Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Петр 4:16 - Ариун Библи 2013

16 Хэрэв Христитгэгч гэдгээсээ болж зовдог бол бүү ич. Харин энэхүү нэрээрээ Бурханыг алдаршуул.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

16 Хэрэв Христийнх гэдгээсээ болж зовдог бол бүү ич. Харин энэхүү нэрээрээ Бурханыг алдаршуул.

Gade chapit la Kopi




1Петр 4:16
20 Referans Kwoze  

Учир нь Христийн төлөө Түүнд зөвхөн итгэх бус, Түүний төлөө бас зовох нь та нарт соёрхогджээ.


Тиймээс Бурханы хүслийн дагуу зовогсод нь зөвийг үйлдэхдээ амиа итгэмжит Бүтээгчид даатгаг.


Энэхүү шалтгааны улмаас би мөн зовдог ч ичдэггүй. Учир нь би хэнд итгэснээ мэддэг. Тэр надад хариуцуулснаа тэрхүү өдрийг хүртэл хамгаалах хүчтэй гэдэгт би итгэж байна.


Түүний нэрийн төлөө доромжлогдон зовох нь зохистой гэж тооцогддогт баярлалдан тэд Зөвлөлөөс гарч явлаа.


Юунд ч ичихгүй, харин бүрэн зоригтой байх юмсан гэсэн миний хүслэн болсон горьдлого болоод найдварын дагуу одоо ч урьдын адил амиар ч бай, үхлээр ч бай биед минь Христ өргөмжлөгдөх болно.


Учир нь Эзэн БУРХАН Надад тусалдаг. Тиймээс Би гутамшиг болохгүй. Тиймээс Би нүүрээ цахиур мэт байлгасан ба Ичгүүрт орохгүй гэдгээ Би мэднэ.


Агрийп, Паулд —Чи ч намайг төдхөн ятгаж Христитгэгч болгох нь ээ гэхэд


Чи ичгүүрт унахгүй, Гутамшиг болохгүй. Шившиг ч болохгүй тул бүү ай. Харин чи залуу насныхаа ичгүүрийг мартаж, Бэлэвсрэлийнхээ доромжлогдлыг цаашид дурсахгүй.


Ийм учраас дорно зүгт ЭЗЭНийг алдаршуулж, Далайн арлуудад Израилийн Бурхан ЭЗЭНий нэрийг алдаршуулагтун!


Барнаб түүнийг олж уулзаад Антиохт дагуулан ирэв. Ийнхүү бүтэн жилийн турш тэд чуулганд цуглаж, олон хүнийг сургажээ. Дагалдагчдыг Антиохт анх удаагаа Христитгэгчид гэж нэрлэх болов.


Бид танаас бодол санааг чинь сонсмоор байна. Харин тэр бүлэглэлийн тухайд гэвэл хаа сайгүй л үүнийг эсэргүүцэн ярьдгийг бид мэднэ гэв.


Та нарыг дууддаг эрхэм нэрийг тэд гутаан доромжилдоггүй гэж үү?


Харийнхан дунд биеэ зөв авч яв. Ингэснээр тэд та нарыг муу муухайг үйлдэгчид хэмээн гүтгэвч, сайн үйлсийг чинь хараад Түүний харгалзлын өдөр Бурханыг алдаршуулах болно.


Ярьдаг нь Бурханы илэрхийллээр яриг. Үйлчилдэг нь Бурханаас тэтгэгддэг хүчээр үйлдэг. Тэгээд бүх зүйлд Есүс Христээр дамжин Бурхан алдаршуулагдах юм. Есүс Христэд алдар ба сүр хүч нь үеийн үед байх болтугай. Амен.


Та нар Христийн нэрээс болж зүхэгдвээс ерөөлтэй. Учир нь алдрын ба Бурханы Сүнс та нарын дээр оршдог.


Swiv nou:

Piblisite


Piblisite