Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 17:46 - Ариун Библи 2013

46 Өнөөдөр ЭЗЭН чамайг миний гарт өгнө. Би чамайг алаад, чиний толгойг биеэс чинь таслан авна. Өнөөдөр би филист цэргүүдийн хүүрийг огторгуйн шувууд, хээрийн араатанд өгнө. Бүх улс, Израильд Бурхан байна гэдгийг үүгээр мэдэх болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

46 Өнөөдөр ЭЗЭН чамайг миний гарт өгнө. Би чамайг алаад, чиний толгойг биеэс чинь таслан авна. Өнөөдөр би филист цэргүүдийн хүүрийг огторгуйн шувууд, хээрийн зэрлэг араатанд өгнө. Бүх улс Израильд Бурхан байна гэдгийг мэдэх болно.

Gade chapit la Kopi




1Самуел 17:46
30 Referans Kwoze  

ЭЗЭН ариун мутраа Хамаг үндэстний нүдэн дээр ил гаргав. Газрын бүх хязгаар Бурханы маань авралыг үзнэ.


Та нар ЭЗЭН Бурханаасаа мөнхөд эмээхийн тулд ЭЗЭНий мутар хүчирхэг болохыг дэлхийн бүх ард түмэнд ийнхүү мэдүүлсэн юм гэв.


Тиймээс бидний Бурхан ЭЗЭН минь ээ, биднийг түүний гараас авраач гэж би гуйж байна. Тэгвэл газар дэлхийн бүх хаанчлалууд Таныг ЭЗЭН, ганц Бурхан гэдгийг мэдэх болно гэв.


Та тэнгэр дэх Өөрийн залрах газраас сонсож, тэр гаднын хүнээс Таныг дуудсан бүхний дагуу үйлдэж болгооно уу. Энэ нь газар дэлхийд орших бүх ард түмэн Таны нэрийг мэдэж, Таны ард түмэн Израилийн адил Танаас эмээн миний барьсан энэ өргөө Таны нэрээр дуудагдсан гэдгийг мэдэж байхын тулд юм.


Чиний цогцос тэнгэрийн бүх шувуу, газрын араатан амьтдын хоол болох бөгөөд тэднийг хэн ч үргээж цочоохгүй.


Хаан, Даниелд хариулан —Чи энэ нууцыг илчилж чадсан тул үнэхээр Бурхан чинь бурхдын Бурхан, хаадын Эзэн, нууцыг илчлэгч мөн гэв.


Харин Би хүчээ чамд үзүүлж, Өөрийн нэрийг бүх дэлхий даяар тунхаглахын тулд үүнд чамайг босгосон юм.


Сэг хаана байна, тэнд тас цуглана.


Тиймээс Шадрах, Мешах, Абеднего нарын Бурханы эсрэг хайш яйш юм ярих аливаа ард түмэн, үндэстэн ба хэлийг хэсэглэн цавчиж, гэрийг нь үнсэн товрог болгох зарлигийг би буулгаж байна. Учир нь ингэж аварч чадах өөр бурхан байхгүй юм гэв.


Тиймээс бидний Бурхан ЭЗЭН минь ээ, биднийг түүний гараас авраач гэж би гуйж байна. Тэгвэл газар дэлхийн бүх хаанчлалууд Таныг ганцаараа ЭЗЭН гэдгийг мэдэх болно” гэв.


Тэмцэлдэхээ больж Бурхан гэдгийг минь мэд Би улс үндэстнүүдийн дунд өргөмжлөгдөж, Дэлхийд өргөмжлөгдөнө.


Филист хүн, Давидад —Нааш ир, би чиний махыг огторгуйн шувууд, хээрийн араатанд өгье гэж занав.


Харин Бурхан ЭЗЭН чинь тэдгээр ард түмнийг чамд тушаан өгч тэднийг устаж дуустал нь үлэмжийн үймээн самуунд автуулна.


ЭЗЭН Бурхан чинь тэднийг чамд тушаах үед чи тэднийг цохигтун. Тэгэхдээ тэднийг бүрмөсөн устгах ёстой. Чи тэдэнтэй ямар ч гэрээ байгуулж болохгүй. Тэдэнд ямар ч өршөөл үзүүлж болохгүй.


Хээрийн бүх араатан аа, Ойн бүх амьтад аа, Идэхээр ирэгтүн.


Та намайг дайсны гарт тушаагаагүй, Та хөлийг минь уудам газарт тавьсан билээ.


Мөн ЭЗЭН, Иошуад —Тэднээс бүү ай. Учир нь Би тэднийг гарт чинь өгсөн. Тэдний нэг нь ч та нарыг сөрөн зогсож чадахгүй гэж айлдлаа.


Ионатан өөрийн зэвсэг үүрэгч залуудаа —Явцгаая. Эдгээр хозлуулаагүй хүмүүсийн цэргийн харуулын анги уруу гатлан очъё. ЭЗЭН бидний төлөө ажиллаж магадгүй. Олон хүнээр ч, цөөн хүнээр ч аврахад ЭЗЭНд саад болох зүйл үгүй гэж хэлэв.


Ахимааз чанга дуугаар хаанд —Бүгд сайн гэж хэлээд нүүрээ газар хүртэл хаанд мөргөв. Тэрээр —Миний эзэн хааны эсрэг гараа далайсан хүнийг тушааж өгсөн таны Бурхан ЭЗЭН ивээлтэй еэ гэв.


Аиагийн охин Ризпа таар авч хадан дээр дэвсэн суугаад, ургац хураахаас авахуулан тэнгэрээс бороо тэдэн дээр орох хүртэл, өдөр нь тэнгэрийн шувууг, шөнө нь хээрийн араатныг үргээн тэдний цогцост ойртуулсангүй.


Ингэснээр өөр хэн ч биш, ЭЗЭН л Бурхан гэдгийг дэлхийн бүх ард түмэн мэдэх болтугай.


Тэгээд бүхий л бараа бологчдынхоо хамт Бурханы хүн дээр тэр эргэн ирж, Елишагийн өмнө зогсоод —Үзэгтүн, ганцхан Израильд л Бурхан байдаг, харин бүх дэлхийд өөр хаана ч байдаггүйг би одоо мэдлээ. Иймээс одоо боолоосоо бэлэг хүлээн аваач гэжээ.


Би дайснуудынх нь гарт болон тэдний амийг эрэгч хүмүүсийн гарт тушаана. Тэдний хүүр тэнгэрийн шувууд, газрын араатны идэш болно.


Гурван өдрийн дотор Фараон тэргүүнийг тань биеэс чинь өргөн авч модонд өлгөхөд шувууд махыг чинь идэх болно гэв.


«Би Иуда болон Иерусалимын зөвлөгөөг энэ газарт хоосон болгож, Би тэднийг дайснуудынх нь өмнө болон өөрсдийнх нь амийг эрэгчдийн гараар унагаах болно. Би тэдний хүүрийг тэнгэрийн шувууд ба газрын араатан амьтдад хоол болгон өгнө.


Swiv nou:

Piblisite


Piblisite