Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Петр 5:3 - Ариун Библи 2013

3 өөрсдөд чинь даалгасан хүмүүсийг ноёлох бус, харин хонин сүрэгтээ үлгэр дуурайл бол.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 өөрсдөд чинь даалгасан хүмүүсийг ноёлох бус, харин хонин сүрэгтээ үлгэр дуурайл болон хариул.

Gade chapit la Kopi




1Петр 5:3
26 Referans Kwoze  

Бидэнд эрх мэдэлгүйдээ бус, харин та нар биднийг дуурайг гэж өөрсдийгөө та нарт үлгэр дуурайл болгосон юм.


Ах дүү нар аа, намайг дуурайгчид бай. Та нарт үзүүлсэн жишээгээр минь явдаг хүмүүсийг ажигла.


Эмгэгтэйг нь та нар үл тэнхрүүлж, өвчтэйг нь та нар эс эдгээн, гэмтсэнийг нь та нар үл боож, бутарсныг эс буцааж, гээгдсэнийг үл хайв. Харин та нар тэднийг хүчээр, хатуу ширүүнээр ноёлов.


Бид та нарын итгэлийг захирдаггүй. Харин бид баяр баясгалангийн чинь төлөө хамтран ажиллагчид юм. Учир нь та нар итгэлээрээ зогсдог.


Чи бүх зүйлд өөрийгөө сайн үйлсийн жишээ болгон өргө. Сургаал дотор ялзраагүй, хүндлэлтэй,


Хэн ч чамайг залуу гэж дорд бүү үзэг. Харин чи итгэгчдэд үг, зан байдал, хайр, итгэл хийгээд цэвэр ариунаараа үлгэр дуурайл бол.


Бурхан Өөрийн цусаар Өөртөө өмчилж авсан Бурханы чуулганыг хариулуулахаар Ариун Сүнс та нарыг харгалзагч болгосон бөгөөд та нар өөртөө болон бүх сүрэгт анхаарал тавь.


Та нар надаас суралцсан, хүлээн авсан, сонссон, харснаа хэрэгжүүл. Амар тайвны Бурхан та нартай хамт байх болно.


Учир нь бид өөрсдийгөө тунхагладаггүй, харин Христ Есүсийг Эзэн гэж, өөрсдийгөө Есүсийн төлөөх та нарын боол гэж тунхагладаг юм.


Гэвч Эзэн дотор эр хүнгүйгээр эм хүн гэж үгүй бөгөөд эм хүнгүйгээр эр хүн гэж үгүй юм.


Өөрийн өвийн сүрэг болох ард түмнээ Очирт таягаараа хариулаач. Тэд үржилт талбайн дунд, Модот газарт дангаараа оршму. Башан болон Гилеадад Урьдын өдрүүдийнх шигээ идээшлэг.


Эрт үеэс арилжин авч, Өвийнхөө овог болгохоор зольсон Хотол түмнийг хийгээд оршин суусан газраа, Энэ Сион уулыг ч Та санаач.


Өөрсдийн Бурхан нь ЭЗЭН байдаг үндэстэн, Өв юугаа болгохоор Түүний сонгосон ард түмэн ерөөлтэй еэ!


Харин та нар сонгогдсон угсаа, хаан тахилч, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл уруу дуудсан Түүний хүчирхэг үйлдлийг та нар тунхаглах юм.


ЭЗЭНий хувь нь Өөрийнх нь ард түмэн, Иаков бол Түүний сонгож авсан өв.


Учир нь бид Бурханы хамтран зүтгэгчид бөгөөд та нар Бурханы тариан талбай, Бурханы барилга мөн.


Тэгээд ч Апол юу юм? Паул юу юм? Тусбүрд нь Эзэнээс өгсөнчлөн, та нарын дамжиж итгэсэн тэр л үйлчлэгчид.


Харин чи болон хөвгүүд чинь чамтай хамт тахилын ширээ болон хөшигний доторх юм бүрийн төлөө тахилчийн албыг сахин үйлчлэлийг гүйцэтгэнэ. Би тахилчийн үүргийг та нарт бэлэг болгон соёрхож байна. Харин ойртон ирсэн гаднын хүн үхэх ёстой хэмээлээ.


Миний та нарт үйлдсэн лугаа адил та нарыг үйлд хэмээн Би ийм дуурайл өгөв.


Ингэж та нар Македони болон Ахай дахь бүх итгэгчдэд үлгэр дуурайл болов.


Swiv nou:

Piblisite


Piblisite