Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 12:9 - Ариун Библи 2013

9 Гэвч тэд өөрсдийн Бурхан ЭЗЭНийг умартсанд ЭЗЭН тэднийг Хазорын цэргийн жанжин Сисерагийн гарт бас филистчүүдийн гарт болон Моабын хааны гарт тушаасанд тэд тэдний эсрэг дайтав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

9 Гэвч тэд өөрсдийн Бурхан ЭЗЭНийг мартсанд ЭЗЭН тэднийг Азорын цэргийн жанжин Сисерагийн гарт, филистчүүдийн гарт болон Моабын хааны гарт тушаахад тэд тэдний эсрэг дайтаж байв.

Gade chapit la Kopi




1Самуел 12:9
15 Referans Kwoze  

Израилийн хөвгүүд ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үргэлжлүүлэн үйлдсэнд ЭЗЭН тэднийг дөчин жилийн турш филистчүүдийн гарт өгөв.


ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр тэднийг филистчүүдийн гарт болон Аммоны хөвгүүдийн гарт оруулав.


Тиймээс ЭЗЭН, Хазорт хаанчилж байсан Канааны хаан Иабины гарт тэднийг тушаав. Иабины цэргийн жанжин нь Сисера бөгөөд тэр Харошет-хагоимд амьдран суудаг байв.


Израилийн хөвгүүд дахин ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдсээр л байсан тул ЭЗЭН Израилийн эсрэг Моабын хаан Еглоныг хүчирхэг болгов. Учир нь израильчууд ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлджээ.


Өөрийг чинь төрүүлсэн Хадыг чи үл хайхран Чамайг гаргасан Бурханыг чи мартжээ.


Онгон охин гоёл чимэглэлээ, сүйт бүсгүй гоёлын хувцсаа мартаж чадах уу? Гэтэл Миний хүмүүс Намайг тоймгүй олон өдөр мартсан билээ.


Харин тэд тэрслэн Ариун Сүнсийг нь гомдоов. Тиймээс Тэр эргэж дайсан нь болоод, Тэдний эсрэг дайтсан.


Аврагч Бурханаа тэд мартсан юм. Агуу зүйлсийг Тэрээр харин Египетэд хийсэн байсан юм.


Ехүдийн дараа Израилийг дахин аварсан нэгэн бол үхрийн чичүүрээр зургаан зуун филист эрийг хядсан, Анатын хөвгүүн Шамгар байв.


ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр тэднийг тонох тонуулчдын гарт өгөв. Тэднийг дайснуудынхаа өмнө зогсож чадахаа больтол нь тойронд байгаа дайснуудынх нь гарт тэднийг тушаав.


Тэдний Хад тэднийг худалдаагүйсэн бол, ЭЗЭН тэднийг гаргаж өгөөгүйсэн бол Яахин нэг нь мянгыг хөөж, Хоёр нь түмийг зугтаалгах вэ?


Хэрэв та нар ЭЗЭНий дуу хоолойг үл сонсож, харин ЭЗЭНий тушаалд тэрслэн зөрүүдлэх аваас ЭЗЭНий мутар эцэг өвгөдийн чинь эсрэг байсны адил та нарын ч эсрэг байх болно.


Би чамайг хамаг дайснаас чинь амраана. ЭЗЭН Би чамд мэдүүлье. ЭЗЭН Би чамд нэгэн гэр барьж өгнө.


Swiv nou:

Piblisite


Piblisite