Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 8:50 - Ариун Библи 2013

50 Таны эсрэг нүгэл үйлдсэн ард түмнээ болон тэдний үйлдсэн бүх гэмт үйлдлийг уучлан өршөөж, тэднийг олзлон авсан хүмүүс тэднийг энэрэх болтол тэр хүмүүсээр дамжуулж тэднийг нигүүлсээрэй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

50 Таны эсрэг нүгэл үйлдсэн ард түмнээ болон Таны эсрэг үл дагасан бүх нүгэлтнийг уучлан, өршөөж болгоогооч. Тэднийг олзлон авсан хүмүүс тэднийг энэрэн, тэдгээр хүмүүсээр нь дамжуулж тэднийг өршөөн нигүүлсээрэй.

Gade chapit la Kopi




1Хаад 8:50
13 Referans Kwoze  

Бас олзлон авагч бүхнийх нь өмнө Тэрээр тэдэнд энэрлийг соёрхсон.


Та нар ийнхүү ЭЗЭН өөд эргэснээр, та нарын ах дүүс болон хүүхдүүд өөрсдийг нь олзлон явсан хүмүүсийн өмнө өршөөл олж, энэ нутагт буцаж ирэх болно. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН нигүүлсэнгүй, өршөөнгүй бөгөөд та нар Түүн уруу эргэвэл та нараас нүүрээ Тэр буруулахгүй” гэж тунхаглав.


түүнийг бүх зовлон зүдүүрээс нь аварч, Египетийн хаан Фараоны өмнө таалал, мэргэн ухааныг түүнд соёрхжээ. Хаан түүнийг Египетийн болон бүх гэрийнхээ захирагчаар тавив.


Зам нь ЭЗЭНий таалалд нийцсэн хүмүүнийг Дайснуудтай нь хүртэл Тэр эв түнжинтэй байлгана.


Эзэн минь ээ! Таны сонор зарцынхаа залбиралд болон нэрийг тань эмээн хүндлэхийг хүсэгч зарц нарынхаа залбиралд соргог байж, зарцдаа зориулан энэ өдрийг амжилттай болгон, энэ хүний өмнө нигүүлслийг олуулаач гэв. Тэгэхэд би хааны сөнч байв.


Езра нь Вавилоноос ирсэн ба Израилийн Бурхан ЭЗЭНий өгсөн Мосегийн хуульд мэргэшсэн гүүш байв. ЭЗЭН Бурханых нь мутар түүний дээр байсан учир хаан түүний хүссэн бүхнийг түүнд соёрхжээ.


Би египетчүүдийн нүдэн дээр энэ ард түмэнд тааллыг соёрхох болно. Та нар явахдаа гар хоосон явахгүй.


Та тэнгэр дэх Өөрийн орших газраасаа тэдний залбирал ба гуйлтыг сонсон, тэдэнд шийдэл хариуг өгөөч.


Манассе Түүнд залбирахад түүний гуйлтад Тэрээр сэтгэл хөдөлж, түүний айлтгалыг сонсож, түүнийг Иерусалимд, өөрийнх нь хаант засаг уруу дахин авчирчээ. Ингээд ЭЗЭН, Бурхан мөн гэдгийг Манассе мэдсэн билээ.


Би нүглээ улайн Танд хэлсэн бөгөөд Хилэнцээ би нуугаагүй. “Би ЭЗЭНд гэмт үйлдэлээ хүлээнэ” гэж би хэлсэн. Тэгээд Та миний хилэнцийг уучилсан билээ. Села


Swiv nou:

Piblisite


Piblisite