Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 14:36 - Ариун Библи 2013

36 Саул —Шөнөдөө филистчүүдийг хөөн явцгааж, үүр цайтал тэднийг цөлмөж тэднээс нэг ч хүнийг бүү үлдээгтүн гэхэд тэд —Та тааллаараа л бологтун гэв. Тиймээс тахилч —Энд Бурханд ойртоцгооё гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

36 Саул —Шөнөөр филистчүүдийг хөөн явцгааж, үүр цайтал тэднийг дээрэмдэн, тэднээс нэг ч хүнийг үлдээхгүй байцгаая гэхэд ардууд —Та тааллаараа үйлдэгтүн хэмээв. Тиймээс тахилч —Энд Бурханд ойртоцгооё гэв.

Gade chapit la Kopi




1Самуел 14:36
14 Referans Kwoze  

Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно. Нүгэлт та нар гараа цэвэрлэ. Хоёр санаат та нар зүрхээ ариусга.


Тахилчийн уруул мэдлэгийг хамгаалах ёстой бөгөөд түүний амнаас гарах зааврыг хүмүүс хайх ёстой юм. Учир нь тэр бол түг түмдийн ЭЗЭНий элч юм.


Босоцгоо, шөнөөр довтолж, ордонг нь сүйтгэцгээе!


Гэлээ ч зөвт байдал үйлддэг, Бурханыхаа шүүлтийг умартаагүй үндэстэн мэт Тэд Намайг өдрөөс өдөрт эрж, Замыг минь мэдэхийг хүсдэг. Тэд зөвт шийдвэрийн төлөө Надаас гуйж, Бурханы ойр байхыг хүсдэг.


Харин Бурханд ойр байх нь надад сайн. Таны бүх үйлсийг тунхаглахын тулд Би БУРХАН Эзэнийг Хоргодох газраа болгосон.


Шило дахь ЭЗЭНий тахилч байсан Елигийн гуч, Финехасын ач, Ихабодын ах Ахитубын хөвгүүн Ахиа ефод зүүж байв. Ионатаны явсныг хүмүүс мэдээгүй байлаа.


Дараа нь өдөр Саул хүмүүсээ гурван анги болгон хуваав. Өглөөний харуулын үеэр тэд хуарангийн голд цөмрөн орж, өдрийн халуу шатах хүртэл аммончуудыг хядав. Амьд үлдсэн хүмүүс нь бутран тарж, нэг дор хоёр хүн хамт үлдсэнгүй.


Израилийн хөвгүүд эдгээр хотуудын бүх олз хийгээд мал сүргийг өөрсдөдөө дээрэмдэн авлаа. Харин бүх хүнийг нь дуустал илдний ирээр цохижээ. Тэд амьтай нэг ч хүнийг эс үлдээв.


Харин та нар тэнд бүү зогсоцгоо. Дайснаа хөөн, ар талаас нь цохь. Та нарын Бурхан ЭЗЭН тэднийг гарт чинь өгсөн учир тэднийг хотууд уруу нь бүү оруул гэлээ.


ЭЗЭНий өмнө Уримийн шүүлтээр асуух тахилч Елеазарын өмнө тэр зогсоно. Тэр болон түүнтэй хамт Израилийн хөвгүүд буюу хотол түмэн бүхэлдээ түүний тушаалаар гарч, түүний тушаалаар орох болно гэлээ.


Нөхөр Елкана нь түүнд —Дураараа л бол! Хөвгүүнийг хөхнөөс гартал нь энд үлд. Гагцхүү ЭЗЭН үгээ байлгах болтугай! гэв. Тийнхүү тэр эмэгтэй үлдэж, хөвгүүнээ хөхнөөс гартал нь хөхүүлж тэжээжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite