Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Коринт 7:17 - Ариун Библи 2013

17 Харин хүн бүр Эзэний хувааж өгснөөр, хүн бүрийг Бурхан дуудсанаар тэр яваг. Би бүх чуулганд ийнхүү зааварчилдаг.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

17 Зөвхөн Бурхан хүн бүрийг дуудсанчлан, Эзэн хүн бүрд хувааж өгснөөр нь тэр хүн яваг. Би бүх чуулганд ийнхүү тушаадаг.

Gade chapit la Kopi




1Коринт 7:17
18 Referans Kwoze  

Үүний улмаас би Эзэн доторх миний хайрт, итгэлт хүү болох Тимотыг та нарт илгээв. Хаа сайгүй чуулган бүрд би хэрхэн сургадгийн адил Христ [Есүс] доторх замуудыг минь тэр та нарт сануулах болно.


Ах дүү нар аа, хэн юун дотор дуудагдсан, түүн дотроо Бурхантай хамт үлд.


Бид түүнтэй хамт нэгэн дүүг илгээлээ. Бүх чуулган түүнийг сайнмэдээний төлөө магтдаг.


Энэ бүгдээс гадна би өдөр бүр бүх чуулгануудын төлөө зовних дарамтад байна.


Хозлуулсныхаа дараа дуудагдсан уу? Тэр нь хозлуулснаараа байг. Хозлуулаагүй нь дуудагдсан уу? Тэр нь бүү хозлуул.


Бүх хүн над шиг байгаасай гэж би хүсдэг. Гэхдээ хүн бүрд өөрийнх нь бэлэг Бурханаас байдаг бөгөөд нэг нь ийм байхад нөгөө нь өөр байдаг.


Учир нь Бурхан бол самуурлын бус, харин амар амгалангийн Бурхан мөн. Ариун хүмүүсийн бүх чуулганы адил


Учир нь эхийнхээ хэвлээс төрөхдөө тайган төрсөн хүн байдаг. Хүмүүсийн тайган болгосон тайган хүмүүс ч байдаг. Мөн тэнгэрийн хаанчлалын төлөө өөрсдийгөө тайган болгосон тайган ч байдаг юм. Үүнийг хүлээж авах нь аваг гэж айлдав.


Ариун хүмүүсийн төлөөх хуримтлалын талаар би Галатын чуулгануудад ямар чиг өгсөнчлөн та нар тийнхүү үйлд.


Иудейчүүдэд ч, грекүүдэд ч, Бурханы чуулганд ч төвөг бүү учруул.


Хэн нэг нь маргаантай байхыг боддог бол тийм ёс бидэнд ч, Бурханы чуулгануудад ч үгүй билээ.


Та нар цуглахдаа шийтгэлд унахгүйн тулд өлссөн хүн байвал тэр нь гэртээ идэг. Үлдсэнийг нь би очоод зохицуулъя.


Христ дорх Иудейн чуулгануудад би зүсээрээ харин танигдаагүй л байлаа.


Ах дүү нар аа, та нар Христ Есүсийн доторх Бурханы Иудей дэх чуулгануудыг дуурайгчид болов. Учир нь тэд иудейчүүдээс шиг, та нар ч мөн өөрийн нутаг нэгтнүүдээс адилхан зовлон амссан ажээ.


Та нарын тэсвэрлэж буй бүхий л хавчлага, зовлонгийн дундах тэвчээр ба итгэлийн чинь төлөө бид өөрсдөө Бурханы чуулгануудын дунд та нараар бахархдаг.


Swiv nou:

Piblisite


Piblisite