Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 15:33 - Ариун Библи 2013

33 Самуел —Чиний илд эмэгтэйчүүдийг хүүхэдгүй болгосны адил эмэгтэйчүүдийн дундаас эх чинь хүүхэдгүй болно гэв. Самуел Агагийг Гилгалд ЭЗЭНий өмнө тас цавчив.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

33 Самуел —Чиний илд эмэгтэйчүүдийг хүүхэдгүй болгосны адил, эмэгтэйчүүдийн дундаас чиний эх хүүхэдгүй болно хэмээн өгүүлэв. Самуел Агагийг ЭЗЭНий өмнө Гилгалд тас цавчив.

Gade chapit la Kopi




1Самуел 15:33
17 Referans Kwoze  

Адони-безек —Гар хөлийнхөө эрхий хурууг тастуулсан далан хаан миний хоолны ширээн доороос шавхруу түүдэг байв. Хийсэн үйлийн минь дагуу Бурхан надад хариу өглөө гэв. Тэгээд тэд Адони-безекийг Иерусалимд авчирсанд тэр тэнд нас барлаа.


Хүний цусыг хэн урсгана Түүний цусыг хүн урсгана. Учир нь Бурхан Өөрийн дүр төрхөөр хүнийг бүтээжээ.


Та нар хэрхэн шүүнэ, түүнчлэн шүүгдэнэ. Өөрсдийнхөө хэмжсэн хэмжээсээр та нар хэмжигдэх болно.


Түүний төлсөнчлөн түүнд буцааж төл. Үйлсийнх нь дагуу түүнд хоёр дахин ихээр буцааж өг. Түүний найруулж байсан аяганд нь хоёр дахин ихийг найруулж өг.


Яагаад гэвэл тэд ариун хүмүүс ба эш үзүүлэгчдийн цусыг урсгасан тул Та тэдэнд уулгахаар цус өгсөн. Тэднийг ингэвэл зохино гэхийг би сонсов.


Учир нь өршөөлгүй нэгэнд өршөөлгүй шүүлт байх болно. Харин өршөөл шүүлтийг дийлдэг.


ЭЗЭНий ажлыг хайнга хийгч нь хараагдах болтугай. Цуснаас илдээ татагч нь хараагдах болтугай.


ЭЗЭНий илд цусаар бялхсан байна. Илд нь хурга ямааны цусаар дүүрч, Хуцын бөөрний өөхөнд цадав. Учир нь ЭЗЭН Бозрад тахилгалж, Едомын газарт их нядалгаа хийнэ.


Елиа тэдэнд —Баалын эш үзүүлэгчдийг баригтун. Нэгийг ч зугтаалгаж болохгүй гэв. Ард түмэн тэднийг барьж аваад, Елиа тэднийг Кишон голын дэргэд аваачиж, тэнд тэднийг алав.


Тэгтэл уулархаг нутагт амьдарч байсан амалекчууд болон канаанчууд буун ирж, тэднийг бут цохин, Хорма хүртэл тэднийг хядав.


Мосе гараа өргөхөд Израиль ялж, буулгахад Амалек ялж байв.


Дараа нь Самуел —Амалекчуудын хаан Агагийг над уруу авчрагтун гэв. Тэгэхэд тэрээр “Үхлийн гашуун нь үнэхээр ирлээ гэж үү” хэмээн хямарсаар түүн дээр иржээ.


Тиймээс тэдний хүүхдүүдийг өлсгөлөнд өгч, Тэднийг илдний хүчинд тушаагаач. Тэдний эхнэрүүдийг үр хүүхэдгүй, бэлэвсэн болгооч. Тэдний эрчүүдийг үхтэл нь хядуулж, Залуучуудыг нь тулалдаанд илдэнд өртүүлээч.


Тиймээс Би эш үзүүлэгчдээр тэднийг хэсэглэн цавчсан. Би амныхаа үгээр тэднийг алсан. Миний шүүлт цацрах гэрэл мэт юм.


нүдийг нүдээр, шүдийг шүдээр, гарыг гараар, хөлийг хөлөөр,


Чи надаас түрүүлж Гилгал уруу уруудагтун. Харагтун, би шатаалт тахилууд тахиж, эвийн тахилуудыг нядлахаар чам уруу уруудаж очно. Намайг чам уруу очиж, хийх бүгдийг зааж өгтөл чи тэнд долоо хоног хүлээгтүн гэж хэлжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite