Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 12:12 - Ариун Библи 2013

12 Гэтэл Аммоны хаан Нахаш та нар уруу ирэхийг та нар хараад, хэдийгээр та нарын хаан Бурхан ЭЗЭН байсаар атал “Үгүй, биднийг хаан захирах ёстой” гэж надад хэлэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 Та нар Аммоны хаан Нахаш та нарын эсрэг ирэхийг хараад, хэдийгээр Бурхан ЭЗЭН хаан чинь байсаар атал “Үгүй, биднийг хаан захирах ёстой” гэж та нар надад хэлэв.

Gade chapit la Kopi




1Самуел 12:12
15 Referans Kwoze  

Гэвч Гидеон тэдэнд —Би та нарыг захирахгүй. Миний хөвгүүн ч та нарыг захирахгүй. ЭЗЭН та нарыг захирна гэв.


Гэтэл бүхий л гай гамшиг, зовлон шаналангаас чинь аварсан өөрсдийнхөө Бурханыг та нар өнөөдөр үл хэрэгсэн түлхэж, “Бидний дээр хааныг тавигтун!” гэцгээсэн. Тиймээс одоо Бурханы өмнө овог ба мянга түмээрээ зогсогтун гэж хэлэв.


Бүх хотод чинь чамайг аврах Чиний хаан хаана байна вэ? “Надад хаан болоод ноёдыг өгөөч” гэж чиний хэлж байсан Тэр шүүгчид чинь одоо хаана байна вэ?


Учир нь ЭЗЭН бол шүүгч маань, ЭЗЭН бол хууль тогтоогч минь, ЭЗЭН бол хаан маань мөн. Тэр биднийг аварна.


Бурхан эртнээс миний Хаан бөгөөд Тэрээр дэлхийн дунд Авралыг гүйцэлдүүлдэг.


Харин хөвгүүд нь түүний замаар явалгүй шударга бус олз ашгийн араас хөөцөлдөн хээл хахууль авч шударга ёсыг гажуудуулав.


Харин та нар өнөөдөр миний эцгийн гэрийн эсрэг босож түүний хөвгүүд болох далан хүнийг нэг чулуун дээр алаад та нарын ах дүүгийн хүн учир шивэгчний хөвгүүн Абимелехийг Шехемийн иргэдийн хаан болгов.


Золгүй явдлыг тэрээр Иаковын дотроос үзээгүй. Зовлонг бас Израилийн дотроос хараагүй. Бурхан ЭЗЭН нь түүнтэй хамт бөгөөд Хааны уухай тэдний дунд байна.


Би чиний мөн чамаас хойших үр удмын чинь Бурхан байхын тулд Өөрийнхөө гэрээг чи бид хоёрын болон чамаас хойших чиний үр удмын хооронд, үе үеийнхэнд чинь мөнхийн гэрээ болгон тогтооно.


Түүнчлэн Моаб дахь, Аммоны хөвгүүдийн дундах, Едом ба бүх нутаг дахь хамаг иудейчүүд нь Вавилоны хаан Иудад үлдэгсдийг орхиж, тэдний дээр Шафаны ач, Ахикамын хүү Гедалиаг томилсныг сонсов.


Swiv nou:

Piblisite


Piblisite