Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 12:2 - Ариун Библи 2013

2 Одоо та нарын өмнө алхаж яваа хааныг харагтун. Харин би өтөлж, үс минь бууралтлаа. Мөн миний хөвгүүд ч та нартай хамт байна. Би хар багаасаа энэ өдрийг хүртэл та нарын өмнө явлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Одоо та нарын өмнө алхаж яваа хаан энэ байна. Харин би өтөлж, үс минь бууралтлаа. Мөн миний хөвгүүд ч та нартай хамт байна. Би залуу наснаасаа энэ өдрийг хүртэл та нарын өмнө явлаа.

Gade chapit la Kopi




1Самуел 12:2
17 Referans Kwoze  

Тэд түүнд —Та одоо настай болжээ. Хөвгүүд тань ч таны замаар явахгүй байна. Бусад үндэстнүүдэд байдаг шиг биднийг захирах хааныг бидэнд томилж өгнө үү гэв.


Бид ч бүх үндэстний адил байж, манай хаан биднийг шүүн захирч, бидний тэргүүнд явж дайн тулаанд маань тулалдах болтугай гэцгээв.


Самуел настай болж, өөрийн хөвгүүдийг Израилийн шүүгчид болгон томилов.


Харин хөвгүүд нь түүний замаар явалгүй шударга бус олз ашгийн араас хөөцөлдөн хээл хахууль авч шударга ёсыг гажуудуулав.


ЭЗЭНий хотол түмэн хоньчингүй хонь мэт болохгүйн тулд тэр хүн тэдний өмнө гарч яван, тэдний өмнө орж ирэх бөгөөд тэднийг удирдан гаргаж мөн удирдан оруулах билээ гэв.


Ингэхдээ бидний Эзэн Есүс Христийн надад тодорхой болгосончлон, би удахгүй асраа тайчихаа мэдэж байна.


Учир нь би хэдийнээ ундаан өргөл мэт асгагдаад, явах цаг минь иржээ.


Бурхан, хөгширч бууралтах үед минь ч Намайг бүү орхиоч, Таны мутрыг би үе удамд, Таны хүчийг ирээдүйн бүх хүнд Тунхаглах хүртэл бүү орхиоч!


Тэгэхэд нь Ели, Самуелыг дуудаж —Миний хүү, Самуел аа гэв. Самуел —Би энд байна гэлээ.


Түүний хөвгүүд өөрсдөдөө хараал авчирсан бөгөөд тэр тэднийг хазаарлаагүй тул түүний мэдсэн хилэнцийн учир өөрийнх нь гэрийг мөнхөд шийтгэхээр зэхэж байгаа хэмээн Би түүнд хэлсэн билээ.


Миний орших газарт Миний тушааснаар Надад өргөсөн өргөл, тахилууд дээр та нар яагаад дэвсэлж бас Миний ард түмэн Израилийн тахил бүрийн дээжээр нь өөрсдийгөө таргалуулан хөвгүүдээ Надаас илүү дээдэлж байна вэ?” гэлээ.


Ели өндөр настай болжээ. Өөрийнх нь хөвгүүд бүх Израильд юу үйлдэж байгааг, тэд бас чуулганы асрын үүдэнд үйлчилдэг эмстэй унтаж хэвтдэг тухай Ели сонсдог байв.


Тэгэхэд нь ЭЗЭН ирж, дэргэд нь зогсоод, урьдын адил —Самуел аа, Самуел аа! гэж дуудав. Самуел —Айлдаж хайрла. Боол тань сонсож байна гэв.


Эргэн тойрных нь дайснаас Израилийг ЭЗЭН амарлиулснаас хойш олон өдөр өнгөрч, Иошуа нас өндөр болж хөгшрөв.


Иошуа бүх Израилийг, тэдний ахмадууд, тэргүүнүүд, шүүгчид болон түшмэдийг дуудан ирүүлж, тэдэнд —Би хөгширч нас өндөр болов.


Swiv nou:

Piblisite


Piblisite