Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Коринт 15:58 - Ариун Библи 2013

58 Тиймээс хайрт ах дүү нар минь, та нарын зүдэл зүтгэл Эзэн дотор хоосон биш гэдгийг мэдэж, тууштай байж, гуйвж дайвалгүй, Эзэний үйл хэргээр үргэлж бялхаж бай.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

58 Тиймээс хайрт ах дүү нар минь, та нарын нөр их хөдөлмөр Эзэн дотор хоосон зүйл биш гэдгийг мэдэж, тууштай байж, гуйвж дайвалгүй, Эзэний үйл хэрэгт үргэлж бялхсан бай.

Gade chapit la Kopi




1Коринт 15:58
42 Referans Kwoze  

Сайныг үйлдэхдээ үл цуцъя. Учир нь бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна.


Харин та нарын үйлсэд шагнал буй тул хүчтэй байж, гараа бүү сулруул гэв.


Учир нь ариун хүмүүсийн үйлчлэлд Түүний төлөө та нарын үзүүлсэн, бас үзүүлсээр байгаа үйлчлэл ба хайрыг чинь Тэр хайхралгүй орхихгүй. Бурхан шударга бус биш ээ.


Амийн үгээс баттай баривал би дэмий гүйж, дэмий зүдэж зүтгээгүй хэмээн Христийн өдөр сайрхах болно.


Таригч, услагч нь нэг юм. Тэд тусбүрдээ зүдэл зүтгэлийнхээ дагуу шагналаа авах болно.


Та нар итгэлд суурилагдан бат тогтож, сонссон сайнмэдээнийхээ найдвараас үл хөдлөх аваас тийм байх болой. Энэхүү сайнмэдээ нь тэнгэрийн доорх бүх бүтээлд тунхаглагдаж, Паул би үүний үйлчлэгч болсон билээ.


бидний Бурхан бөгөөд Эцэгийн өмнө та нарын итгэлийн үйл, хайрын хөдөлмөр хийгээд Эзэн Есүс Христ дэх найдварын чинь тууштайг байнга санадаг.


Ачаагаа ЭЗЭНд даатга, Тэр чамайг түшин тэтгэнэ. Зөвтийн ганхахыг Тэр хэзээ ч зөвшөөрөхгүй.


Өөрийнх нь хүслийг гүйцэтгэх аливаа сайн хэрэгт та нарыг бэлэн болгож, Өөрийнхөө мэлмийд тааламжтай зүйлийг бидний дотор бүтээлгэхээр Есүс Христээр дамжуулан ажиллаж байна. Есүс Христэд алдар нь [үеийн] үед байх болтугай. Амен.


Тимот очвол, түүнийг айж түгшээлгүйгээр өөрсөд дээрээ байлгахад анхаараарай. Учир нь Эзэний ажлыг тэр миний л адил хийж байгаа.


Бид та нарын төлөө адил, Эзэн та нарыг бие биенээ болон бүгдийг гэсэн хайранд өсгөн бялхуулах болтугай.


заалгаснаараа Түүнд үндэслэгдэн, байгуулагдаж, итгэлдээ баталгаажин, талархлаар бялхагтун.


Тэрээр хэзээ ч ганхахгүй. Зөвт хүн мөнхөд дурсагдах болно.


Хайртууд минь, эдгээр амлалт байгаа тул бид өөрсдийгөө махбодын ба сүнсний бүх л бохироос цэвэрлэе. Ингэхдээ Бурханаас эмээж, ариун чанарыг төгс болгоё.


Эцэст нь, ах дүү нар аа, та нар хэрхэн явах, Бурханд таалагдах талаар биднээс сурснаараа мөн та нар үнэхээр тийн явдагчлан, улам илүү болоорой гэж бид Эзэн Есүс дотор гуйн ятгаж байна.


Тэр Өөрийгөө бидний төлөө өгсөн нь биднийг алив ёс бус явдлаас золин, сайн үйлсэд зүтгэгч тусгай ард түмнийг Өөртөө цэвэршүүлэхийн тулд юм.


Тиймээс хайртууд минь, та нар эдгээрийг хүлээж буй учраас амар амгалан дотор толбогүй бөгөөд өө сэвгүйгээр Түүнд олдохыг хичээгтүн.


Хэдийгээр би биеэрээ байхгүй байгаа боловч журамтайг чинь болон Христ дэх итгэлийн чинь баттайг хараад, баярлан сүнсээрээ би та нартай хамт байна.


Учир нь бид итгэлийнхээ эхлэлийг эцсээ хүртэл бат сахиваас Христийн хуваалцагчид болсон байна.


Тэгснээр хэн ч эдгээр зовлонд ганхахгүй. Учир нь бид үүний тулд л заяагдсан гэдгийг та нар өөрсдөө мэднэ.


Хайр чинь мэдлэг ба бүх хэрсүү ухаанаар улам бүр бялхах болтугай гэж би залбирдаг.


Ах дүү нар аа, бид үргэлж та нарын төлөө Бурханд талархах ёстой. Та нарын итгэл үлэмж өсөж, хүн бүрийн бие биенээ гэсэн хайр чинь нэмэгдсээр байгаа тул ингэх нь ч зүйтэй юм.


Бас эдгээрээр Таны зарц сануулга авсан. Тэдгээрийг сахин биелүүлснээр Агуу их шагнал байдаг.


Ингэхдээ Бурханы магтаал ба алдрын төлөө Есүс Христээр ирэх зөвт байдлын үр жимсээр дүүрэн байгтун.


Би бэлгийг нь эрж байгаа юм биш, харин та нарын үнэлгээнд нэмэгдэж буй үр ашгийг эрж байна.


Би та нарын төлөө дэмий хоосон зүдэж зүтгэсэн байх вий гэж та нарын төлөө айж байна.


Тэр түүнийг өөртэй нь хамт явахаар эрс шийдсэнийг хараад түүнийг дахин ятгасангүй.


Тиймээс би цаашид тэвчсэнгүй. Соригч та нарыг сорьж бидний хөдөлмөр хоосон болох вий гэсэн айдсын улмаас итгэлийн чинь талаар мэдэхээр хүн илгээсэн.


Яагаад гэвэл тэрээр надад та нарыг нөхөн, эдгээр үйчлэлийг тохинуулахаар амь өрсөн явж Христийн ажлын төлөө үхэх шахсан.


Түүнчлэн эцэг өвгөд шигээ Зөрүүд, тэрслүү үеийнхэн буюу Зүрхээ шулуутгаагүй, Сүнс нь Бурханд үнэнч байгаагүй үеийнхэн болохгүйн тулд юм.


Үнэндээ би зүрхээ Дэмий л зэмгүй цэвэр байлгаж, Гараа гэмгүй байдал дотор угаалаа.


Учир нь тэдний зүрх Түүнд шударга бус, Түүний гэрээнд тэд үнэнч бус байсан.


Зөвт байдал, хайр энэрлийг мөшгөвөөс Амь, зөвтөл, алдрыг олох.


Тэд надад ийм утгатай захидал дөрвөн удаа илгээсэн бөгөөд би тэдэнд нөгөө л утгатай хариугаа өгөв.


Есүс хатангир гартай хүнд —Урагшаа гарч ир


тэр түүнд мөн “Чи таван хот захирах эрхтэй” гэлээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite