Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Коринт 2:8 - Ариун Библи 2013

8 Үүнийг энэ үеийн захирагчдаас хэн нь ч мэдсэнгүй. Хэрэв тэд мэдсэн байсан бол алдрын Эзэнийг цовдлохгүй байх байсан.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

8 Үүнийг энэ үеийн удирдагчдаас хэн нь ч мэдсэнгүй. Хэрэв тэд үүнийг мэдсэн байсан бол алдрын Эзэнийг цовдлохгүй байх байсан.

Gade chapit la Kopi




1Коринт 2:8
22 Referans Kwoze  

Ахан дүүс минь, алдрын Эзэн Есүс Христдээ итгэх итгэлдээ бусдыг бүү алагчил.


Иерусалимд амьдрагсад болон тэдний захирагчид Түүнийг танилгүй Түүнийг ялласнаар, Амралтын өдөр бүр уншигддаг эш үзүүлэгчдийн дуу хоолойг гүйцэлдүүлжээ.


Тэгтэл тэр ингэж хэлэв. —Эрчүүд ахан дүүс, эцгүүд ээ! намайг сонс. Бидний өвөг Абрахамыг Харран нутагт суурьшихаас ч өмнө түүнийг Месопотамид байхад нь алдрын Бурхан түүнд үзэгдэж,


Төлөвшсөн хүмүүсийн дунд бид мэргэн ухааныг ярьдаг. Ингэхдээ энэ үеийн мэргэн ухааныг бус, арилж одох энэ үеийн удирдагчдынхыг ч бус,


Би урьд нь доромжлогч, хавчигч, хүчирхийлэгч байсан ч өршөөлийг авав. Учир нь би үл итгэл дор мэдэхгүйгээр үйлдсэн юм.


Харин тэдний ухаан санаа хатуурсан ажээ. Тэгээд яг энэ өдрийг хүртэл Хуучин гэрээг уншихад нь ч өнөөх бүтээлэг авагдалгүй үлджээ. Тэр нь Христ дотор л арилдаг байна.


Тэд Эцэгийг болон Намайг мэдээгүй учраас үүнийг хийх болно.


Тэгтэл тэд —Таны Эцэг хаана байна? гэхэд Есүс —Та нар Намайг ч, Эцэгийг минь ч танихгүй. Хэрэв та нар Намайг таньсан бол, Эцэгийг минь ч мөн таних байсан гэж хариулав.


Захирагчид болон фарисайчуудаас хэн ч Түүнд итгээгүй биз дээ?


Тэр үед Есүс цааш нь хэлэхдээ —Аав тандаа талархъя, тэнгэр газрын Эзэн минь. Цэцэд хийгээд ухаантнаас нууцалсан зүйлээ балчир хүүхдүүддээ илчлэв.


Есүс —Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэв. Тэд шавга хаяцгаан, Түүний хувцсыг хуваан авчээ.


Хогийн ургамлын дунд унасан нь үгийг сонсдог. Харин энэ дэлхийн зовнил, эд баялгийн хуурамч нь үгийг боомилж, энэ нь үр жимсгүй болдог.


Мэргэн хүн хаана байна? Хуулийн багш хаана байна? Энэ үеийн маргалдагч хаана байна? Бурхан энэ ертөнцийн мэргэн ухааныг мунхаг болгоогүй гэж үү?


Бидний Эзэн Есүс Христийн Бурхан, алдрын Эцэг нь та нарт мэргэн ухаан хийгээд илчлэлийн сүнсийг өгч, Өөрийгөө бүрэн мэдүүлж


Тэд ухаан бодолдоо харанхуй болж, дутуу мэдлэг ба зүрхнийхээ хатуугаас болж Бурханы аминаас хөндийрчээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite