Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Коринт 8:12 - Ариун Библи 2013

12 Ийнхүү ах дүүсийнхээ эсрэг нүгэл үйлдэж, сул дорой мөс чанарыг нь шархлуулснаараа чи Христийн эсрэг нүгэл үйлдэж байгаа юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 Ийнхүү ах дүүсийнхээ эсрэг нүгэл хийж, тэдний мөхөс мөс чанарыг шархлуулснаараа чи Христийн эсрэг нүгэл хийж байгаа юм.

Gade chapit la Kopi




1Коринт 8:12
18 Referans Kwoze  

Надад итгэгч энэ балчруудаас нэгийг нь хэн бүдрүүлнэ, тэр нь хүзүүндээ тээрмийн чулуу зүүгээд, тэнгисийн гүнд живсэн нь дээр.


Тэр хариуд нь “Үнэнээр Би та нарт хэлье. Та нар эдгээрийн дорд нэгэнд ийн үйлдээгүй бол Надад ч үйлдээгүй хэрэг” гэж хэлнэ.


Бие нь нэг атлаа олон эрхтэнтэй байдагчлан биеийн бүх эрхтэн хэдийгээр олон боловч нэг бие болдог. Христ ч мөн тийм билээ.


Тэгэхэд Хаан тэдэнд “Үнэнээр Би та нарт хэлье. Та нар энэ ах дүүсийн минь дорд нэгэнд ийн үйлдсэн бол Надад хийсэн хэрэг” гэж хэлнэ.


Дараа нь Петр ирж, Түүнд —Эзэн, ах дүү маань миний эсрэг нүгэл үйлдэхэд би хэдэн удаа уучлах вэ? Долоон удаа юу? гэхэд нь


Та нар энэ багачуудын нэгийг нь ч бүү басамжил. Би та нарт хэлье. Тэнгэр дэх тэдний тэнгэрэлч нар тэнгэрт байгаа Эцэгийн минь царайг байнга харж байдаг.


Хараач эцэг минь, гарт минь буй дээлийнхээ хормойг хараач. Таны дээлийн хормойг би огтлон авсан боловч таныг алаагүй нь хорон муу болоод гэмт үйлдэл нь миний гарт үгүй гэдгийг танд мэдүүлэг. Таны эсрэг би нүгэл үйлдээгүй боловч та амийг минь авахаар мөрдөж байна.


Хэрэв нэг хүн нөгөө хүнийхээ эсрэг нүгэл үйлдвэл Бурхан түүний төлөө зуучилна. Харин хүн ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдвэл хэн түүний төлөө зуучлах вэ? гэж сургамжлав. ЭЗЭН тэднийг үхүүлэхээр шийдсэн тул тэд эцгийнхээ дуу хоолойг сонссонгүй.


Мосе, Ааронд —Энэ ард түмэн чамд юу үйлдсэн гээд чи эдний дээр ийм их нүгэл авчрав? гэхэд


Мосе —ЭЗЭН орой нь та нарт идэх мах өгч, өглөө нь та нарт цадтал талх өгнө. Учир нь Өөрийнх нь эсрэг та нарын гонгинон гомдоллохыг ЭЗЭН сонссон. Бид юу юм бэ? Гонгиноон чинь бидний эсрэг биш, харин ЭЗЭНий эсрэг юм гэв.


Реубен бусдадаа —Тэр хөвгүүнд битгий нүгэл үйлд гэж би та нарт хэлээгүй юү? Гэвч та нар сонсоогүй. Харагтун, одоо түүний цус нэхэгдэж байна гэж хэлжээ.


Абимелех, Абрахамыг дуудаж —Чи бидэнд юу хийчихэв ээ? Би чиний эсрэг ямар нүгэл хийсэн болоод чи намайг болон миний хаант улсыг ийм их нүгэлд унагах гээ вэ? Чи хийх ёсгүй юмыг надад хийлээ гэв.


Хэн Надад итгэгч энэ балчруудаас нэгийг нь бүдрүүлнэ, тэр хүзүүндээ тээрмийн чулуу зүүгээд тэнгист хаягдсан нь дээр.


Энэ балчруудаас нэгийг нь бүдрүүлснээс хүзүүндээ тээрмийн чулуу зүүгээд тэнгист хаягдсан нь дээр.


Идэх юмнаас болж Бурханы ажлыг бүү нураа. Үнэндээ бүх юм цэвэр аж. Харин бусдад бүдрүүлгэ болж идэх нь л хүний хувьд муу юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite