Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Коринт 7:19 - Ариун Библи 2013

19 Хозлол нь юу ч биш, хозлуулахгүй нь ч юу ч биш. Харин Бурханы тушаалуудыг сахих нь чухал юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

19 Хөвч хөндөх нь юу ч биш, хөвч хөндүүлээгүй нь ч юу ч биш. Харин Бурханы тушаалуудыг сахих нь чухал юм.

Gade chapit la Kopi




1Коринт 7:19
16 Referans Kwoze  

Учир нь хозлуулах эс хозлуулахын аль аль нь юу ч биш, харин шинэ бүтээл нь л чухал юм.


Хозлуулахуй ба эс хозлуулахуйн аль нь ч Христ Есүс дор хүчингүй, харин хайраар дамжин ажиллаж буй итгэл л чухал юм.


Амийн мод уруу очих эрхтэй болж, хотод хаалгаар орохын тулд дээлээ угаагчид нь ерөөлтэй еэ!


Энд грек ба иудей, хозлуулсан ба хозлуулаагүй, хэл харьтнууд, скутууд, боол ба чөлөөт гэж үгүй. Харин Христ бол бүгд бөгөөд бүгдийн дотор байна.


Иудей ч, грек ч гэж байхгүй, боол ч, чөлөөт хүн ч гэж байхгүй, эр ч, эм ч гэж байхгүй. Учир нь та нар бүгд Христ Есүс дотор нэг болой.


Харин идэх юм биднийг Бурханд ойртуулахгүй. Бид идлээ ч дээрдэхгүй, идээгүй ч дордохгүй.


Яагаад гэвэл Бурхан цорын ганц тул хозлуулсныг нь ч итгэлээр, хозлуулаагүйг нь ч итгэлээр зөвтгөнө.


Та нар тушаасныг минь үйлдвээс Миний нөхөд мөн.


Эдгээр тушаалын хамгийн өчүүхнийг нь ч үл тоомсорлон, бусдад тийн заасан хэн боловч тэнгэрийн хаанчлалд хамгийн өчүүхэн нэгэн гэгдэх болно. Харин эдгээрийг сахиж, ийн заасан хэн боловч тэнгэрийн хаанчлалд агуу нэгэн гэгдэх болно.


Самуел —ЭЗЭНий дуу хоолойг дуулгавартай дагах нь Шатаалт тахил, нядлах тахилуудаас илүүгээр ЭЗЭНийг баярлуулах бус уу? Харагтун, дуулгавартай дагах нь нядлах тахилаас илүү, Анхааран үзэх нь хуцын өөхнөөс илүү.


Учир нь гарч явсан хүмүүс бүгд хозлуулсан байсан боловч Египетээс гарч явсны дараах аян замд, цөл газарт төрсөн бүх хүн хозлуулаагүй байлаа.


Swiv nou:

Piblisite


Piblisite