8 Хэрэв бүрээ тодорхой бус дуу авиа гаргавал хэн тулалдаанд бэлдэх вэ?
8 Хэрэв бүрээ тодорхой дуугарахгүй бол хэн тулалдаанд бэлдэх вэ?
Чам уруу довтлох өстөн дайсны эсрэг өөрийн нутагт дайнд явахдаа бүрээг түгшүүрийн дохиогоор үлээгтүн. Тэгвэл чи Бурхан ЭЗЭНийхээ өмнө дурсагдаж, дайснуудаасаа аврагдах болно.
Сэтгэл минь, сэтгэл минь! Би зовж байна. Зүрх минь, зүрх минь миний дотор цохилж байна. Би чимээгүй байж чадахгүй. Учир нь сэтгэл минь чи, Бүрээн дуу, дайны түгшүүрийг сонссон билээ.
Хотод бүрээ үлээвээс хүмүүс цочирдохгүй гэж үү? Хотод гай зовлон тохиолдвол Үүнийг ЭЗЭН хийсэн бус уу?
Сионд бүрээ татан, Ариун уулан дээр минь түгшүүр зарлагтун. ЭЗЭНий өдөр ирж байгаа тул Энэ нутгийн суугчид бүгд чичрэгтүн. Үнэхээр тэр өдөр ойрхон байна.
Тэр өдөр их бүрээ татна. Ассирийн нутагт гээгдсэн, Египетийн нутгаар тараагдсан хүмүүс ирж, Иерусалимын ариун уулан дээр ЭЗЭНд мөргөнө.
Амьгүй атлаа дуу авиа гаргагч лимбэ ч, босоо ятга ч ялгагдахаар өнгө гаргахгүй бол лимбээр эсвэл ятгаар юу тоглосныг яаж мэдэх вэ?