Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 10:6 - Ариун Библи 2013

6 Тэгэхэд ЭЗЭНий Сүнс чиний дээр бууж, чи тэдэнтэй хамт эш үзүүлж, өөр хүн болж өөрчлөгдөнө.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Тэгэхэд ЭЗЭНий Сүнс чиний дээр хүчтэй бууж, чи тэдэнтэй хамт эш үзүүлж, өөр хүн болж өөрчлөгдөнө.

Gade chapit la Kopi




1Самуел 10:6
14 Referans Kwoze  

Тэд нөгөө довцогт хүрчээ. Харагтун, хэсэг эш үзүүлэгчид түүнтэй тааралдаж, Бурханы Сүнс түүний дээр буусанд тэр ч тэдний дунд эш үзүүлэв.


Дараа нь ЭЗЭН үүлэн дотор доош буун ирж Мосетэй ярин, дээр нь байсан сүнсийг авч далан ахмадад өгөв. Сүнс тэдний дээр оршиход тэд эш үзүүлцгээсэн боловч дахин үүнийг үйлдсэнгүй.


Тэгэхэд Самуел тос дүүргэсэн эврээ авч, ах нарынх нь дунд түүнийг тослов. Тэр өдрөөс эхлэн ЭЗЭНий Сүнс Давидын дээр буув. Самуел босож Рама уруу явлаа.


ЭЗЭНий Сүнс түүний дээр хүчтэйгээр бууж ирсэнд тэрээр гартаа барьсан юу ч үгүй атлаа ишгийг тасчих мэт арсланг хүү татав. Харин тэр үйлдсэн хэргээ эцэг эхдээ ярьсангүй.


ЭЗЭНий Сүнс түүн дээр ирж, тэрээр Израилийг шүүв. Түүнийг дайнд мордоход Арамын хаан Кушан-ришатаимыг ЭЗЭН түүний гарт өглөө. Отниелийн гар хүчирхэгжин Кушан-ришатаимын дээр буув.


Тэр өдөр Надад олноороо “Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлж, Таны нэрээр чөтгөрүүдийг хөөж, Таны нэрээр олон гайхамшгийг үйлдэж байсан бус уу?” гэх болно.


Дараа нь Би доош буун ирж, тэнд чамтай ярих болно. Тэд ард түмний ачааг чамтай хамт үүрэлцэж, ингэснээр чи үүнийг ганцаараа үүрэхгүйн тулд чиний дээр буй сүнсийг Би аван, тэдний дээр тавих болно.


Гэвч хоёр хүн хуаранд үлдсэн байжээ. Нэгийнх нь нэрийг Елдад, нөгөөгийнх нь нэрийг Медад гэдэг байв. Сүнс тэдний дээр мөн оршив. (Тэд бүртгэгдсэн хүмүүсийн дунд байсан боловч асар уруу очоогүй байлаа.) Тэд хуаранд эш үзүүлцгээв.


Мосе түүнд —Чи миний өмнөөс хардаж байна уу? ЭЗЭНий бүх ард түмэн эш үзүүлэгчид болж, ЭЗЭН тэдний дээр Өөрийн сүнсийг тавьж соёрхох болтугай гэж хэлэв.


Самуелыг Саулаас салж явахаар эргэх тэр үед Бурхан, Саулын зүрхийг өөрчилж, тэр бүх тэмдгүүд тэр өдөртөө биелэгджээ.


Тэгээд Саул Давидыг барьж авчруулахаар элч нарыг илгээв. Гэвч хэсэг эш үзүүлэгч эш үзүүлэн Самуел тэднийг удирдаж байхыг элч нар харахад, Бурханы Сүнс ч Саулын элч нарт бас ирж тэд мөн эш үзүүлэв.


Самсон Лехид ирэхэд филистчүүд тосон уухайлав. ЭЗЭНий Сүнс түүний дээр хүчтэйгээр бууж ирсэнд түүний гарыг хүлсэн олс галд шатсан маалинган утас мэт болж түүний хүлээсүүд гараас нь сулран унав.


Энэ үгсийг сонсоод Бурханы Сүнс Саулын дээр бууж, түүний уур хилэн ихэд дүрэлзэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite