Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 16:7 - Ариун Библи 2013

7 Гэвч ЭЗЭН, Самуелд айлдан —Түүний гаднах байдлыг болон нурууных нь өндрийг бүү хар. Би түүнийг нь үл хэрэгсэв. Учир нь Бурхан мөхөс нэгэнтэй адил хүний гаднах төрхийг хардаггүй. ЭЗЭН зүрхийг нь хардаг гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 Гэвч ЭЗЭН Самуелд айлдан —Түүний гаднах байдлыг болон нурууны өндрийг нь бүү харагтун. Би түүнийг үл тоов. Учир нь Бурхан хүнтэй адил хардаггүй. Хүн гаднах төрхийг хардаг бол ЭЗЭН зүрхийг нь хардаг гэв.

Gade chapit la Kopi




1Самуел 16:7
34 Referans Kwoze  

Гаднах төрхөөр нь бүү шүү, харин шударга шүүлтээр шүү гэж айлдав.


ЭЗЭН Би зүрхийг эрэлхийлж, Цээж дотрыг шалгадаг нь Хүн бүрд замуудынх нь дагуу, Үйлсийнх нь үр дүнгийн дагуу өгөхийн тулд юм.


Тэр тэдэнд —Та нар хүмүүсийн өмнө өөрсдийгөө зөвтгөгчид юм. Гэвч Бурхан та нарын зүрхийг мэднэ. Хүмүүсийн эрхэмлэдэг зүйлс нь Бурханы өмнө жигшмээр юмс байдаг.


Харин зүрхэнд нуугдсан хүнийг дөлгөөн ба даруу сүнсний мөхөшгүй чанараар гоё. Энэ нь Бурханы өмнө асар үнэтэй болой.


Хүмүүний бүхий л зам нүдэнд нь цэвэр ч Сүнсийг дэнслэгч нь ЭЗЭН билээ.


Дур булаам байдал хуурамч, гоо үзэсгэлэн ч хоосон тул ЭЗЭНээс эмээгч эмэгтэй л магтаал авах учиртай.


Миний хүү Соломон оо, эцгийнхээ Бурханыг таньж мэдэн, хоёргүй сэтгэл, хүслэнт зүрхээр Түүнд үйлчлэгтүн. Учир нь ЭЗЭН зүрх бүрийг шалгаж, бодол санаа бүхнийг мэддэг юм. Хэрэв чи Түүнийг хайвал, Тэр чамд олдоно. Харин чи Түүнийг орхих аваас, Тэр чамайг мөнхөд үл хэрэгсэнэ.


Та тэнгэр дэх Өөрийн залрах газраасаа сонсон, уучилж, үйлдэж, Та зүрхийг нь мэдэх хүн тусбүрд үйлийнх нь дагуу өгөөрэй. Зөвхөн Та л хүний хөвгүүн нэгбүрийн зүрхийг мэдэх билээ.


залбирч —Бүгдийн зүрхийг мэдэгч Эзэн Та энэ хоёрын хэнийг сонгож байгаагаа харуулаач.


Өөрт нь бүрэн хандсан зүрхтэй хүмүүсийг хүчирхэгжүүлэх гэж ЭЗЭНий мэлмий дэлхий даяар хэрэн хэсэж явдаг юм. Чи энэ удаа мунхаг үйл хийлээ. Тиймээс одооноос эхлэн чи ямагт дайн тулаантай байна гэж хэлэв.


Түүний хараанаас нуугдах нэг ч бүтээл үгүй. Харин Түүний мэлмийн өмнө бүгд нүцгэн бөгөөд ил болой. Түүнд бид тооцоотой.


Гэлээ ч түг түмдийн ЭЗЭН, шударга нэгнийг сорьж, Цээж дотор хийгээд зүрх сэтгэлийг хардаг Тэдний дээр байх өшөө авалтаа Та надад харуулаач. Учир нь Танд би хэргээ даатгасан билээ.


Миний сууж, босохыг Та мэддэг бөгөөд Хаа холоос санаа бодлуудыг минь ойлгодог.


Хүүхдүүдийг нь Би үхлээр хөнөөнө. Оюун санаа хийгээд зүрхийг Нягтлагч нь Би байгаа юм гэдгийг бүх чуулган мэдэх болно. Би та нарын хүн бүрд үйлсийнх нь дагуу хариу өгнө.


Учир нь тэд “Түүний захидлууд үнэндээ даацтай бөгөөд хүчтэй. Гэвч биеэрээ бол дорой бөгөөд үг яриа нь ч үл хайхрам” гэж ярьцгаадаг.


Эзэнд ир. Тэр бол хүмүүст гологдсон боловч, харин Бурханы өмнө сонгогдсон, үнэт, амьд чулуу билээ.


Танд хүнийх шиг махбодын нүд байдаг гэж үү? Эсвэл Та хүний хардаг шиг хардаг уу?


Тэгтэл бүх Израилийн хаана нь ч Абсаломтай адил тийм сайхан гэж магтагдах хүн үгүй байв. Хөлийн улнаас толгой дээрх титэм хүртэл нь түүнд өө сэв байсангүй.


Киш нэг хүүтэй бөгөөд түүний нэрийг Саул гэдэг байв. Саул залуу, бие бялдар сайтай бөгөөд Израилийн хөвгүүдийн дотор түүнээс илүү сайхан залуу үгүй байв. Тэр бүх хүнээс толгой илүү өндөр байлаа.


Гэвч, түг түмдийн ЭЗЭН минь ээ, Шударгаар шүүгч Та, Зүрх сэтгэл, цээж дотрыг сорьдог билээ. Тэднээс өшөөгөө авахыг надад харуулаач. Хэрэг юугаа Тандаа би даатгасан билээ.


Үхэгсдийн орон хийгээд Сүйрлийн газар ЭЗЭНий өмнө байхад Хүний хөвгүүдийн зүрх бүр ч ил бус уу?


Гэм буруутны хорон мууг төгсгөж, Харин зөвт хүнийг бат тогтоогооч. Зөв шударга Бурхан Зүрх ба оюун бодлыг шалгадаг.


Та нар юмсыг гадна байдлаар нь хардаг. Хэрвээ хэн нэгэн нь өөрийгөө Христийнх гэдэгт итгэлтэй байдаг бол тэр өөрийгөө шалгаг. Тэр өөрийгөө Христийнх мөн гэдгийн адил бид ч бас мөн.


Та нар махбодын дагуу шүүдэг бол Би хэнийг ч шүүхгүй.


Каиныг болон түүний өргөлийг ойшоосонгүй. Каин ихэд уурлан, уруу царайлав.


Ихэд олон үг бардамнаж бүү ярьтугай. Ихэмсэг үгс амнаас чинь бүү гартугай. Хамгийг мэдэгч Бурхан ЭЗЭН тул Хамаг үйлийг дэнслэгч нь чухамдаа Тэр билээ.


Давид үүнээс өөр Танд юу хэлэх вэ? Учир нь Та Өөрийн зарцыг мэддэг билээ, Эзэн БУРХАН минь!


Та тэнгэр буюу Өөрийн залрах газраас сонсон уучилж, Та зүрхийг нь мэдэх хүн тусбүрд үйлийнх нь дагуу өгөөрэй. Зөвхөн Та л хүний хөвгүүдийн зүрхийг мэдэх билээ.


“Харагтун, бид үүнийг мэдээгүй” гэж чи хэлэх аваас Зүрхийг чинь дэнслэгч анхаарахгүй гэж үү? Сэтгэлийг чинь хамгаалагч мэдэхгүй гэж үү? Тэрээр үйлсийнх нь хариуг хүмүүнд өгөхгүй гэж үү?


Таны зарцдаа өгсөн хүндлэлийн талаар Давид үүнээс өөр Танд юу хэлэх вэ? Та Өөрийн зарцыг мэддэг билээ.


Тэнгэр өөд хараад, үз. Дээр чинь буй үүлсийг хар.


Swiv nou:

Piblisite


Piblisite