Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 15:26 - Ариун Библи 2013

26 Гэвч Самуел, Саулд —Би тантай хамт буцахгүй. Учир нь та ЭЗЭНий үгийг үл хэрэгссэн бөгөөд ЭЗЭН ч таныг үл хэрэгсэж, Израилийг захирах хаан байлгахыг болиулсан билээ гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

26 Гэвч Самуел Саулд —Би тантай хамт буцахгүй. Учир нь та ЭЗЭНий үгээс татгалзсан бөгөөд ЭЗЭН ч таныг Израилийн хаан байлгахаас татгалзсан билээ гэв.

Gade chapit la Kopi




1Самуел 15:26
16 Referans Kwoze  

Ард түмэн минь мэдлэг дутсанаас болж устгагдсан. Чи мэдлэгээс татгалзсан учир Би ч чамайг тахилч минь байхаас татгалзана. Чи Бурханыхаа хуулийг мартсан болохоор Би ч бас хүүхдүүдийг чинь мартах болно.


ЭЗЭН, Самуелд —Израилийн хаан байхыг нь болиулж Миний үл хэрэгссэн Саулын хойноос хэдий болтол гашуудах юм бэ? Эвэртээ тос дүүргэн явагтун. Би чамайг Бетлехемийн хүн Иесси уруу илгээе. Учир нь түүний хөвгүүдийн дундаас Өөртөө Би хааныг харан сонгосон билээ гэв.


Гэвч одоо таны хаанчлал үргэлжлэхгүй. ЭЗЭН Өөртөө зүрх сэтгэлийнхээ дагуух хүнийг хайн олж, тэр хүнийг Өөрийн ард түмний удирдагчаар томилсон. Учир нь танд ЭЗЭНий тушаасныг та сахин биелүүлсэнгүй гэв.


Түүнтэй мэндэлж буй нь ёрын үйлсэд нь оролцож буй хэрэг юм.


Газар дэлхий, сонсогтун. Үзэгтүн, Би энэ хүмүүс дээр гай гамшгийг буюу Төлөвлөгөөнийх нь үр дүнг авчирч байна. Учир нь тэд үгсийг минь сонсоогүй бөгөөд Хуулийг минь ч бас эсэргүүцсэн билээ.


Тэрслэл нь мэргэ төлгийн адил нүгэл бөгөөд Гөжүүдлэх нь ёс бус агаад шүтээнд мөргөх адил билээ. Чи ЭЗЭНий үгийг үл хэрэгссэн тул ЭЗЭН бас чамайг үл хэрэгсэж, Чи хаан байхаа болилоо гэв.


Тэгэхэд Самуел Саулыг даган буцав. Саул, ЭЗЭНд мөргөлөө.


Тиймээс Израилийн Бурхан ЭЗЭН ийнхүү тунхаглаж байна. “Чиний гэр болон чиний эцгийн гэр Миний өмнө мөнхөд явна хэмээн Би айлдсан билээ.” Харин одоо ЭЗЭН тунхаглан “Тэгэх нь Надаас хол байг! Намайг хүндэтгэгчдийг Би хүндэтгэнэ. Харин Намайг үл тоомсорлогсдыг Би үл хайхарна.


Иаков —Миний хүү та нартай хамт явахгүй. Ах нь нэгэнт үхэж, тэр ганцаараа үлдсэн. Хэрэв та нартай хамт явах замд түүнд гай зовлон учирвал та нар буурал толгойг минь Үхэгсдийн орон уруу уй гашуудалтайгаар явуулах болно гэв.


Тэгээд Бурхан түүнийг зайлуулан, тэдэнд Давидыг хаан болгож өгсөн. Түүний тухай Тэрээр гэрчилж, “Бүх хүслийг минь биелүүлэх зүрх сэтгэлийн минь дагуух хүн, Иессийн хүү Давидыг Би олсон” гэсэн байдаг.


Та ЭЗЭНий дуу хоолойг дагаагүй, догшин уур хилэнгээр нь Амалекийг шийтгээгүй учраас ЭЗЭН өнөөдөр танд үүнийг үйлдэж байна.


Юунд чи ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэн Түүний үгийг үл тоомсорлов? Чи хит хүн Уриаг илдээр алсан бөгөөд эхнэрийг нь өөрийн эхнэр болгон авч, өөрийг нь Аммоны хөвгүүдийн илдээр алуулав.


Би уур дотроо чамд хааныг өгч, Хилэн дотроо түүнийг буцаан авсан.


Би өмнөөс чинь зайлуулсан Саулаас хайр энэрэлээ авсныхаа адилаар эс байж, Өөрийн хайр энэрлийг түүнээс салгахгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite