Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Петр 3:12 - Ариун Библи 2013

12 Учир нь Эзэний мэлмий зөвт хүмүүс дээр, Сонор нь тэдний залбиралд анхаарал тавьдаг. Эзэний царай харин мууг үйлдэгчдийн эсрэг” гэжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 Учир нь Эзэний мэлмий зөвт хүмүүс дээр байдаг. Түүний чих тэдний залбиралд анхаарал тавьдаг. Харин Эзэний царай бузар мууг үйлдэгчдийн эсрэг байдаг” гэжээ.

Gade chapit la Kopi




1Петр 3:12
21 Referans Kwoze  

Бурхан нүгэлтнүүдийг сонсдоггүй, харин Бурханаас эмээж, хүслийг нь үйлдэгч хүнийг сонсдогийг бид мэднэ.


Буруутуудаас ЭЗЭН алс. Зөвтийн залбирлыг Тэр сонсоно.


ЭЗЭНий мэлмий хаа сайгүй. Ёрын муу хийгээд сайныг ч бас харах.


Энэ газар дахь залбиралд Миний мэлмий тунгалаг, Миний сонор соргог байх болно.


Буруутын өргөл ЭЗЭНд адлагдах. Чигч шударга хүмүүсийн залбирал Түүнд таалагдах.


Өөрт нь бүрэн хандсан зүрхтэй хүмүүсийг хүчирхэгжүүлэх гэж ЭЗЭНий мэлмий дэлхий даяар хэрэн хэсэж явдаг юм. Чи энэ удаа мунхаг үйл хийлээ. Тиймээс одооноос эхлэн чи ямагт дайн тулаантай байна гэж хэлэв.


Тийм учраас бие биенийхээ өмнө нүглээ улайж, бие биенийхээ төлөө залбир. Ингэснээр та нар эдгээгдэх болой. Зөвтийн залбирал үр нөлөөтэй бөгөөд ихийг гүйцэлдүүлж чадна.


Та залбирлыг сонсдог, Танд бүх махбод очдог.


Би нүүрээ тэдний эсрэг хандуулав. Тэд галаас гарч ирсэн ч гал тэднийг шатаах болно. Би нүүрээ тэдний эсрэг хандуулсан үед та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.


Бурхан ЭЗЭНий чинь асран хамгаалдаг орон юм. Бурхан ЭЗЭНий чинь мэлмий жилийн эхнээс эцэс хүртэл түүнийг үргэлж тольдон байдаг.


Тэрээр галд шатаж, цавчигдсан. Нүүрний тань зэмлэлээс болж тэд сөнөнө.


Би нүүрээ та нарын эсрэг хандуулах бөгөөд та нар дайсныхаа өмнө цохигдон унана. Үзэн ядагч өстнүүд чинь та нарыг захирах бөгөөд хэн ч мөшгөөгүй байхад та нар зугтах болно.


Тэрээр үр удмаасаа Молехт өгснөөрөө Миний ариун газрыг бузарлаж, Миний ариун нэрийг гутаасан учир Би нүүрээ тэр хүний эсрэг хандуулж, түүнийг ард олных нь дундаас таслах болно.


Учир нь Би сайны төлөө бус, муугийн төлөө нүүрээ энэ хотын эсрэг чиглүүлэв» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Энэ хот Вавилоны хааны гарт өгөгдөх бөгөөд тэр үүнийг галдан шатаана» хэмээв.”


ЭЗЭН ариун сүмдээ байна ЭЗЭНий сэнтий тэнгэрт байна. Түүний мэлмий хүмүүнийг ажиглаж, харц нь шалгадаг.


Сүнс дуудагчид, мэргэ төлгөчидтэй садарлахаар тэдэн уруу эргэсэн хүний хувьд, Би нүүрээ тэр хүний эсрэг хандуулан түүнийг ард олных нь дундаас таслах болно.


Израилийн гэрийнхнээс эсвэл та нарын дунд түр сууж буй аливаа ирмэл хүн цус идэх аваас цус иддэг тэр хүний эсрэг Би нүүрээ хандуулан түүнийг ард олных нь дундаас таслах болно.


Жижиг юмсын өдрийг үзэн ядагсад нь Зеруббабелын гар дахь тэгшлүүрийг хараад баярлах болно. Харин эдгээр долоо нь дэлхий даяар хэрэн хэсэх ЭЗЭНий нүд юм гэв.


Харагтун, ЭЗЭНий мэлмий Өөрөөс нь эмээгчдийг, Хайр энэрэлд нь найдагчдыг хардаг нь


Түүнийг аваад асрамжилж, түүнд ямар ч муу юм бүү хий. Харин тэр чамд юу гэж хэлсний дагуу түүнд үйлд гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite