Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 12:10 - Ариун Библи 2013

10 Тэд ЭЗЭНээс тусламж гуйн хашхирч, “Бид ЭЗЭНийг умартан орхиж, Баалууд ба Ашторэтод үйлчлэн нүгэл үйлджээ. Харин одоо дайснуудын маань гараас биднийг аварч өгөөч. Бид Танд үйлчилнэ” гэсэн билээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Тэд ЭЗЭНд хашхиран “Бид ЭЗЭНийг орхиж, Баалууд болон Аштаротад үйлчилсэн учраас нүгэл үйлджээ. Харин одоо дайсны маань гараас биднийг аварч өгөөч. Бид Танд үйлчилнэ” гэж гуйсан билээ.

Gade chapit la Kopi




1Самуел 12:10
18 Referans Kwoze  

Тэгээд Израилийн хөвгүүд ЭЗЭНд гуйж хашхиран —Бид өөрсдийн Бурханыг хаяж, Баалуудад үйлчилж бас Танд нүгэл үйлдсэн билээ гэв.


Ийнхүү тэд ЭЗЭНийг орхиж, Баал болон Ашторэтэд үйлчилжээ.


Израилийн хөвгүүд ЭЗЭНд тусламж гуйн хашхирсанд ЭЗЭН Израилийн хөвгүүдэд тэднийг аврах нэгэн чөлөөлөгчийг босгон гаргасан нь Калебын дүү Кеназын хөвгүүн Отниел байлаа.


Израилийн хөвгүүд ЭЗЭНий мэлмийн өмнө ёрын мууг үйлдэж, өөрсдийн Бурхан ЭЗЭНийг умартан, Баал ба Ашеротод үйлчлэв.


Учир нь ЭЗЭН бол шүүгч маань, ЭЗЭН бол хууль тогтоогч минь, ЭЗЭН бол хаан маань мөн. Тэр биднийг аварна.


ЭЗЭН минь, тэд шаналахдаа Таныг эрсэн. Таны гэсгээлт дээр нь байхад Шивнэсэн залбирал л гарна.


Тэгсэн ч, хашхирахыг нь сонсохдоо Тэрээр шаналлыг нь харсан.


Авдар Кириат-Иеаримд үлдсэн өдрөөс хойш удаан хугацаа өнгөрч, хорин жил болов. Израилийн бүх гэр ЭЗЭНий араас санагалзан уйлалдлаа.


Мидианаас болж Израилийн хөвгүүд ЭЗЭНд гуйн хашхирлаа.


Тэр есөн зуун төмөр тэрэгтэй байсан бөгөөд хорин жилийн турш Израилийн хөвгүүдийг харгислан дарангуйлж байсан тул Израилийн хөвгүүд ЭЗЭНээс тусламж эрж хашхиран гуйв.


Харин Израилийн хөвгүүд ЭЗЭНд хашхиран гуйсанд ЭЗЭН тэднийг аврах нэгэн чөлөөлөгчийг босгосон нь бениамин хүн, Герагийн хөвгүүн болох солгой гарт Ехүд байв. Израилийн хөвгүүд Моабын хаан Еглонд барих алба гувчуураа түүний гараар дамжуулан илгээв.


Гилеадын хагас, мөн Башан дахь Огийн хаант улсын хотууд болох Аштарот Едреи зэрэг нь Манассегийн хүү Махирын хөвгүүдийн хагаст тэдний ургийнхны дагуу өгөгдсөн байв.


Израилийн хөвгүүд Баалд үйлчлэн ЭЗЭНий мэлмийн өмнө ёрын мууг үйлдэв.


Тэд Мизпад цугларч, ус татаж, ЭЗЭНий өмнө асган тэр өдөр мацаг барьж —Бид ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн билээ гэв. Самуел Мизпад Израилийн хөвгүүдийг шүүв.


Swiv nou:

Piblisite


Piblisite