Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 17:52 - Ариун Библи 2013

52 Израиль болон иуда хүмүүс босож, уухайлан хашхирсаар филистчүүдийг Гат ба Екроны хаалга хүртэл хөөв. Шаараимаас Гат болон Екрон хүртэлх замаар нэг алагдсан филистчүүд унацгаасан байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

52 Израиль болон Иуда хүмүүс босож, уухайлан хашхирч, филистчүүдийг хөндий, Екроны хаалга хүртэл хөөв. Шаараимаас Гат болон Екрон хүртэлх замаар алагдсан филистчүүд унацгаасан байв.

Gade chapit la Kopi




1Самуел 17:52
10 Referans Kwoze  

Энэхүү хилийн шугам нь Екроны хойд талд хүрээд, Шиккерон уруу чиглэн эргэж, Баала уулаар үргэлжлэн, Иабнеелд хүрч, тэнгисээр төгсөнө.


тэр босож, гараа эцэж цуцтал, гар нь илдэнд наалдан салахгүй болтлоо филистчүүдийг цохиж алсан юм. ЭЗЭН тэр өдөр их ялалтыг авчирсан ба түүний араас хүмүүс буцаж ирсэн нь алагдсан хүмүүсийн хүүрийг зөвхөн цөлмөхийн тулд байв.


Нафтали, Ашер болон бүх Манассегаас хамтдаа дуудагдсан израиль эрчүүд Мидианы араас мөшгөн хөөв.


Израилийн хөвгүүд филистчүүдийг хөөхөө зогсоон буцаж ирээд филистчүүдийн хуарангуудыг тоножээ.


Тэгээд тэд хүмүүсийг явуулж, Филистийн бүх ноёдыг цуглуулан —Израилийн Бурханы авдрыг бид яах вэ? гэв. Тэд хариулан —Израилийн Бурханы авдрыг Гатад аваачъя гэв. Тэгээд Израилийн Бурханы авдрыг аваачлаа.


Тиймээс тэд Бурханы авдрыг Екрон уруу илгээв. Бурханы авдар Екронд хүрч ирсэнд екрончууд бархиран хашхиралдаж —Тэд биднийг болон манай ард олныг үхүүлэхийн тулд Израилийн Бурханы авдрыг бидэн уруу авчирлаа гэцгээв.


Израилийн хаан довтолж, морьд мөн тэрэгт цэргүүдийг цохисон бөгөөд арамчуудыг үй олноор устгав.


Swiv nou:

Piblisite


Piblisite