Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 8:40 - Ариун Библи 2013

40 Ингэснээр эцэг өвгөдөд маань Таны өгсөн энэ газарт амьдрах бүх хугацаандаа тэд Танаас эмээх болой.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

40 Ингэснээр өвөг дээдэст маань Таны өгсөн энэ газарт тэд амьдран суух бүх хугацаанд тэд Танаас эмээх болно.

Gade chapit la Kopi




1Хаад 8:40
18 Referans Kwoze  

Харин Танаас эмээхийн тулд Уучлал нь Танд байдаг билээ.


Сэнтийнээс дуу гарч —Түүний бүх боолууд аа, Түүнээс эмээгч их, бага бүгд ээ, Бурханд маань магтаалыг өргө гэв.


Өө, Эзэн, Танаас үл эмээх, нэрийг тань эс алдаршуулах хэн байх вэ? Учир нь зөвхөн Та ариун билээ. Бүх үндэстэн Таны өмнө ирж, мөргөнө. Учир нь Таны зөвт үйлс илчлэгдсэн.


Тиймээс бид үл ганхах хаанчлалыг хүлээн авсан тул талархалаа илэрхийлцгээе. Үүгээр хүндлэл, айдас бүхий тааламжит үйлчлэлийг Бурханд өргөх юм.


Тэр сүсэг бишрэлтэй агаад гэр бүлээрээ Бурханаас эмээдэг, олон түмэнд их өглөг өгдөг, Бурханд байнга залбирдаг байжээ.


Үүний дараа Израилийн хөвгүүд эргэж, Бурхан ЭЗЭНээ болон Давид хаанаа хайх болно. Эцсийн өдрүүдэд тэд ЭЗЭНд, сайн сайханд нь чичирсээр очно.


ЭЗЭНээс эмээгсдийг Их багагүй хамтад нь Тэр ерөөнө.


Зөвхөн ЭЗЭНээс эмээж, бүх зүрхээрээ үнэн дотор Түүнд үйлчлэгтүн! Тэр та нарт юутай агуу зүйлс үйлдсэнийг санагтун!


Чи Бурхан ЭЗЭНээсээ эмээн, зөвхөн Түүнд үйлчилж, Түүний нэрээр тангарагла.


Ингэснээр чи болон чиний хүү, хүүгийн чинь хүү амьдралынхаа бүхий л өдрүүдэд ЭЗЭН Бурханаасаа эмээх бөгөөд миний та нарт тушаах бүх зарлиг, тушаалуудыг нь даган мөрд, тэгвэл чи урт наслах юм.


Мосе ард түмэнд —Бүү ай. Учир нь Бурхан та нарыг зөвхөн шалгахын тулд ирсэн. Мөн Түүнээс эмээхүй нь та нарт байж та нарыг нүгэл бүү үйлдээсэй гэсэндээ ирсэн юм гэв.


Тэнгэрэлч —Хөвгүүний эсрэг гар бүү далай! Түүнд юу ч бүү хий! Учир нь чи хүүгээ, цорын ганц хүүгээ Надаас харамлаагүй тул чамайг Бурханаас эмээдгийг чинь одоо Би мэдлээ гэв.


Ийнхүү бүх Иудей, Галил, Самари даяар амар тайван байж, чуулган босгон байгуулагдаж, Эзэнээс эмээхүй хийгээд Ариун Сүнсний дэмээр амьдран, олширч өссөөр байв.


Эцэг өвгөдийн чинь Бурхан ЭЗЭНээс чамд эзэмшүүлэхээр өгсөн газар нутагт, тэр газар дээр амьдран суух өдрүүдийн туршид даган биелүүлэх ёстой зарлиг, тогтоолууд чинь энэ байна.


Та тэнгэр дэх Өөрийн залрах газраасаа сонсон, уучилж, үйлдэж, Та зүрхийг нь мэдэх хүн тусбүрд үйлийнх нь дагуу өгөөрэй. Зөвхөн Та л хүний хөвгүүн нэгбүрийн зүрхийг мэдэх билээ.


Түүнчлэн Таны ард түмэн Израилийнх биш боловч Таны нэрийн төлөө хол газраас ирсэн гаднын хүний хувьд ч,


Та нар ЭЗЭН Бурханаасаа мөнхөд эмээхийн тулд ЭЗЭНий мутар хүчирхэг болохыг дэлхийн бүх ард түмэнд ийнхүү мэдүүлсэн юм гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite