Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 11:13 - Ариун Библи 2013

13 Гэвч Саул —Өнөөдөр хүн алж болохгүй. Учир нь өнөөдөр ЭЗЭН, Израильд авралыг өгсөн гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

13 Гэвч Саул —Өнөөдөр хүн алж болохгүй. Учир нь өнөөдөр ЭЗЭН Израильд авралыг гүйцэлдүүлэв гэв.

Gade chapit la Kopi




1Самуел 11:13
11 Referans Kwoze  

Гэвч Давид —Зеруиагийн хөвгүүд минь, та бидэнд ямар хамаатай вэ? Юунд энэ өдөр надад садаа болно вэ? Би өнөөдөр Израилийн хаан мөн гэдгээ мэдээгүй байна. Тэгээд ч энэ өдөр Израильд хүн үхэх ёстой гэж үү? гэж хэлэв.


Учир нь тэрээр амиа үл хайрлан филист хүнийг цохиж устгасан. Ийнхүү ЭЗЭН бүх Израильд агуу их авралыг хайрлав. Та үүнийг үзээд баяссан билээ. Гэтэл одоо та яагаад ямар ч шалтгаангүйгээр Давидыг алж, гэмгүй хүний цусыг урсган түүний эсрэг нүгэл үйлдэх гэж байгаа юм бэ? гэв.


Мосе ард түмэнд —Бүү ай! Бат зогсож, ЭЗЭНий чөлөөлөхийг харцгаа. Тэр өнөөдөр та нарын төлөө үүнийг гүйцээх болно. Учир нь өнөөдөр та нарын харж байгаа египетчүүдийг та нар дахин хэзээ ч харахгүй.


Ийнхүү ЭЗЭН тэр өдөр Израилийг египетчүүдийн гараас аварлаа. Далайн эрэг дээрх египетчүүдийн цогцсыг Израиль харав.


Хүн байхгүйг Тэр хараад, зуучлагч үгүйд гайхжээ. Тиймээс Тэр мутраараа Түүнд авралыг авчран Зөвт байдал нь Түүнийг дэмжив.


Гэвч ард олон Саулд —Энэ агуу их ялалтыг Израильд авчирсан Ионатан үхэх гэж үү? Энэ нь хол байг. ЭЗЭН амьд! Түүний толгойн ганц ширхэг үс ч газарт үл унаг. Учир нь тэр өнөөдөр Бурхантай хамт үүнийг үйлдэв гэлцэв. Ийнхүү ард олон Ионатаныг суллан авч, тэр үхсэнгүй.


Харин Бурханы нигүүлслээр би одоогийн би болсон. Түүний надад үзүүлсэн нигүүлсэл хоосон байгаагүй. Харин ч би тэд бүгдээс илүү зүдэж зүтгэсэн юм. Гэхдээ би биш, харин надтай хамт байдаг Бурханы нигүүлсэл билээ.


Харин үл бүтэх зарим хүмүүс —Энэ хүн биднийг яаж аврах юм бэ? гээд түүнийг үл тоомсорлож, түүнд бэлэг авчирсангүй. Харин Саул дуулаагүй мэт байв.


тэр босож, гараа эцэж цуцтал, гар нь илдэнд наалдан салахгүй болтлоо филистчүүдийг цохиж алсан юм. ЭЗЭН тэр өдөр их ялалтыг авчирсан ба түүний араас хүмүүс буцаж ирсэн нь алагдсан хүмүүсийн хүүрийг зөвхөн цөлмөхийн тулд байв.


Тэгээд хаан Шимеид —Чи үхэхгүй гэж айлдаж, түүнд тангараглав.


Swiv nou:

Piblisite


Piblisite