17 Харин Эзэнтэй нийлсэн нь Түүнтэй нэг сүнс болой.
17 Харин Эзэнтэй нийлсэн хүн нэг сүнс байна.
Амьд байгаа нь би биш, харин миний дотор амьдардаг Христ юм. Эдүгээ махбоддоо миний амьдарч байгаа нь Намайг хайрлаж, миний төлөө Өөрийгөө өргөсөн Бурханы Хүүд итгэх итгэлээр амьдарч байгаа хэрэг юм.
Учир нь иудейчүүд эсвэл грекүүд, боолууд эсвэл эрх чөлөөт хүмүүс ч ялгаагүй бид бүгд нэг Сүнсээр нэг бие уруу баптисм хүртэж, нэг Сүнсийг уусан юм.
Махбодоос төрсөн нь махбод, Сүнснээс төрсөн нь сүнс билээ.
Учир нь бид Түүний биеийн эрхтнүүд юм.
Өөр хоорондоо Христ Есүст байсан тийм бодолтой бай.
Хэрэв Бурханы Сүнс үнэхээр та нарын дотор оршиж байвал, та нар махбодоор бус, харин Сүнсээр байна. Хэрэв хэн нэгэнд Христийн Сүнс байхгүй бол тэр Түүнийх биш.
Биес чинь Христийн эрхтнүүд гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тэгвэл би Христийн эрхтнүүдийг авч, тэдгээрийг янхны эрхтнүүд болгох уу? Огт үгүй.