Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Коринт 2:4 - Ариун Библи 2013

4 Үг минь ч, тунхаглал минь ч мэргэн ухааны ятгалгын үгээр бус, харин Сүнс ба хүчний илрэлээр байсан нь

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 Миний үг болоод миний тунхаглал [үгийн] мэргэн ухааны ятгалгын үгээр бус, харин Сүнсний ба хүчний илрэлээр байсан нь

Gade chapit la Kopi




1Коринт 2:4
28 Referans Kwoze  

Учир нь Бурханы хаанчлал ярианд бус, харин хүч дор байна.


Учир нь бидний сайнмэдээ та нарт зөвхөн үгээр бус, мөн хүч ба Ариун Сүнс дор бүрэн баталгаагаар очсон. Тэрчлэн бид та нарын төлөө дунд чинь ямар байсныг та нар мэднэ.


Учир нь Христ намайг баптисм хүртээлгэхээр бус харин Христийн загалмайг дэмий хоосон зүйл болгохгүйн тулд, үгийн мэргэн цэцнийг хэрэглэлгүй сайнмэдээг тунхаглуулахаар илгээсэн юм.


Ах дүү нар аа, та нар дээр очихдоо би та бүгдэд үг яриа, мэргэн ухааны давамгайллаар Бурханы нууцыг тунхаглаж очоогүй.


тэмдгүүд болон гайхамшгийн хүч, Ариун Сүнсний хүчээр ажилласан тул би Иерусалимаас Иллурикум хүртэлх нутгаар Христийн сайнмэдээг бүрэн дэлгэрүүлсэн.


Бид Эзэн Есүс Христийнхээ хүч чадал ба Түүний ирэх тухай та нарт мэдүүлэхдээ ухаалгаар зохиогдсон домгуудыг дагаагүй, харин бид Түүний сүр жавхланг нүдээр гэрчлэгчид байсан.


Бид үүнийг хүний мэргэн ухааны сургасан үгсээр бус, харин Сүнсний сургаснаар, сүнслэг зүйлсийг сүнслэгт нь тайлбарлан ярьдаг.


Хэн ч та нарыг үнэмшилтэй үгээрээ бүү төөрөгдүүлээсэй гэсэндээ би үүнийг хэлж байна.


Учир нь тэд хоосон ихэрхэг ярьж, төөрөгдөлд амьдардаг нэгнээс арай ядан зугтагсдыг махбодын садар тачаалаар татдаг бөгөөд


Тэнгэрээс илгээгдсэн Ариун Сүнсээр та нарт сайнмэдээг номлосон хүмүүсээр дамжуулан эдүгээ та нарт тунхаглагдсан эдгээр зүйлийн тухайд эш үзүүлэгчид өөрсдөдөө бус, харин та нарт үйлчилж байсан болох нь өөрсдөд нь илчлэгдсэн юм. Тэнгэрэлчүүд ч үүнийг харахыг хүсдэг.


Учир нь эдүгээ би хүмүүсийн тааллыг эрж байна уу? Эсвэл Бурханыхыг уу? Эсвэл би хүмүүст таацуулах уу? Хэрэв би эдүгээ хүртэл хүмүүст таацуулсаар байсан бол би Христийн зарц биш байх байсан.


Тийм хүмүүс бидний Эзэн Христэд биш, харин өөрсдийн ходоодондоо боолчлогддог. Тэд ялдам зусар үг яриагаараа гэнэн хүмүүсийн зүрхийг мэхэлдэг.


Учир нь би Бурханы бүхий л төлөвлөгөөг та нарт мэдүүлэхээс зайлсхийсэн нь үгүй билээ.


Тэд худал хуурмагийг үзэж, ЭЗЭН тэднийг илгээгээгүй байхад “ЭЗЭН тунхаглаж байна” гэж хэлж худал мэргэ төлгийг үйлдэж байна. Гэсэн ч тэд үгсийнхээ биелэлд найдаж байна.


Зөндөө олон ятгалгаараа өнөөх эрийг уруу татаж, Зөөлөн уруулаараа толгойг нь эргүүлж амжив.


Агрийп, Паулд —Чи ч намайг төдхөн ятгаж Христитгэгч болгох нь ээ гэхэд


Филистийн ноёд тэр эмэгтэйд ирж, түүнд —Самсоныг ятгаж эргүүлэн, түүний агуу хүч чадал юунд байгааг болон юугаар бид түүнийг дийлж, хүлж болох талаар олж мэдэгтүн. Тэгвэл бид хүн нэгбүр чамд мянга нэг зуун мөнгөн зоос өгнө гэв.


Дөрөв дэх өдөр болсонд тэд Самсоны эхнэрт —Тэр оньсогоны тайллыг бидэнд хэлэхээр нөхрөө ятгагтун. Эс тэгвээс бид чамайг болон эцгийн чинь гэрийг галдан шатаана. Та нар биднийг эзэмшлээс маань хөөн зайлуулахын тулд урьсан бус уу? Үгүй гэж үү? гэлцэн занав.


Учир нь “Тал бүрд түгшүүр байна! Илчилцгээе. Түүнийг илчилцгээе!” гэх Олны шивнэлдээнийг би сонсов. Бүх итгэмжит найз нөхөд минь миний унахыг харж, “Тэр мэхлүүлж магадгүй, тэгвэл бид түүнийг дийлж, түүнээс өшөөгөө авна” гэдэг.


Цуу тарааж явагч нууцыг задруулах тул Хагархай амтантай бүү орооцолд.


Найдварын Бурхан та нарыг итгэл дотор бүх баяр баясгалан ба амар тайвнаар дүүргэх болтугай. Ингэснээр та нар Ариун Сүнсний хүчээр найдварт бялхах юм.


цэвэр байдал, мэдлэг, тэвчээр, нинжин сэтгэл, Ариун Сүнс, жинхэнэ хайр дор,


Swiv nou:

Piblisite


Piblisite