Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 11:2 - Ариун Библи 2013

2 Харин аммон хүн Нахаш тэдэнд —Би та нартай дараах нөхцөлд гэрээ байгуулна. Та нарын бүгдийн чинь баруун нүдийг би ухаж аваад, бүх Израильд шившиг авчирна гэж хариулав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Харин Аммон хүн Нахаш тэдэнд —Дараах журмаар би та нартай гэрээ байгуулна. Та нарын бүгдийн чинь баруун нүдийг ухаж аван, ингэснээрээ бүх Израиль дээр зэмлэл болгоё гэж хэлэв.

Gade chapit la Kopi




1Самуел 11:2
11 Referans Kwoze  

Тэгэхэд Давид хажуудаа зогсож байсан хүмүүст —Энэ филист хүнийг алж, Израилиас ичгүүр шившиглэлийг арилгах хүнийг яах вэ? Амьд Бурханы цэргийг шившиглэн ичээгч энэ хозлуулаагүй филист хүн хэн юм бэ? гэж хэлэв.


Чи биднийг сүү зөгийн бал урссан нутагт аваачиж, тариалангийн талбай, усан үзмийн цэцэрлэгийг бидэнд хувь болгоод өгчихсөн юм уу? Чи энэ хүмүүсийн нүдийг ухах гэж байна уу? Бид очихгүй гэж хэлэв.


Иаковын хөвгүүд тэдэнд —Бид ингэж болохгүй. Тээрхийн арьстайгаа байгаа хүнд охин дүүгээ өгч чадахгүй. Энэ нь бидэнд ичгүүр болно.


Тэрээр Зедекиагийн нүдийг ухаж хаяад, түүнийг Вавилонд аваачихаар хүрэл дөнгөөр дөнгөлжээ.


Зөвт нэгэн малынхаа амийг ч хэрэгсэх Буруутуудын энэрэл нь ч үл хэлтрүүлэх.


Хезекиаг бүү сонс. Учир нь Ассирийн хаан ингэж хэлж байна. «Надтай энхийн гэрээ байгуулж, над уруу гарч ирэгтүн. Тэгвэл танай хүн нэгбүр өөрийн усан үзэм, инжрийн модны жимсийг идэж, өөрийн нөөцлүүрийн уснаас ууцгаана.


Тэгэхэд филистчүүд түүнийг барьж, нүдийг нь сохлоод, Газад авчран, хүрэл гинжээр дөнгөлөв. Ингээд Самсон шоронд буудай тээрэмдэгч болов.


Мөн —Чиний эцгийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан Би байгаа юм гэж айлдсанд Мосе, Бурханыг үзэхээс айж нүүрээ нуув.


Гэтэл Аммоны хаан Нахаш та нар уруу ирэхийг та нар хараад, хэдийгээр та нарын хаан Бурхан ЭЗЭН байсаар атал “Үгүй, биднийг хаан захирах ёстой” гэж надад хэлэв.


Та биднийг хөршүүдэд маань ичгүүр, Эргэн тойрныхонд маань Элэглэл, тохуурхал болгосон.


Тэгээд Иабешийн эрс —Маргааш бид та нар уруу гарч очно. Та бидэнд тааллаараа л үйлдэгтүн гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite