14 Бүх юм чинь хайр дотор хийгдэг.
14 Та нарын үйлдэл бүхэн чинь хайр дотор хийгдэг.
Юуны өмнө, бие биенээ байнга хайрла. Учир нь хайр бол тоо томшгүй нүглийг халхалдаг.
Энэ зааварчилгааны зорилго нь цэвэр зүрх, сайн мөс чанар хийгээд хувиршгүй итгэлийн хайр юм.
Иймд үлэмж агуу бэлгүүдийг хүсэн тэмүүлэгтүн. Би та нарт илүү давуу замыг харуулъя.
Харин Сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайн сэтгэл, итгэмж,
итгэл сүсэг дээрээ ах дүүсэг энэрлийг, ах дүүсэг энэрэл дээрээ хайрыг хамтатга.
Би та нарт үүнийг тушаая. Та нар бие биенээ хайрлагтун.
Гэрлэлтийг бүгд хүндлэгтүн. Ор дэр нь ч бүү бузартаг. Учир нь янхан эрчүүдийг болон завхайрагчдыг Бурхан шүүнэ.
Хэрэв идэх юмнаас болж ах дүүгээ гомдоовол, та нэгэнт хайрын дагуу явахгүй байна. Та тэр хүнийг идэх юмаараа бүү устга. Учир нь түүний төлөө Христ үхсэн юм.
Ах дүү нар аа, бид үргэлж та нарын төлөө Бурханд талархах ёстой. Та нарын итгэл үлэмж өсөж, хүн бүрийн бие биенээ гэсэн хайр чинь нэмэгдсээр байгаа тул ингэх нь ч зүйтэй юм.
Бид та нарын төлөө адил, Эзэн та нарыг бие биенээ болон бүгдийг гэсэн хайранд өсгөн бялхуулах болтугай.
Харин Тимот сая та нараас ирээд, итгэл болон хайрын чинь талаар, та нар биднийг үргэлж сайнаар дурсдаг ба бид та нарыг харахсан гэдэг шиг та нар ч мөн биднийг тийн хүсдэг гэсэн сайн мэдээг дуулгав.
Шүтээнүүдэд өргөгдсөн тахилын тухайд гэвэл бид цөм мэдлэгтэй гэдгээ мэднэ. Мэдлэг ихэрхүүлдэг бол хайр босгодог.
Хайрыг мөшгөгтүн. Сүнслэг бэлгүүдийг хүсэн тэмүүл. Ялангуяа эш үзүүлэхийг.
Ах дүү нар аа, би та нарыг ятгая. Стефанагийн гэр бүлийнхэн Ахайн анхны үр жимс бөгөөд тэд өөрсдийгөө ариун хүмүүсийн төлөөх үйлчлэлд зориулсныг та нар мэднэ.