Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Коринт 8:10 - Ариун Библи 2013

10 Мэдлэгтэй чамайг шүтээний сүмд идэж суухыг чинь хэн нэгэн харвал, шүтээнд өргөсөн юмсыг идье гэж түүний сул дорой мөс чанар нь зоригжих бус уу?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Учир нь мэдлэгтэй чамайг шүтээний сүмд идэж суухыг чинь хэрэв мөхөс нэгэн харвал, шүтээнд тахигдсан юмсыг идье хэмээн түүний мөс чанар нь зоригжих бус уу?

Gade chapit la Kopi




1Коринт 8:10
13 Referans Kwoze  

Иймд шүтээнүүдэд өргөсөн юмсыг идэх талаар гэвэл энэ ертөнц дэх шүтээн гэгч нь юу ч биш бөгөөд ганцаас өөр Бурхан байхгүйг бид мэднэ.


Харин эргэлзэгч нэгэн нь хэрэв идэх аваас яллагдана. Учир нь итгэлээр бус юм. Итгэлээр бус алив бүхэн нь нүгэл юм.


Харин энэ мэдлэг бүх хүнд байдаггүй ажээ. Зарим хүмүүс өнөөг хүртэл шүтээнд дассан учир шүтээнд өргөсөн тахил гэж бодож идсэнээрээ сул дорой мөс чанараа бузарладаг аж.


Ямар ч юм өөрөө бол бузар биш, харин аливааг бузар гэж үзэгчийн хувьд л тэр нь бузар юм гэдгийг би Эзэн Есүс дор мэдэж итгэсэн юм.


Тахилын ширээ бүрийн дэргэд Тэд барьцаа болгож авсан хувцаснууд дээр сунайж, Торгуулагсдын дарсыг Бурханыхаа гэрт уудаг.


Тэд талбайд гарч усан үзмээ хураан шахаад баяр наадам хийв. Тэд өөрсдийн бурхны өргөөнд ороод идэж уун Абимелехийг хараацгаав.


Тэд бурхдынхаа тахилд ард түмнийг урьсан бөгөөд ард түмэн идэж, тэдний бурхдад мөргөжээ.


Иудейчүүдэд ч, грекүүдэд ч, Бурханы чуулганд ч төвөг бүү учруул.


Харин бид тэдэнд шүтээнээр бузарлагдсан зүйлс, садар самуун, боомилогдсон зүйл болон цуснаас цээрлэж явахыг бичье.


Харин та нарын энэ эрх сул доройчуудад бүдрүүлгэ болох вий гэж болгоомжил.


Swiv nou:

Piblisite


Piblisite