Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Коринт 9:22 - Ариун Библи 2013

22 сул доройчуудыг олж авахын тулд би сул доройчуудад сул дорой нэгэн адил болсон юм. Бүхий л аргаар заримыг нь аврахын тулд би бүгдэд бүх юм болж байлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

22 мөхөс хүмүүсийг талдаа оруулахын тулд би мөхөс хүмүүст мөхөс хүн адил болсон юм. Яалаа ч гэсэн заримыг нь аврахын тулд бүх хүнд би бүх юм болж байлаа.

Gade chapit la Kopi




1Коринт 9:22
12 Referans Kwoze  

Над шиг бай. Би олныг аврагдаг гэж, өөрийн бус олны ашгийг хайн, бүх зүйлд бүгдийн таалалд нийцүүлдэг.


Учир нь би бүгдээс чөлөөтэй атлаа илүү олныг олж авахын тулд өөрийгөө бүгдэд боол болгосон.


Хүчтэй бид өөрсдөдөө таацуулалгүй, хүчгүйнхээ сул дорой байдлыг үүрэх ёстой.


яс махныхаа тасархайг атаархуулж заримыг нь ч бол аврах гэснийх.


Ах дүү нар аа, хэрэв хэн нэг нь гэмд автсан бол сүнслэг та нар түүнийг дөлгөөн сүнсээр шинэчлэн засагтун. Ингэхдээ өөрийгөө ч хянаж бай. Эс тэгвэл чи ч мөн уруу татагдах вий.


Тиймээс идэх юм ах дүүг минь бүдрүүлбэл ах дүүгээ бүдрүүлэхгүйн тулд би хэзээ ч дахин мах идэхгүй.


Эхнэр ээ, чи нөхрөө аврах эсэхийг яаж мэднэ вэ? Нөхөр өө, чи эхнэрээ аврах эсэхийг яаж мэднэ вэ?


Мөхөсдөөд байгаа хэний төлөө би мөхөсдөөгүй гэж? Бүдрээд байгаа хэний төлөө би шатаагүй гэж?


Итгэлээр сул нэгнээ хүлээж ав. Ингэхдээ түүний үзэл бодлынх нь талаар бүү заргалд.


Бүх юмыг идэж болно гэж нэг нь итгэдэг байхад сул нэгэн нь ургамал ногоо иддэг.


Бид бүгд хөршөө босгон байгуулах, сайн сайхны төлөө түүнд таацуулъя.


Би сайнмэдээний ерөөл хуваалцагч байхын тулд үүний төлөө бүхнийг хийдэг.


Swiv nou:

Piblisite


Piblisite