Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 8:48 - Ариун Библи 2013

48 мөн өөрсдийг нь олзолсон дайснуудын нутагт тэд Тан уруу бүх зүрх, бүх сэтгэлээрээ эргэж, эцэг өвгөдөд нь Таны өгсөн газар ба Таны сонгосон хот, Таны нэрд зориулж миний барьсан энэ өргөө тийш Танд хандан залбирах аваас

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

48 мөн тэднийг олзолсон дайснуудын нутагт тэд Тань уруу эргэж, эцэг өвгөдөд нь Таны өгсөн газар, Таны сонгосон хот, Таны нэрд зориулж миний барьсан энэ өргөө уруу Танд хандан залбирвал,

Gade chapit la Kopi




1Хаад 8:48
27 Referans Kwoze  

Тэрхүү албан бичиг захирамжид гарын үсэг зурсныг Даниел мэдээд, дээд давхрын өрөөндөө Иерусалимын зүг харсан онгорхой цонхтой гэртээ орж, урьд хийж байсан ёсоор өдөр бүр гурван удаа өвдөг сөгдөн Бурханыхаа өмнө залбиран талархал өргөв.


Харин тэндээс чи өөрийн Бурхан ЭЗЭНийг эрэх болно. Хэрэв чи Түүнийг бүх зүрх, бүх сэтгэлээрээ хайвал олно.


“Би мэлмийнээс тань зайлуулагдсан ч Ариун сүмийг тань дахин үзнэ” гэж би хэлэв.


Харин та нар Над уруу эргэж, Миний тушаалуудыг сахин мөн үйлдвэл, та нар тэнгэрийн хамгийн алс хэсэгт туугдан тараагдсан байсан ч Би та нарыг тэндээс цуглуулж, нэрээ байлгах гэж Өөрийн сонгосон тэр газартаа аваачна” гэсэн билээ.


Хүн зүрхэндээ итгэн зөвт байдалд хүрч, амаараа хүлээн зөвшөөрч авралд хүрнэ.


Тэд замаар явсаар устай газар хүрч иржээ. Тайган хүн —Хараач, ус байна. Баптисм хүртэхэд болохгүй нь юу билээ гэв.


Мосегийн хуульд бичигдсэн ёсоор энэ бүх гамшиг бидэн дээр буусан билээ. Гэсэн ч хилэнцээсээ эргэж, үнэнийг тань ойлгож авахын тулд ЭЗЭН Бурханыхаа нүүрийг бид хүсэмжлэн хайгаагүй.


Би тэдэнд Намайг мэдэх зүрхийг өгнө. Учир нь Би бол ЭЗЭН. Тэд Над уруу бүх зүрх сэтгэлээсээ буцаж ирэх тул тэд Миний хүмүүс, Би тэдний Бурхан нь болно.


Гэтэл энэ бүгдийг үл харгалзан итгэл эвдэгч эгч Иуда нь бүх зүрхээрээ Над уруу буцаж ирсэнгүй, харин хуурамчаар ирэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Зүрхээ, хүү минь надад өг Замыг минь ажиглаад нүд чинь баясна.


Зүрхнийхээ угаас би дуудан хашхирна. Аяа ЭЗЭН, надад хариулаач! Зарлигуудыг тань би сахин биелүүлнэ.


Бүхий л зүрхээрээ би Таныг эрэн хайсан. Тушаалаас тань холдон төөрөхийг Надад бүү зөвшөөрөөч!


Түүний гэрчлэлүүдийг сахин Түүнийг бүхий л зүрхээрээ хайгсад Юутай ерөөлтэй вэ!


Та тэнгэр дэх Өөрийн орших газраасаа тэдний залбирал ба гуйлтыг сонсон, тэдэнд шийдэл хариуг өгөөч.


Бид нүгэл үйлдэж, ёс бусыг хийж, ёр бурууг үйлдэн тэрсэлж, тушаал, тогтоолуудаас тань эргэн холджээ.


Ард түмнүүдийн дунд Би тэднийг тараахад Алс холын орнуудад тэд Намайг санана. Тэд үр хүүхдүүдийнхээ хамт амьдран, буцаж ирнэ.


Миний эсрэг харш юм хийж, Надад дайсагнасаар байсан өөрсдийн хилэнц нүгэл бас эцэг өвгөдийнхөө хилэнцийг хэрэв тэд улайвал,


Таны ард түмэн Израиль Таны эсрэг нүгэл үйлдсэнээс болж дайсандаа цохигдох үед, хэрэв тэд Тан уруу дахин эргэж, Таны нэрд талархаж, энэ өргөөнд Танд хандан залбирч, гуйх аваас


Мосегийн бүх хуулийн дагуу өөрийн бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа ЭЗЭН өөд эргэсэн түүн шиг хаан түүний өмнө ч байгаагүй, түүнээс хойш ч гарсангүй.


Тэр хүмүүс хуйвалдан ирж, Даниелыг Бурханыхаа өмнө залбирч, гуйж байхыг олж харав.


Swiv nou:

Piblisite


Piblisite