Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 7:12 - Ариун Библи 2013

12 ЭЗЭНий өргөөний дотоод хашаа мөн өргөөний үүдний танхимын адилаар гаднах том хашаа эргэн тойрондоо гурван эгнээ зассан чулуу, нэг эгнээ хушин дүнзээр хүрээлэгджээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 ЭЗЭНий өргөөний дотоод хашаа болон өргөөний үүдний танхим шиг гаднах том хашаа эргэн тойрондоо гурван эгнээ зассан чулуу, нэг эгнээ хушин дүнзээр хүрээлэгджээ.

Gade chapit la Kopi




1Хаад 7:12
9 Referans Kwoze  

Тэрээр дотоод хашааг гурван үе зассан чулуу болон нэг үе хушин дүнзээр хийжээ.


Элч нарын гараар ард олны дунд олон тэмдэг болон гайхамшиг үйлдэгдэж байв. Тэд Соломоны гэгдэх танхимд бүгд санаа нэгтэй байлаа.


Өнөөх хүн Петр, Иохан нарын хамт байх зуур гайхаж хоцорсон хүмүүс бүгд гүйлдэн Соломоны хэмээх танхимд цугларчээ.


Есүс сүм дотор Соломоны танхимд явж байжээ.


Тэрээр тавин тохой урт, гучин тохой өргөн үүдний баганат танхимыг байгуулж, түүний урд талд баганатай бас нэгэн танхим мөн босго байлаа.


Дээр нь хэмжээгээр нь зассан хавтгай дөрвөлжин үнэт чулуу болон хуш байв.


Тэрээр ЭЗЭНий өргөөний хоёр хашаанд тэнгэрийн бүх эрхэст зориулан тахилын ширээнүүд босгов.


Өргөөний ариун танхимын урд талын үүдний танхимын урт нь өргөөний өргөнтэй эн чацуу хорин тохой бөгөөд өргөөнөөс урагш арван тохой өргөнтэй хийгджээ.


Тэгээд тэр тахилчдын хашаа, их хашаа зэргийг мөн хашааны хаалгуудыг хийж, тэдгээрийг хүрлээр бүрэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite