Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 10:27 - Ариун Библи 2013

27 Харин үл бүтэх зарим хүмүүс —Энэ хүн биднийг яаж аврах юм бэ? гээд түүнийг үл тоомсорлож, түүнд бэлэг авчирсангүй. Харин Саул дуулаагүй мэт байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

27 Харин зарим үл бүтэх этгээдүүд —Энэ хүн биднийг яаж аврах юм бэ? хэмээн түүнийг басамжилж, түүнд ямар ч бэлэг авчирсангүй. Харин Саул дуугүй байв.

Gade chapit la Kopi




1Самуел 10:27
21 Referans Kwoze  

та нар дундаас үл бүтэх хэсэг хүмүүс гарч ирээд, хотынхоо оршин суугчдыг уруу татан, “Явж, та нарын мэддэггүй байсан өөр бурхдад зарагдъя” гэж хэлэхийг чи сонсвол,


Иймээс ЭЗЭН хаанчлалыг түүний гарт бататгаж, бүх Иуда Иехошафатад алба гувчуур авчирсанд тэрээр үлэмж баялагтай, нэр хүндтэй болов.


Жилээс жилд ирж буй хүн бүр өөрсдийн бэлэг болгон алт, мөнгөн эдлэл, хувцас хунар, зэвсэг, анхилуун тос, морьд, луус авчирдаг байв.


Елигийн хөвгүүд нь үл бүтэх хүмүүс байсан бөгөөд тэд ЭЗЭНийг мэддэггүй байв.


“Хэн чамайг бидний дээрх захирагч, шүүгч болгосон юм бэ?” гэж хэлэгдэж, тэдэнд гологдсон өнөөх Мосег бутанд үзэгдсэн тэнгэрэлчийн гараар захирагч бас чөлөөлөгч болгохоор Бурхан илгээсэн юм.


Гэвч тэд чимээгүй байж, түүнд нэг ч үг хариулсангүй. Учир нь хаан “Түүнд бүү хариулагтун” гэж тушаасан байлаа.


Таршиш хийгээд арлуудын хаад бэлэг барин, Шеба хийгээд Себагийн хаад Алба гувчуур авчраг.


Харин би дүлий хүн шиг үл сонсоно. Амаа эс нээх хэлгүй хүн шиг байна.


Түүн дээр хамгийн олиггүй, үл бүтэх хүмүүс цугларцгаасан бөгөөд Соломоны хүү Рехобоамыг балчир, туршлагагүй, өөдөөс нь зогсож чадахааргүй байхад нь түүний эсрэг тэд хүчээ нэгтгэлээ.


Ефрат мөрнөөс авахуулан Филистийн нутаг хүртэл мөн Египет улсын хил хүртэлх бүхий л хаанчлалуудыг Соломон захирч, тэдгээр нь Соломоны амьдралын бүх өдрүүдэд түүнд алба гувчуур барин үйлчилдэг байлаа.


Бениамин хүн Бихрийн хөвгүүн Шеба гэгч нэгэн үл бүтэх эр тэнд байв. Тэр эвэр бүрээ үлээн —Давидад өгөх хувь гэж бидэнд байхгүй. Иессийн хөвгүүнээс залгамжлан авах өв бидэнд үгүй. Израиль аа, хүн бүр тус тусынхаа майхан уруу буцацгаа гэж байв.


Тэр Моабыг ялаад, тэднийг газарт хэвтүүлж туузаар хэмжив. Хоёр туузаар хэмжигдсэн нь үхэж, нэг бүтэн туузаар хэмжигдсэн хүнээ амьд үлдээв. Ингээд моабчууд Давидын зарц болж алба гувчуур төлөх болов.


Тэгэхэд ард олон Самуелд —Саул бидний хаан болох юм уу? гэж хэлсэн хүн хэн бэ? Тэр хүмүүсийг нааш нь өг! Бид тэднийг алах болно гэлцэв.


Тэгээд гэрт орж, эх Мариагийнхаа хамт буй хүүхдийг хараад, сөгдөн Түүнд мөргөж, эрдэнэсийн хайрцгаа нээгээд алт, гүгэл, миррийг бэлэг болгон өргөв. —


Гэвч Саул —Өнөөдөр хүн алж болохгүй. Учир нь өнөөдөр ЭЗЭН, Израильд авралыг өгсөн гэв.


Иесси нэг илжиг авч, түүнд талх, нэг тулам усан үзмийн дарс, нэг ишгийг ачаад, өөрийн хүү Давидаар Саул уруу илгээв.


Тиймээс одоо та яавал зохихыг бодож шийдэгтүн. Учир нь бидний эзэн, бас түүний бүх гэрийнхнийг гай дайрах нь гарцаагүй боллоо. Эзэнтэн үнэхээр хэдэр хүн тул хэн ч түүнтэй ярьж чадахгүй гэж хэлэв.


Тирийн хаан Хирам ямагт Давидын анд байсан тул Соломоныг эцгийнх нь оронд хаан болгон тосолсныг сонсоод, зарц нараа түүн уруу илгээв.


Олон ярианы үг бүрийг анхаарах хэрэггүй, боол чинь чамайг хараасан ч бай.


Swiv nou:

Piblisite


Piblisite