Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 1:1 - Ариун Библи 2013

1 Ефраимын уулархаг нутгийн Раматаим-зофим нутагт Елкана нэрт нэгэн хүн байжээ. Тэр хүн Иерохамын хүү, Елихугийн ач, Тохугийн гуч, ефраим хүн Зуфын дөч байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Ефраимын уулархаг нутгийн Раматаим-зофим нутагт Елкана гэдэг нэртэй хүн байжээ. Тэр хүн Иерохамын хүү, Елихугийн ач, Тохугийн гуч, Ефраим хүн Зуфын жич байв.

Gade chapit la Kopi




1Самуел 1:1
21 Referans Kwoze  

Самуел нь Елканагийн хүү, Елкана нь Иерохамын хүү, Иерохам нь Елиелийн хүү, Елиел нь Тоагийн хүү билээ.


Тэд өглөө эрт босож, ЭЗЭНий өмнө мөргөөд, Рамад байдаг өөрсдийн гэртээ буцаж ирцгээв. Елкана өөрийн эхнэр Ханнатай унтсан ба ЭЗЭН түүнийг санав.


Тэр хүний нэр нь Елимелех, эхнэрийнх нь нэр Наоми, хоёр хөвгүүнийх нь нэрийг Махлон ба Хилион гэдэг байв. Тэд Иуда дахь Бетлехемийн ефрат хүмүүс ажээ. Тэд Моабын нутаг дэвсгэрт орж ирээд, тэндээ байхаар үлдэв.


Иуда дахь Бетлехемийн Иесси гэдэг нэртэй ефрат хүний хөвгүүн нь Давид билээ. Иесси найман хөвгүүнтэй байжээ. Тэрээр Саулын үед хөгшин, настай болсон байв.


Тэд Зуфын нутагт ирэхэд Саул зарцдаа —Буцаж явцгаая. Эс тэгвэл эцэг маань эм илжигнүүддээ биш, харин бидэнд санаа зовох болно гэв.


Израиль хаангүй байх тэр өдрүүдэд нэгэн леви хүн Ефраимын уулын мухарт цагаачлан сууж байв. Тэр хүн Иудагийн Бетлехемээс өөртөө татвар эм авчээ.


Ефраимын уулархаг нутагт Мика нэртэй нэгэн хүн байв.


Есүсийн шавь байсан Иосеф гэгч Ариматын нэгэн баян хүн орой нь хүрч ирлээ.


Гилеадчууд Ефраимын харалдаа байрлах Иорданы гармыг эзлэв. Ефраимын оргодлууд —Гол гатлуулж өгөөч гэж гуйхад нь Гилеадын эрчүүд —Чи ефраим хүн үү? гэхэд тэр хүн —Үгүй гэж хэлэхэд нь


Мөн Аароны хүү Елеазар нас барсанд тэд Ефраим дахь уулархаг нутагт хүү Финехаст нь хуваарилагдсан Гибеагийн толгодод түүнийг хөдөөлүүлэв.


Соломоны албан хаагч байсан, Небатын хүү Иеробоам бас хааны эсрэг нударгаа өргөв. Тэр Зередагийн ефраим хүн бөгөөд түүний эх нь бэлэвсэн эмэгтэй Зеруа байв.


Обедод хүү төрсөн нь Иесси бөгөөд Иессид Давид төржээ.


Тэгээд Елкана Рамад байдаг гэртээ харив. Харин хөвгүүн нь тахилч Елигийн дор ЭЗЭНд үйлчлэв.


Рамад гэр нь байсан тул тэрээр Рама уруу буцдаг байсан ба тэрээр тэнд Израилийг шүүдэг байв. Тэр мөн тэнд ЭЗЭНд тахилын ширээ босгов.


Кохатын хүү нь Амминадаб, түүний хүү нь Кора, түүний хүү нь Ассир,


Өөрсдийн хөвгүүдийн хамт үйлчлэгчид нь дараах билээ. Кохатчуудын хөвгүүдээс хүү Хеман нь дуучин бөгөөд тэрээр Иоелын хүү юм. Иоел нь Самуелын хүү,


Тэр эмэгтэй Ефраимын уулан дахь Рама болон Бетелийн дунд байдаг Деборагийн далдуу модны доор амьдран суудаг байв. Израилийн хөвгүүд хэрэг явдлаа шүүлгэхээр түүн дээр өгсөж ирдэг байлаа.


Тэр хоёр Ефраимын уулархаг нутгаар бас Шалишагийн нутгаар дамжин явсан боловч олсонгүй. Тэгээд Шалимын нутгаар дамжин явсан боловч тэнд бас л байсангүй. Тэгээд тэр Бениамины нутгаар яваад ч олсонгүй.


Ахитуб Задокийг, Задок нь Шаллумыг төрүүлжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite