Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 8:3 - Ариун Библи 2013

3 Ингээд Израилийн ахмадууд бүгд ирж, тахилч нар авдрыг өргөн авлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Ингээд Израилийн бүх ахмадууд ирж, тахилч нар авдрыг өргөн авав.

Gade chapit la Kopi




1Хаад 8:3
13 Referans Kwoze  

Иошуа тахилч нартай ярин —Гэрээний авдрыг дамнан өргөөд, хүмүүсийн өмнө голыг гатлан яв гэсэнд тэд гэрээний авдрыг дамнан өргөөд, ард олны түрүүнд явав.


Мосе энэ хуулийг бичээд, түүнийгээ ЭЗЭНий гэрээний авдрыг өргөлцөж явдаг Левийн хөвгүүд болох тахилчид болон Израилийн бүх ахмадуудад өгөв.


ард олонд тушаан —Та нар өөрсдийн Бурхан ЭЗЭНий гэрээний авдрыг Левийн тахилч нар дамнан явахыг хараад та нар байрнаасаа хөдөлж араас нь даган явагтун.


Аарон ба түүний хөвгүүд ариун юмс, ариун газрын эдлэл бүхнийг бүтээж дуусахад буюу хуаран нүүх болсон үед Кохатын хөвгүүд тэдгээрийг үүрч явахаар ирэх ёстой. Харин тэд ариун юмсад хүрэх ёсгүй, эс бөгөөс тэд үхэх юм. Энэ нь уулзалтын майхан дахь Кохатын хөвгүүдийн ачаа юм.


Тэгээд Давид —Бурханы авдрыг левичүүдээс өөр хэн ч өргөн зөөж болохгүй. Учир нь Бурханы авдрыг зөөлгөж, Өөртөө үүрд мөнхөд үйлчлүүлэхээр ЭЗЭН тэднийг сонгосон билээ гэв.


Тэгээд Нуны хүү Иошуа тахилч нарыг дуудан —Гэрээний авдрыг өргө. Хуцын эврэн долоон бүрээг долоон тахилчид бариулан ЭЗЭНий авдрын өмнө явуул гэж хэлэв.


Дараа нь Иошуа гэрээний авдрыг дамнаж явсан тахилч нарын хөл гишгэн зогсож байсан тэр газарт, Иорданы тэхий дунд арван хоёр чулуу аваачиж овоолов. Тэдгээр чулуу нь өнөөг хүртэл тэнд байгаа билээ.


Харин Кохатын хөвгүүдийн үйлчлэл нь мөрөн дээрээ ариун зүйлсийг үүрч явах үйлчлэл тул тэр тэдэнд юу ч өгсөнгүй.


Тэгээд тахилчид ЭЗЭНий гэрээний авдрыг өргөөний дотоод ариун танхим буюу ариунаас ариун газарт херубуудын далавчин доор байранд нь заллаа.


Давид хаанд —Бурханы авдрын төлөө ЭЗЭН, Обед-Едомын гэр болон түүнд харьяалагддаг хамаг юмыг ерөөсөн гэж мэдэгдлээ. Тиймээс Давид явж, Бурханы авдрыг Обед-Едомын гэрээс Давидын хотод баяр хөөртэйгөөр авч ирэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite