Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 14:47 - Ариун Библи 2013

47 Саул Израилийн хаанчлалыг гартаа авснаас хойш тэднийг тойрон хүрээлж байсан бүх дайснууд болох Моаб, Аммоны хөвгүүд, Едомд, Зобагийн хаад болон филистчүүдтэй тулалдаж, хаашаа ч эргэсэн тэднийг залхаан зовоож байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

47 Саул Израилийн хаан болсноосоо хойш тэднийг хүрээлж байсан бүх дайснууд болох Моаб, Аммоны хөвгүүд, Едомд, Зобагийн хаад болон филистчүүдтэй тулалдаж, хаана ч явсан тэднийг шийтгэж байв.

Gade chapit la Kopi




1Самуел 14:47
17 Referans Kwoze  

Давидад жигшигдэх болсноо хараад Аммоны хөвгүүд хүмүүс илгээн Бет-рехобын арамчууд болон Зобагийн арамчууд болох хорин мянган явган цэргийг мөн Маакагийн хааныг нэг мянган цэрэг болон Тобын арван хоёр мянган эрийн хамт хөлслөн авав.


Филистчүүдийн эсрэг ширүүн дайн тэмцэл Саулын амьдралын өдрүүдийн туршид байсан бөгөөд эр зоригтой, байлдах чадвартай хүнийг Саул харвал албандаа авдаг байв.


Израилийн нэрийг тэнгэрийн доороос арчин хаяна гэж ЭЗЭН айлдсангүй, харин ч Иоашийн хүү Иеробоамын гараар Тэр тэднийг аварсан болой.


Бурхан бас өөр нэг хүнийг буюу өөрийн эзэн Зобагийн хаан Хададезераас зугтсан, Елиадагийн хүү Резоныг Соломоны өстөн болгон босгов.


Дараа нь Давид Зобагийн хаан Рехобын хүү Хададезерыг [Евфрат] мөрний хөндийд ноёрхолоо сэргээхээр ирэхэд нь цохив.


Саул идэр насандаа хаан болж Израилийг хоёр жил захирчээ.


Одоо та нарын өмнө алхаж яваа хааныг харагтун. Харин би өтөлж, үс минь бууралтлаа. Мөн миний хөвгүүд ч та нартай хамт байна. Би хар багаасаа энэ өдрийг хүртэл та нарын өмнө явлаа.


Саул филистчүүдийг мөрдөн хөөхөө зогсоож, филистчүүд өөрсдийн газар уруугаа явцгаав.


Тэр өдөр Саулын зарц нарын нэг нь тэнд ЭЗЭНий өмнө саатан үлдсэн байв. Түүний нэрийг Доег гэдэг байсан бөгөөд тэр Саулын хоньчдын ахлагч, едом хүн байв.


Том охин нь хүү төрүүлж, хүүгээ Моаб гэж нэрлэжээ. Тэр нь өнөөгийн моабчуудын өвөг билээ.


Бага охин нь бас хүү төрүүлж, хүүгээ Бен-амми гэж нэрлэсэн нь өнөөгийн аммончуудын өвөг билээ.


Есавын уг угсаа ийм билээ. Тэр нь Едом юм.


Есав буюу Едом нь Сеирийн уулархаг нутагт амьдрах болов.


Эд бүгд Есав буюу Едомын хөвгүүд бөгөөд тэдний ахлагчид болой.


Нэвт харвуулагсдын цусгүйгээр бас баатруудын өөхгүйгээр Ионатаны нум нэгээхэн ч эргэж ирээгүй билээ. Саулын илд ч хоосон буцаагүй билээ.


Ийнхүү Давид бүх Израилийн хаан болж, ард түмнээ Давид зөв шударгаар засаглав.


Swiv nou:

Piblisite


Piblisite