Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 14:12 - Ариун Библи 2013

12 Тэгээд харуулын эрчүүд Ионатан ба түүний зэвсэг үүрэгч нарын хариуд —Бидэн дээр ирэгтүн. Бид та нарт нэг юм зааж өгье! гэв. Ионатан зэвсэг үүрэгчдээ —Намайг дагаад явагтун. Учир нь ЭЗЭН тэднийг Израилийн гарт өгөв гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 Тиймээс цэргийн ангийн хүмүүс Ионатан ба зэвсэг баригч уруу хашхиран, —Бидэн уруу ирэгтүн. Бид та нарт нэг юм хэлье гэв. Ионатан зэвсэг баригчдаа —Намайг дагаад явагтун. Учир нь ЭЗЭН тэднийг Израилийн гарт өгөв гэв.

Gade chapit la Kopi




1Самуел 14:12
13 Referans Kwoze  

Ялам модны төглийн дээгүүр алхах чимээг сонсмогц чи яарагтун. Учир нь филистчүүдийн цэргийг цохихоор чиний өмнө ЭЗЭН гарсан байна гэлээ.


Дараа нь Амазиа элч нарыг Иехүгийн ач, Иехоахазын хүү, Израилийн хаан Иехоашт илгээн —Ирэгтүн, нүүр нүүрээрээ тулъя гэв.


Харин тэд “Бидэн дээр ирэгтүн” гэвэл, бид өгсөн очъё. ЭЗЭН тэднийг бидний гарт өгсөн билээ. Энэ нь бидэнд тэмдэг болог гэж хэлэв.


Гидеон зүүдний өгүүлэл болон тайллыг нь сонсоод сөгдөн мөргөв. Тэгээд Израилийн цэргийн хуаранд буцаж ирээд —Босогтун! ЭЗЭН, Мидианы хуаранг та нарын гарт өгчээ гэж тунхаглав.


Дебора, Баракт хандан —Бос! Өнөөдөр ЭЗЭН чиний гарт Сисераг өгсөн билээ. ЭЗЭН Өөрөө чиний өмнө явна гэв. Ингээд Барак арван мянган эрийг дагуулан Табор уулаас буулаа.


Тэгээд миний эзэн Абрахамын Бурхан ЭЗЭН намайг үнэн зөв замаар хөтөлсөөр, эзний минь дүүгийн охиныг хүүд нь сонгуулсанд би ЭЗЭНд доор бөхийн мөргөөд, Түүнийг магтан дуулав.


Би өнөөдөр худаг дээр ирээд “Миний эзэн Абрахамын Бурхан ЭЗЭН! Хэрэв Та соёрхвол аян замыг минь амжилттай болгож өгнө үү!


Абимелех зэвсэг үүрэгч залуугаа яаран дуудаж —Чи илдээ сугалан намайг алагтун. Энэ нь “Эмэгтэй хүн түүнийг алсан” хэмээн хэлүүлэхгүйн тулд билээ гэв. Тэгээд залуу түүнийг нэвт хатгасанд тэр үхэв.


Тэгээд Ионатан хөл гараараа авирч, түүний зэвсэг үүрэгчид араас нь дагав. Филистчүүд Ионатаны өмнө унаж, зэвсэг үүрэгчид нь ч мөн түүний араас заримыг нь алав.


Тэгэхэд түүний найз нь —Энэ чинь израиль хүн, Иоашийн хөвгүүн Гидеоны илднээс гарцаагүй. Мидиан болон бүх цэргийн хуаранг Бурхан түүний гарт өгчээ гэж хариулав.


Swiv nou:

Piblisite


Piblisite