүү ЭЗЭН явсан газар бүрд нь Давидад туслав.
ЭЗЭН, Иехошафаттай хамт байлаа. Учир нь тэрээр эцэг өвөг Давидынхаа эртний замыг дагаж, улмаар Баалуудыг эрэлхийлэлгүй