Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 13:5 - Ариун Библи 2013

5 Филистчүүд Израильтай байлдахаар цугласан нь гучин мянган тэрэгт цэрэг, зургаан мянган морин цэрэг ба далайн эргийн элс мэт тоо томшгүй олон явган цэрэг байв. Тэд ирж, Бет-Авены зүүн зүгт Михмашт хуарагнав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

5 Филистчүүд Израильтай байлдахаар цугласан нь гурван мянган тэрэг, зургаан мянган морин цэрэг ба далайн эргийн элс мэт тоо томшгүй олон хүмүүс байв. Тэд ирж, Бет-авены зүүн талд, Михмашт буудаллав.

Gade chapit la Kopi




1Самуел 13:5
21 Referans Kwoze  

Ингээд тэр өдөр ЭЗЭН Израилийг аварч, тулалдаан Бет-Авенаас ч цааш үргэлжлэв.


Тэд өөрсдийн бүх цэрэг буюу далайн эргийн элс шиг тоо томшгүй хүн, их хэмжээний морьд ба тэрэгт цэрэгтэй хөдлөв.


Тэдний хилийн шугам нь хойд талаараа Иорданаас эхэлж, Иерихогийн хойд тал уруу өгсөж гараад, баруун зүгт уулархаг нутгийг дамжин өгсөж, Бет-Авены цөлд ирэн төгсөж байв.


Самарийн оршин суугчид Бет-Авены тугалаас айна. Тэндхийн ард түмэн тэр шүтээнээс болж гашуудан, Шүтээний тахилч нар түүний төлөө бас тэднээс салж одсон алдрынх нь төлөө уйлалдах болно.


Гибеад эвэр, Рамад бүрээ үлээ. Бет-Авенд “Бениамин аа, араас чинь” гэж түгшүүр зарла.


Израиль аа, хэдийгээр чи садарладаг ч Иудаг бүү ялтан болго. Гилгал уруу бүү яв, Бет-Авен өөд бүү өгс. “ЭЗЭН амьд!” хэмээн бүү тангарагла.


Тэдний бэлэвсрэгсэд нь Миний өмнө Далайн эргийн элснээс ч илүү олон болно. Бид тэдний эсрэг буюу залуу хүний эхийн эсрэг Үд дунд сүйтгэгчийг авчирна. Би түүн дээр айдас, зовлонг гэнэт авчирна.


Үр удам чинь элс мэт, Хэвлээс чинь гарагчид Элсний ширхэг мэт болно. Нэрс нь оршихуйгаас минь Хэзээ ч таслагдахгүй, устгагдахгүй.”


Одоо Бурхан ЭЗЭН минь ээ, миний эцэг Давидад өгсөн Таны амлалт биелэгдэг. Учир нь Та намайг газрын тоос шороо мэт үй олон ард түмний хаанаар томиллоо.


Мидианчууд, амалекчууд болон дорнын бүх хөвгүүд хөндийд царцаа мэт олноороо ханаран байв. Тэдний тэмээнүүд нь далайн эргийн элс мэт тоо томшгүй олон байв.


Иошуа Иерихогоос Бетелийн зүүнтээд орших, Бет-Авены ойролцоо байдаг Аи уруу эрчүүдийг илгээн, тэдэнд —Явж очоод нутгийг тагна гэв. Тэд явж Аиг тагнав.


Би үнэхээр чамайг ерөөж, үр удмыг чинь тэнгэрийн одод, далайн эргийн элс мэт асар олон болгоно. Үр удам чинь дайснуудынхаа үүд хаалгыг эзэгнэх болно.


Исаиа Израилийн талаар хашхиран «Израилийн хөвгүүдийн тоо далайн элс мэт байсан ч үлдэгсэд нь аврагдана.


Ийнхүү филистчүүд доройтож, Израилийн нутаг дэвсгэрт дахин халдаж ирсэнгүй. Самуелын бүх өдрүүдэд ЭЗЭНий мутар филистчүүдийн эсрэг байв.


Саул өөртөө Израилиас гурван мянган эрийг сонгон авснаас хоёр мянга нь түүнтэй хамт Михмаш болон Бетелийн ууланд байсан ба нөгөө нэг мянга нь Ионатантай хамт Бениамины Гибеад байв. Харин үлдсэн хүмүүсийг тэр өөр өөрсдийнх нь майхан уруу буцааж явуулав.


Харин Самуел —Та юу хийв? гэсэнд Саул —Ард олон намайг орхин тарцгаахыг би харж бас та ч тогтоосон хугацаандаа ирсэнгүй, филистчүүд ч Михмашт цугларсан тул


Филистчүүд байлдахаар цэргээ цуглуулав. Тэд Иудад харьяалагддаг Сокод цуглаж, Соко болон Азекагийн дунд буй Ефес-Даммимд хуарагнав.


Харин Данаас Беершеба хүртэлх далайн хөвөөний элс мэт үй олон израильчуудыг бүгдийг нь цуглуулж, та өөрөө тулалдаанд гарагтун гэж би зөвлөх байна.


Израилийн хөвгүүд ч шалгагдан, хоол хүнсээ базаагаад тэднийг угтан хөдөллөө. Арамчууд тал газрыг дүүргэхэд, Израилийн хөвгүүдийн хуаран тэдний өмнө хоёр хэсэг багахан ямаан сүрэг шиг л юм байв.


Тэр Аиатад ирж, Мигроноор дамжин Михмашт нөөцөө хадгална.


Филистчүүдийн эсрэг ширүүн дайн тэмцэл Саулын амьдралын өдрүүдийн туршид байсан бөгөөд эр зоригтой, байлдах чадвартай хүнийг Саул харвал албандаа авдаг байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite