Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 12:23 - Ариун Библи 2013

23 Үүнээс гадна, ЭЗЭНий өмнө та нарын төлөө би залбирахаа болих тийм нүглийг үйлдэх нь надаас хол байг. Харин би та нарт сайн болоод зөв шударга замыг заана.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

23 Үүнээс гадна, би та нарын төлөө залбирахгүйгээс болж ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэх нь надаас хол байг. Харин би та нарт сайн зөв замыг заана.

Gade chapit la Kopi




1Самуел 12:23
23 Referans Kwoze  

Тиймээс бид сонссон өдрөөсөө хойш та нарын төлөө зогсолтгүй залбирч, гуйхдаа та нарыг бүх сүнслэг мэргэн ухаан хийгээд ойлголт дор Түүний хүслийн мэдлэгээр бялхаасай


Хүүгийнх нь сайнмэдээнд сүнсээрээ миний үйлчилдэг Бурхан Өөрөө, та нарыг хэр их тасралтгүй дурсдагийн маань гэрч юм.


Би залбиралдаа чамайг үргэлж, өдөр шөнөгүй санахдаа эцэг өвгөдийнхөө цэвэр мөс чанараар өөрийн үйлчилдэг Бурханд талархан,


Бид та нарын царайг харж, итгэлд чинь дутагдаж буйг дүүргэхсэн гэж өдөр шөнөгүй үлэмж их залбирч байна.


Та тэнгэрээс сонсон Өөрийн зарц нар болон Өөрийн ард түмэн Израилийн нүглийг уучилж, тэдний явбал зохих зөв зүйтэй замыг Та тэдэнд заан өгч, ард түмэндээ өв болгон өгсөн газартаа хур бороог буулгаж өгөөрэй!


Петрийг шоронд хоригдож байхад чуулган Бурханд хандаж түүний төлөө тасралтгүй залбирч байв.


Хүүхдүүд ээ, та нар ирж, Намайг сонс. Та нарт ЭЗЭНээс эмээхүйг Би зааж өгье.


ЭЗЭН ингэж айлдаж байна. Замууд дээр зогсож, хар. Сайн замтай эртний жимийг асууж, түүгээр алх. Та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Харин тэд «Бид алхахгүй» гэсэн.


Та тэнгэрээс сонсон, Өөрийн зарц нар болон Өөрийн ард түмэн Израилийн нүглийг уучилж, тэдний явбал зохих зөв зүйтэй замыг Та тэдэнд заан өгч ард түмэндээ өв болгон өгсөн газартаа хур бороог буулгаж өгөөрэй!


Бид хүн бүрийг Христэд төгс болгохын тулд бүх мэргэн ухаан дотор хүн бүрд сануулж, хүн бүрд заан Түүнийг тунхаглаж байна.


Та нарт тустай гэсэн болгоныг огоороогүй ба нийтэд чинь болон айлаас айлд сургаж,


Номлогч онч мэргэн үгсийг эрэлхийлэн байж, үнэний үгсийг зөвөөр буулгав.


Би чамд мэргэн ухааны замыг заалаа. Би чамайг шулуун жимээр удирдлаа.


Учир нь надад энэ алба тохоогдсон тул би сайнмэдээг тунхагласнаараа сайрхах юм алга. Учир нь би сайнмэдээг эс тунхаглаваас золгүй еэ!


Дараа өдөр нь Мосе ард түмэнд —Та нар их нүгэл үйлдлээ. Одоо би ЭЗЭН өөд очъё. Би нүглийн чинь эвлэрүүллийг хийж чадаж магад гэж хэлэв.


Тэгээд бүх ард олон Самуелд —Бид өөрсдөдөө хааныг гуйснаараа өөрсдийн бүх нүгэл дээр энэ бузрыг нэмсэн тул биднийг үхүүлэхгүйн тулд боол биднийхээ төлөө Бурхан ЭЗЭНдээ залбирна уу гэцгээв.


Тэгээд ЭЗЭН, надад айлдахдаа Мосе Самуел нар ч Миний өмнө зогслоо гэхэд зүрх минь энэ хүмүүстэй хамт байхгүй. Тэднийг оршихуйгаас минь зайлуулан явуул!


Харин тэд эш үзүүлэгчид мөн болоод ЭЗЭНий үг тэдэнтэй хамт байгаа бол ЭЗЭНий өргөөнд, Иудагийн хааны гэрт болон Иерусалимд үлдсэн сав суулгуудыг Вавилон уруу явуулахгүйн төлөө түг түмдийн ЭЗЭНээс тэд одоо гуйг.


Тэгэхэд эш үзүүлэгч Иеремиа тэдэнд —Би сонслоо. Үзэгтүн, би та нарын хэлсний дагуу Бурхан ЭЗЭНд чинь залбирах гэж байна. Та нарт ЭЗЭНий хариулах бүхий л үгсийг би та нарт хэлнэ. Би та нараас нэг ч үг нуухгүй гэв.


Тэд “Биднийг шүүн захирах хааныг бидэнд өгнө үү?” гэж хэлсэн нь Самуелд таагүй байлаа. Тэгээд Самуел, ЭЗЭНд залбирлаа.


Амийг хүсэмжилдэг бөгөөд Сайныг харахаар өдрүүдээ хайрлагч хэн бэ?


Иерусалимын амар тайвны төлөө гуй! “Чамайг хайрлагчид өөдөлтүгэй.


Та нар баруун тийшээ эргэсэн ч, зүүн тийшээ эргэсэн ч, араас чинь дуугарах “Энэ бол зам. Үүгээр алхагтун” гэх үгийг чих чинь сонсоно.


Swiv nou:

Piblisite


Piblisite