Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 9:21 - Ариун Библи 2013

21 Израилийн хөвгүүд тэднийг бүрэн устгаж чадаагүй тул тэдний үр сад тэр нутагт үлдсэн байжээ. Соломон тэднийг боол болгон энэ өдрийг хүртэл албадлагаар зарцалсаар ирсэн юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

21 Израилийн хөвгүүдийг бүрэн устгаж чадаагүй бөгөөд тэр нутагт үлдээсэн дээрх хүмүүсийн үр хүүхдүүдээс Соломон өнөөг хүртэл албадан ажилчдыг авсаар ирсэн юм.

Gade chapit la Kopi




1Хаад 9:21
23 Referans Kwoze  

Харин Бениамины хөвгүүд Иерусалимд оршин сууж байсан иебусчуудыг хөөгөөгүй учраас иебусчууд энэ өдрийг хүртэл Бениамины хөвгүүдийн хамт Иерусалимд амьдарч иржээ.


Гэвч канаанчууд уг нутагт амьдарсаар байсан тул Манассегийн хөвгүүд эдгээр хотуудыг эзлэн авч чадсангүй.


Гэвч Иерусалимд оршин сууж байсан иебусчуудыг Иудагийн хөвгүүд хөөн гаргаж чадаагүй учир иебусчууд Иерусалимд өнөөг хүртэл Иудагийн хөвгүүдтэй хамт амьдарч байна.


Эдгээр нь Иерусалимд амьдарч байсан, аймгуудын тэргүүнүүд юм. Харин Иудагийн хотуудад израильчууд, тахилчид, левичүүд, сүмийн үйлчлэгчид ба Соломоны зарц нарын үр удмынхан өөрсдийн хотуудад хүн бүр өмчлөн авсандаа амьдарч байв.


Соломоны зарц нарын хөвгүүд нь: Сотаин хөвгүүд, Соферетын хөвгүүд, Перидагийн хөвгүүд,


ЭЗЭНий өргөө, өөрийн гэр, Милло, Иерусалимын хэрэм, Хазор, Мегиддо, Гезер зэргийг сэргээн байгуулахад Соломоны дайчлан ажиллуулж байсан албадлагын ажлын тухай өгүүлье.


Соломон хаан бүх Израилиас гучин мянган эрийг албадлагын ажилд дайчлав.


Тиймээс ЭЗЭНий хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр айлдахдаа —Энэ үндэстэн тэдний өвөг эцгүүдэд Миний тушаасан Миний гэрээг зөрчиж, Миний дуу хоолойд дуулгаваргүй хандлаа.


Хэрэв тэр хот амар тайвны хариу өгч, чамд хаалгаа нээж өгвөл тэр хотын оршин суугч бүгд чамд албадан ажилчин ба зарц болно.


Харин Израилийн хөвгүүд хүчирхэг болж, канаанчуудыг албадлагын ажилд зүтгүүлсэн хэдий ч тэднийг бүрмөсөн хөөж гаргасангүй.


Канаанд болсон дайн тулаан бүхнийг мэдэхгүй Израильд байгаа тэд бүгдийг шалган сорих гэж ЭЗЭНий үлдээсэн үндэстнүүд энэ билээ.


Израилийн бус ард түмнүүд болох аморичууд, хитчүүд, перизчүүд, хивичүүд, иебусчуудаас үлдсэн бүх ард олны хувьд,


Израилийн нутагт байсан ирмэл хүмүүсийг цуглуулахыг Давид тушааж, Бурханы өргөөний барилгын чулуунуудыг цавчих чулуучдыг томилов.


Израилийн хөвгүүдийн бүрэн устгаагүй тул тэр нутагт тэдгээр хүмүүсийн үр сад үлдсэн байжээ. Соломон тэднийг боол болгон энэ өдрийг хүртэл албадлагаар зарцалсаар иржээ.


Зүтгэлтэй хүний гар удирдан дагуулна. Лазан хүн албадлагын ажил хийнэ.


Харин тэд Гезерт амьдарч байсан канаанчуудыг хөөж гаргаагүй учир канаанчууд Ефраимын дотор өнөөг хүртэл амьдарч албадлага дор зарцлагдсаар байна.


Аморичуудын нутгийн хязгаар нь Акраббимын өндөрлөг, Села ба түүнээс дээш үргэлжлэн байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite