Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 16:12 - Ариун Библи 2013

12 Иесси хүн явуулж түүнийг авчруулав. Тэр бусдыгаа бодвол улаа бутарсан, сайхан нүдтэй, сайхан төрхтэй хөвгүүн байв. ЭЗЭН айлдахдаа —Босож, түүнийг тослогтун. Энэ тэр хүн мөн гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 Иесси хүн явуулж, түүнийг авчруулав. Тэр улаа бутарсан, сайхан нүдтэй, сайхан төрхтэй хөвгүүн байв. ЭЗЭН айлдахдаа —Босож, түүнийг тослогтун. Энэ бол тэр хүн мөн гэв.

Gade chapit la Kopi




1Самуел 16:12
19 Referans Kwoze  

Ихэс дээдэс минь цаснаас ч цэвэр, сүүнээс ч цагаан байлаа. Тэд биеэрээ шүрнээс ч илүү улаахан, өнгө нь индранил мэт байлаа.


Учралт хайрт минь улаа бутраад гялбам Түмэн эрийн дунд түрүү манлай болом.


Энэ үед Мосе төрсөн бөгөөд тэрээр Бурханд үзэсгэлэнтэй нэгэн байв. Мосе эцгийнхээ гэрт гурван сар торнисон ажээ.


Таны тосолсон, ариун зарц Есүсийн тань эсрэг Херод, Понти Пилат нар харийнхан болон израильчуудтай үнэхээр энэ хотод цугласан билээ.


Филист хүн Давидыг хараад, залуухан, улаа бутарсан агаад сайхан төрхийг нь үзэж түүнийг үл тоомсорлов.


Самуел Саулыг харах үед ЭЗЭН түүнд —Харагтун, Миний чамд айлдсан хүн энэ байна! Энэ хүн Миний ард түмнийг атган захирна гэж мэдэгдэв.


Тэрээр өөрт байсан бүхнээ Иосефын гарт даатгаад, идэх хоолноосоо өөр юунд ч санаа тавихаа больжээ. Иосеф чийрэг сайхан биетэй, үзэсгэлэнтэй сайхан эр байлаа.


Итгэлээр, Мосег төрөхөд эцэг эх нь түүнийг гурван сарын турш нууж байлаа. Учир нь тэд хүүгийнхээ сайхныг хараад, хааны зарлигаас ч айсангүй.


“Би ариун уул Сиондоо Өөрийн хааныг өргөмжилсөн” гэлээ.


ЭЗЭН ба Түүний Тослогдсон Нэгэнийг эсэргүүцэн Газар дэлхийн хаад сууцгааж, Захирагчид хоорондоо зөвлөлдөж, хэлэхдээ,


Тэр эмэгтэй жирэмсэлж хүү төрүүлсэн бөгөөд хүүгийнхээ сайхныг үзэхдээ түүнийг гурван сар нуужээ.


Давидыг тэрхүү филист хүний эсрэг гарч явах үед Саул хараад цэргийн жанжин Абнераас —Абнер аа, энэ залуу хэний хөвгүүн бэ? гэж асуужээ. Абнер —Хаантан минь, таны бие амьд! Би эс мэднэ гэв.


Мөн “Тиймээс одоо чи Миний зарц Давидад ингэж хэл. «Түг түмдийн ЭЗЭН “Өөрийн ард түмэн Израилийн удирдагч болгохын тулд Би өөрөө чамайг бэлчээр дээрээс, хонин сүргийн араас авсан билээ.


Эдгээр нь Давидын сүүлчийн үгс юм. Өндөрт өргөмжлөгдсөн, Иаковын Бурханаар тослогдсон, Израилийн яруу дууллыг бичигч, Иессийн хөвгүүн Давид тунхаглаж байна.


Тэнд тахилч Задок, эш үзүүлэгч Натан нар түүнийг Израилийн хаан болгон тосолж, эвэр бүрээ үлээн “Соломон хаан мандтугай!” гэж уухайлагтун.


Бас зарц Давидыгаа сонгон Хонины хашаанаас авсан, Тэр.


Тэгээд тэр —Эдгээр нь бүх л газар дэлхийн Эзэний дэргэд зогсож байдаг тослогдсон хоёр хөвгүүн юм гэв.


Тэгтэл залуу эрчүүдийн нэг нь —Харагтун, би Бетлехемийн Иессийн хөвгүүнийг харсан. Тэрээр чадварлаг хөгжимчин, эрэлхэг хүчит дайчин, үгэнд цэцэн сайхан эр билээ. ЭЗЭН түүнтэй хамт байдаг гэж хариулав.


Swiv nou:

Piblisite


Piblisite