Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 8:36 - Ариун Библи 2013

36 Та тэнгэрээс сонсон Өөрийн зарц нар болон Өөрийн ард түмэн Израилийн нүглийг уучилж, тэдний явбал зохих зөв зүйтэй замыг Та тэдэнд заан өгч, ард түмэндээ өв болгон өгсөн газартаа хур бороог буулгаж өгөөрэй!

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

36 Та тэнгэрээс сонсон, Өөрийн боолууд болон Өөрийн ард түмэн Израилийн гэмийг уучилж, тэдний амьдран явбал зохих сайн замыг тэдэнд заан өгөөч. Өөрийн ард түмэнд өв болгон өгсөн Өөрийн газартаа дахин хур бороог буулган өгөөрэй.

Gade chapit la Kopi




1Хаад 8:36
28 Referans Kwoze  

ЭЗЭН, замаа надад зааж, Дайснуудын минь учир Намайг тэгш жимээр удирдаач!


Үүнээс гадна, ЭЗЭНий өмнө та нарын төлөө би залбирахаа болих тийм нүглийг үйлдэх нь надаас хол байг. Харин би та нарт сайн болоод зөв шударга замыг заана.


ЭЗЭН ингэж айлдаж байна. Замууд дээр зогсож, хар. Сайн замтай эртний жимийг асууж, түүгээр алх. Та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Харин тэд «Бид алхахгүй» гэсэн.


Үндэстнүүдийн шүтээнүүд бороо оруулж чадах уу? Тэнгэрс эсвэл аадар бороо хайрлаж чадах уу? Энэ нь Та биш гэж үү, Бидний Бурхан ЭЗЭН? Тиймээс бид Танд найдаж байна. Учир нь эдгээр бүх зүйлийг хийсэн нь Та билээ.


Өө ЭЗЭН, Таны гэсгээдэг, Бас хуулиасаа заадаг хүн ерөөлтэй еэ!


Тун удалгүй тэнгэрт бараан үүл хуралдан салхи ширүүсэж, аадар бороо орж эхэллээ. Ахаб тэргэнд суун Иезреел уруу явжээ.


Олон өдөр улиран өнгөрч, гурав дахь жилд ЭЗЭНий үг Елиад ирж —Явж Ахабтай уулз. Би газрын гадарга дээр бороо оруулах болно гэж айлдлаа.


Тэд шавь нараа Херодынхонтой хамт Түүнд илгээж, ингэж асуулгалаа. —Багш аа, бид Таны үнэнч хийгээд Бурханы замыг үнэнээр заадгийг, хэнийг ч үл ялгаварлан, хэнд ч тал засдаггүйг мэднэ.


Олон үндэстэн ирээд, “Ирцгээ, ЭЗЭНий уул, Иаковын Бурханы өргөө уруу явцгаая. Тийнхүү Тэрээр бидэнд замаа зааж, Бид жимээр нь алхах юм” гэцгээнэ. Учир нь хууль Сионоос гарч, ЭЗЭНий үг Иерусалимаас гарна.


Таны Бурхан ЭЗЭН алхах замыг маань болон хийх зүйлийг маань бидэнд мэдүүлж өгөх болтугай гэж хэлэв.


Тэнд нэгэн тэргүүр зам буй болж, Ариун Зам хэмээн нэрлэгдэнэ. Түүгээр бузар нь үл өнгөрнө, тэр нь Бурханы хүмүүсийнх, Түүгээр алхсан ухаан хомс нь ч үл төөрнө.


Та нар баруун тийшээ эргэсэн ч, зүүн тийшээ эргэсэн ч, араас чинь дуугарах “Энэ бол зам. Үүгээр алхагтун” гэх үгийг чих чинь сонсоно.


Өглөө бүр хайр энэрэлээ надад сонсгооч! Танд л би итгэдэг билээ. Явах замыг минь надад зааж өгөөч! Танд л би сэтгэлээ өргөн байна.


Аяа ЭЗЭН, зарлигуудынхаа ёс журмыг надад заагаач! Эцэс хүртэл түүнийг мөрдье,


Аяа ЭЗЭН, замаа надад зааж өгөөч. Би Таны үнэнээр явах болно. Таны нэрээс эмээхэд Зүрхийг минь нэгтгээч!


Бурхан, Та элбэг дэлбэг бороог цутгажээ. Доройтоход нь Та өв юугаа бататгажээ.


Би явах ёстой замд чинь чамд зааварлан зааж өгнө Нүд минь чамайг ширтэн чамд зөвлөнө.


ЭЗЭНээс эмээдэг хүн хэн юм бэ? Түүнд тэрээр сонгох ёстой замыг нь зааварчилна.


ЭЗЭН сайн, зөв шударга юм Тиймээс Тэрээр нүгэлтнүүдэд Замыг зааварлах буюу.


ЭЗЭН, дайснуудын минь улмаас Та намайг зөв шударгаараа хөтлөөч. Миний өмнө замаа тэгшитгээч.


Елиа, Ахабт —Аадрын нүргэлсэн дуу чимээ ойртон ирж буй тул явж, идэж уугтун гэв.


Алхмуудыг минь үгэн дээрээ тогтоож, Ямар ч ёс бус нь намайг ноёрхохыг Бүү зөвшөөрөөч.


Таны бүтээлүүд түүн дотор суурьшсан. Бурхан, Та нинжин сэтгэлээр ядуусыг хангажээ.


Сионы хөвгүүд ээ, хөгжилтэй байгтун. Бурхан ЭЗЭНийхээ дотор баясаж баярлагтун. Учир нь Тэрээр эхний бороог Зөвтгөлийн учир та нарт хүртээн Та нарын төлөө бороо асгаж, Урьдын адил эхний болон сүүлийн бороог оруулж өгнө.


Swiv nou:

Piblisite


Piblisite