Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 15:8 - Ариун Библи 2013

8 Тэрээр амалекчуудын хаан Агагийг амьдаар нь барин олзолж, ард олныг нь илдийн ирээр хүйс тэмтрэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

8 Тэрээр амалекчуудын хаан Агагийг амьдаар нь олзолж, ард олныг нь үлдээлгүйгээр илдийн ирээр хүйс тэмтрэв.

Gade chapit la Kopi




1Самуел 15:8
15 Referans Kwoze  

Давид ба түүний хүмүүсийг гурав хоногийн дараа Зиклагт буцаж ирэхэд амалекчууд Негев хийгээд Зиклаг уруу довтлон тонож, Зиклагийг цохиж галдан шатаасан байжээ.


Эдгээрийн дараа агаг хүн Хаммедатагийн хүү Хаманыг хаан Ахашверош өргөмжлөн дэвшүүлж, түүний суудлыг хамт буй түшмэдээс нь дээгүүр тогтоов.


Түүний хувингуудаас нь ус урсах агаад түүний үр нь их устай байж, түүний хаан нь Агагаас илүү өндөрт байх бөгөөд түүний хаанчлал нь өргөмжлөгдөнө.


Харин үлдэгсэд нь Афек хот уруу зугтсан бөгөөд үлдсэн хорин долоон мянган цэргийн дээр хотын хана нуран уналаа. Бен-хадад зугтан хот уруу орж, байрнаас байр уруу хоргодон байв.


Одоо явж амалекчуудыг бут цохиод тэдний хамаг юмсыг бүрмөсөн сүйрүүлж, бүү өршөөгтүн. Эр, эм, нялхас хүүхэд, үхэр хонь, тэмээ илжиг бүгдийг нь ал” гэж хэлэв.


Мөн Иошуа тэдгээр хаадын бүх хотыг хаадтай нь хамт эзлэн авч, тэднийг илдний ирээр цохин, ЭЗЭНий зарц Мосегийн тушаасанчлан хүйс тэмтрэв.


Тэд хотыг хаантай нь болон бүх тосгодтой нь эзлэн авч, тэднийг илдний ирээр цохин, дотор нь байсан амьтай бүгдийг бүрмөсөн устгав. Тэр нэг ч хүнийг зугтаалгасангүй. Тэр Хеброн, бас Либна болон хаанд нь яаж хандсаны адилаар Дебир болон хаанд нь мөн тийн үйлдэв.


Саул, Самуелд —Би ЭЗЭНий дуу хоолойг дуулгавартай дагаж, ЭЗЭНий намайг илгээсэн аян замд явсан билээ. Би Амалекийн хаан Агагийг авчирч, амалекчуудыг хүйс тэмтэрсэн билээ.


Тэдгээр нь Арам, Моаб, Аммоны хөвгүүд, филистчүүд, Амалекаас мөн Зобагийн хаан Рехобын хүү Хададезерээс олзлон авсан юмс зэрэг байв.


оргож зугтсан амалекийн үлдэгсдийг устгаад, тэндээ энэ өдрийг хүртэл амьдарсан юм.


Хүмүүсийн дундаас хориг болсон аливаа хүний үнийг төлөх ёсгүй бөгөөд тэр нь гарцаагүй үхэх ёстой.


Харин тэд Аин хааныг амьдаар нь барьж Иошуад авчрав.


Тэр тахилч нарын хот Нобыг цохиж, тэндхийн эрэгтэй эмэгтэй, нялхас хүүхэд мөн үхэр, илжиг болон хонийг нь илдний ирээр устгав.


Swiv nou:

Piblisite


Piblisite