Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Петр 1:8 - Ариун Библи 2013

8 Та нар Түүнийг хараагүй ч Түүнийг хайрладаг. Эдүгээ та нар Түүнийг харахгүй байгаа ч Түүнд итгэдэг. Та нар хэлэхийн аргагүй, алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярладаг.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

8 Та нар Түүнийг хараагүй боловч Түүнийг хайрладаг. Эдүгээ та нар Түүнийг харахгүй байгаа боловч, Түүнд итгэдэг. Та нар хэлэхийн аргагүй, алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярладаг.

Gade chapit la Kopi




1Петр 1:8
37 Referans Kwoze  

Есүс түүнд —Чи Намайг харсан учраас итгэв үү? Хараагүй атлаа итгэсэн нь ерөөлтэй еэ! гэжээ.


Учир нь бид үзэгдэх зүйлсээр бус, харин итгэлээр алхдаг.


Найдварын Бурхан та нарыг итгэл дотор бүх баяр баясгалан ба амар тайвнаар дүүргэх болтугай. Ингэснээр та нар Ариун Сүнсний хүчээр найдварт бялхах юм.


Итгэл бол найддаг зүйлсийн маань бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн.


Тиймээс одоо та нар гунигтай байгаа боловч Би та нарыг дахин харна. Зүрх чинь баярлана, баяр баясгаланг чинь хэн ч та нараас булаахгүй.


Бид үзэгдэх юмсыг бус, харин үл үзэгдэх юмсыг хардаг. Учир нь үзэгдэх юмс бол цаг зуурынх, харин үл үзэгдэх юмс мөнх билээ.


Хэдийгээр та нар эдүгээ түр зуур, шаардлагатай бол элдвийн сорилтод зовсон ч үүндээ үлэмж баярладаг.


Итгэлээр Мосе, хааны уур хилэнгээс айлгүй Египетийг орхисон. Учир нь тэр үл үзэгдэх Түүнийг харж байгаа мэт тэвчсэн ажээ.


Тиймээс итгэгч та нарт энэ нь үнэт, харин үл итгэгчдэд “Барилгачдын голсон чулуу нь булангийн чулуу болов”


Эзэний дотор үргэлж баярла. Би дахин хэлнэ. Баярлагтун!


Тэгээд Тэргүүн Хоньчинг гарч ирэхэд та нар алдрын гандашгүй титмийг хүлээн авна.


Бидний Эзэн Есүс Христийг хувиршгүй хайраар хайрлагч бүгдэд нигүүлсэл нь орших болтугай.


Би үлдэж, та нарын итгэлийн ахиц дэвшил болон баяр хөөрийн төлөө та бүгдтэй хамт байхаа мэдэж, үүндээ итгэлтэй байна.


Бурханы хаанчлал бол идэх болон уух явдал бус, харин Ариун Сүнс дорх зөвт байдал, амар тайван хийгээд баяр баясгалан нь юм.


Намайг эс хайрлагч нь үгийг минь сахидаггүй. Та нарын сонсож байгаа үг Минийх биш, харин Намайг илгээсэн Эцэгийнх билээ.


Есүс тэдэнд —Хэрэв Бурхан та нарын Эцэг байсан бол та нар Намайг хайрлах байсан. Би Бурханаас ирсэн билээ. Би Өөрөө ирээгүй, харин Тэр Намайг илгээсэн юм.


Учир нь Бурханы Сүнсээр мөргөж, Христ Есүсээр сайрхан, махбодод эс түшиглэх биднийх л жинхэнэ хозлол юм шүү.


Харин Сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайн сэтгэл, итгэмж,


Хозлуулахуй ба эс хозлуулахуйн аль нь ч Христ Есүс дор хүчингүй, харин хайраар дамжин ажиллаж буй итгэл л чухал юм.


диваажинд аваачигдсаныг нь болон хүний илэрхийлшгүй, хэлж боломгүй үгсийг сонссоныг нь мэднэ.


Түүний зүйрлэшгүй бэлгийн төлөө Бурханд талархал байх болтугай.


Тэр биднийг бас тамгалсан ба зүрхэнд маань Сүнсийг барьцаа болгон өгсөн аж.


Тийнхүү тэр тэднийг гэртээ авчран дайлж, гэр бүлээрээ Бурханд итгэсэндээ хөөрөн баярлаж байлаа.


Миний тушаалуудыг хүлээн авч сахигч нь Намайг хайрлагч мөн. Намайг хайрлагч нь Эцэгт минь хайрлагдана. Би ч түүнийг хайрлаж, Өөрийгөө түүнд илчилнэ гэж хэллээ.


Та нар Намайг хайрладаг бол тушаалуудыг минь сахь.


Эцгээ юмуу эхээ Надаас илүү хайрлагч нь Миний хувьд зохистой нэгэн биш. Хүүгээ эсвэл охиноо Надаас илүү хайрлагч ч Миний хувьд зохистой нэгэн биш ээ.


Хэл яриа нь хэтэрхий амтлаг Хамаг бие нь хайрыг булаам Энхрий хайрт найз минь ийм дээ Иерусалимын охид минь дээ.


Хэрэв хэн нэг нь Эзэнийг үл хайрлавал тэр хүн хараагдаг. Мараната.


—Бусад янагаас хайртын чинь Бузгай сайхан нь юу юм бэ? Бүсгүйчүүлийн дундаас бүр сайхан минь ээ! Биднийг ингэж гуйгаад байхаар Бусад янагаас хайртын чинь Бузгай сайхан нь юу юм бэ?


Амин голын хайрт чи минь Альхан газар сүргээ хариулж Амруулж үд дээр хэвтүүлэхээ хэлээч. Нөхдийн чинь сүргийн дэргэд би Нүүрэндээ гивлүүртэй эм адил байх хэрэг үү?


Мэдлэгийг давдаг Христийн хайрыг мэдсэнээр та нар Бурханы бүх дүүрлээр бялхах болтугай.


Swiv nou:

Piblisite


Piblisite