Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 17:43 - Ариун Библи 2013

43 Филист хүн, Давидад —Чи юунд таяг барьж над уруу ирэв? Би нохой юм уу? гэв. Филист хүн өөрийнхөө бурхдаар Давидыг хараав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

43 Филист хүн Давидад —Чи юунд таяг барьж над уруу ирэв? Би нохой юм уу? гэв. Филист хүн өөрийнхөө бурхдаар Давидыг хараав.

Gade chapit la Kopi




1Самуел 17:43
14 Referans Kwoze  

Мефибошет дахин мөргөж —Боол би чинь хэн болоод над шиг үхсэн нохойг та тооно вэ? гэв.


Абнер, Иш-бошетын үгэнд ихэд уурлаж —Иудад зүтгэдэг нохойн толгой юм уу, би? Өнөөдөр би чиний эцэг Саулын гэр, түүний ах дүүс ба нөхдөд энэрэл хайраа илэрхийлж, та нарыг Давидын гарт тушаагаагүй атал, чи өнөөдөр тэр эмээс болж намайг хилэнцтэй гэж буруушааж байна.


Израилийн хаан хэний араас ирсэн бэ? Та хэнийг хөөн мөшгөж байна вэ? Энэ чинь үхсэн нохой эсвэл нэг бөөсний араас хөөсөнтэй адил.


Хүртэх ёсгүй хараал эргэлдэх бор шувуу, нисэн одох хараацай мэт


Тэгэхэд Хазаел —Гэвч зарц тань юусан билээ? Эгэл нохой ийм агуу юм хийх үү? гэсэнд Елиша —Чамайг Арамын хаан болно гэдгийг ЭЗЭН надад үзүүлсэн юм гэж хариулав.


Зеруиагийн хөвгүүн Абишаи хаанд —Энэ үхсэн нохой яахлаараа миний эзэн хааныг хараадаг билээ? Очиж, түүний толгойг тастахыг надад зөвшөөрөөч гэсэнд


Ард олон чамд зарагдаж, Үндэстнүүд чамд сөгдөн мөргөх болтугай! Ах дүү нарынхаа эзэн нь чи болж, Эхийн чинь хөвгүүд чамд сөгдөн мөргөх болтугай. Хараагч чинь хараагдаж, Ерөөгч чинь ерөөгдөх болтугай! гэв.


Тиймээс ирээч. Энэ ард түмэн миний хувьд хэт хүчирхэг тул миний төлөө эднийг хараагтун. Тэгвэл би тэднийг цохин дийлж, нутгаасаа хөөн гаргаж чадах байх. Учир нь чиний ерөөдөг хүн ерөөгдөж, чиний хараадаг хүн хараагддаг гэдгийг би мэднэ гэж хэлүүлэв.


Тэд талбайд гарч усан үзмээ хураан шахаад баяр наадам хийв. Тэд өөрсдийн бурхны өргөөнд ороод идэж уун Абимелехийг хараацгаав.


Тэгээд харуулын эрчүүд Ионатан ба түүний зэвсэг үүрэгч нарын хариуд —Бидэн дээр ирэгтүн. Бид та нарт нэг юм зааж өгье! гэв. Ионатан зэвсэг үүрэгчдээ —Намайг дагаад явагтун. Учир нь ЭЗЭН тэднийг Израилийн гарт өгөв гэв.


Давид хаан Бахуримд хүрч ирэхэд, харагтун, Саулын гэрийн нэг ургийн хүн буюу Герагийн хөвгүүн Шимеи гэдэг нэртэй хүн хараал урсгасаар гарч ирэв.


Бен-хадад, Ахаб уруу элч нарыг явуулан —Хэрэв намайг дагаж буй хүн бүрд атга атгаар ногдох шороо Самарид үлдэх аваас бурхад намайг шийтгэг, бүр үүнээс ч илүүг үйлдэг гэж хэлүүлэв.


Тийм учраас ЭЗЭН шүүгч болж, та бид хоёрын хоорондохыг шүүж, Тэр миний гомдлыг хараад таны гараас намайг өршөөн аврах болтугай гэж хэлэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite