Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 16:16 - Ариун Библи 2013

16 Эзэнтэн минь, өөрийнхөө өмнө байгаа зарц нартаа тушаагтун. Босоо ятга чадварлаг тоглодог хүнийг зарц нараараа эрж хайлгуулагтун. Бурханаас таны дээр муу сүнс ирвэл тэрээр ятгаа тоглоход та дээрдэх болно гэж хэлэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

16 Эзэнтэн минь, өөрийнхөө өмнө байгаа зарц нартаа тушаагтун. Босоо ятга чадварлаг тоглодог хүнийг зарц нараараа эрж хайлгуулагтун. Бурханаас ирсэн муу сүнс тань дээр байхад тэрээр ятгаа өөрийн гараар тогловол та тайвшрах болно хэмээн өгүүлэв.

Gade chapit la Kopi




1Самуел 16:16
10 Referans Kwoze  

Харин одоо надад чавхдаст хөгжим тоглодог хүнийг авчир гэв. Өнөөх хөгжимчин тоглож эхлэхэд ЭЗЭНий мутар Елишагийн дээр ирэв.


Таны хүмүүс юутай ерөөлтэй вэ! Таны өмнө үргэлж зогсож, таны мэргэн ухааныг сонордох эдгээр албат нар юутай ерөөлтэй вэ!


Саул өөрийн гэрт гартаа жад барин сууж, Давид Саулын дэргэд өөрийн гараар босоо ятга тоглож байтал ЭЗЭНээс ирсэн муу сүнс Саулыг дайрав.


Дараа өдөр нь Бурханаас ирсэн муу сүнс Саул уруу хүчтэй дайрч, гэр дотор нь түүнийг огшоов. Давид урьдын адил ятгаа гартаа авч тоглож байв. Саулын гарт жад байлаа.


Дараа нь Филистийн харуулын анги байрладаг, Бурханы довцогт чи хүрч очно. Чамайг тэнд хотод ирмэгц, түрүүндээ босоо ятга, хэнгэрэг, бишгүүр, ятга хөгжимтэй мөргөлийн өндөрлөгөөс бууж байгаа хэсэг эш үзүүлэгч чамтай уулзана. Тэд эш үзүүлцгээх болно.


Иосеф Египетийн хаан Фараоны өмнө зогсохдоо гучин настай байлаа. Иосеф Фараоныхаас гараад, Египетийн бүх газар нутгаар аялав.


ЭЗЭНий Сүнс Саулаас салсан бөгөөд ЭЗЭНээс ирсэн муу сүнс түүнийг айлган сүрдүүлэв.


Саулын зарц нар түүнд —Харагтун, Бурханаас ирсэн муу сүнс таныг айлган сүрдүүлж байна.


Саул зарц нартаа —Сайн чадварлаг тоглодог хүнийг олж, над уруу авчрагтун хэмээв.


Swiv nou:

Piblisite


Piblisite