Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 15:28 - Ариун Библи 2013

28 Самуел түүнд —Өнөөдөр ЭЗЭН танаас Израилийн хаанчлалыг урж таслан танаас илүү сайн, таны хөршид түүнийг өгөв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

28 Самуел түүнд —ЭЗЭН өнөөдөр танаас Израилийн хаанчлалыг таслан авч, түүнийг танаас илүү сайн, таны хөршид өгөв.

Gade chapit la Kopi




1Самуел 15:28
20 Referans Kwoze  

Тэгээд Бурхан түүнийг зайлуулан, тэдэнд Давидыг хаан болгож өгсөн. Түүний тухай Тэрээр гэрчилж, “Бүх хүслийг минь биелүүлэх зүрх сэтгэлийн минь дагуух хүн, Иессийн хүү Давидыг Би олсон” гэсэн байдаг.


Бурханаас гадуурх эрх мэдлүүд гэж үгүй бөгөөд Бурханы тогтоосноор л байгаа тул дээд эрх мэдлүүдэд хүн бүхэн захирагд.


Есүс —Танд дээрээс өгөгдөөгүй л бол Надаас дээгүүр ямар ч эрх мэдэл танд баймааргүйсэн. Тиймээс Намайг танд тушаасан хүн нь илүү нүгэлтэй юм гэж хариулав.


Чи хүмүүсээс хөөгдөж, орших газар чинь хээрийн араатнуудтай хамт байх болно. Чи үхэр мэт өвс идэж, Хамгийн Дээд Нэгэн хүний хаанчлалыг захирч, хүссэн хүндээ түүнийг өгдгийг ойлгох хүртэлээ чи энэ мэтээр долоон цаг үеийг өнгөрөөх болно” гэв.


Энэ нь сахиулснуудын зарлиг бөгөөд Энэ нь ариун нэгний гаргасан шийдвэр. Хамгийн Дээд Нэгэн нь Хүн төрөлхтний хаанчлалыг захирч, Хүссэн хүндээ түүнийг өгч, Хамгийн дорд нэгнийг ч түүн дээр залдгийг Амьд бүхэнд мэдүүлэхийн тулд юм» гэв.


Иесси хүн явуулж түүнийг авчруулав. Тэр бусдыгаа бодвол улаа бутарсан, сайхан нүдтэй, сайхан төрхтэй хөвгүүн байв. ЭЗЭН айлдахдаа —Босож, түүнийг тослогтун. Энэ тэр хүн мөн гэв.


Гэвч одоо таны хаанчлал үргэлжлэхгүй. ЭЗЭН Өөртөө зүрх сэтгэлийнхээ дагуух хүнийг хайн олж, тэр хүнийг Өөрийн ард түмний удирдагчаар томилсон. Учир нь танд ЭЗЭНий тушаасныг та сахин биелүүлсэнгүй гэв.


Тэгэхэд энэ үг Саулын дургүйг хүргэсэн тул тэр ихэд уурлан —Тэд Давидад түмийг хамааруулж, надад мянгыг өгөв. Одоо түүнд хаанчлал л дутуу байх шив! гэжээ.


Тиймээс ЭЗЭН, Давидад юу тангарагласныг хэрэв би түүнд эс гүйцэлдүүлэх аваас Абнерыг Бурхан шийтгэг, бүр ч илүүг үйлдэг.


Тэрээр Саулын гэрээс хаанчлалыг булаан авч, Давидын хаан ширээг Данаас Беершеба хүртэл, Израиль болон Иудагийн дээр тогтоох болно гэв.


Одоо үүнийгээ биелүүлэгтүн. Учир нь ЭЗЭН, Давидын талаар “Зарц Давидынхаа гараар би Өөрийн ард түмэн Израилийг филистчүүдийн гараас бас хамаг дайсных нь гараас аварна” гэж айлдсан билээ гэв.


Ингэхэд Давид, Михалд —ЭЗЭНий өмнө энэ нь байсан билээ. Чиний эцэг болон түүний хамаг гэрийн дээгүүр намайг сонгож, ЭЗЭНий ард түмэн болох Израилийн ноён болгож томилсон ЭЗЭНий өмнө би наадах л болно.


ЭЗЭНий зөвлөгөөг харин эрэлхийлээгүй юм. Тиймээс ЭЗЭН түүнийг үхэлд үлдээж, хаанчлалыг Иессийн хүү Давид уруу эргүүлсэн билээ.


ЭЗЭН танд амласан сайн сайхан бүгдийнхээ дагуу эзэнтэнд минь гүйцэтгэж, таныг Израилийн ноёноор томилох цагт


Тэгэхэд ЭЗЭН, Соломонд —Нэгэнт чи үүнийг үйлдэж, Миний гэрээг бас чамд тушаасан журмыг минь сахиагүй учир Би чамаас хаанчлалыг зайлшгүй таслан авч, зарцад чинь өгөх болно.


Тэрээр хүчтэнүүдийг асуулгүйгээр үй олноор няцалж, тэдний оронд бусдыг тавьдаг.


Swiv nou:

Piblisite


Piblisite